Сүүлийн үед хүрэн баавгай суурьшлын бүс рүү орж ирэх болсноор иргэн рүү дайрч амь насанд нь халдсан харамсалтай хэрэг болсон. Амьтан судлаачид суурьшлын бүс рүү нэвтрэх болсон хүрэн баавгайн талаар олон асуудал хөндөж буй. Бид энэ удаад биологич, амьтан судлаач, АНУ-ын Хойд Каролинагийн Гринсборогийн их сургуулийн докторант С.Мөнх-Оргилын бичсэн нийтлэлийг хүргэж байна.
“Алив зовлон бүхэн шалтгаантай…” гэж Н.Батсайхан багш маань эш татах дуртай. Тэр шалтгааныг нь хаанаас эрж олох вэ гэвэл шинжлэх ухаандаа л итгэхээс өөр яах билээ. Юуны өмнө баавгайд бариулж амь эрсэдсэн иргэний гэр бүлд эмгэнэл илэрхийлье. Магадгүй судлаачид, судлаач болох гэж яваа бидний ч дутуу дулимаг чадваргүйн хар гай байж мэдэх тул хүлцэл өчье. Заа асуудалдаа оръё.
Яг юу болоод байна вэ?
Урьд урьдын жилүүдтэй харьцуулахад энэ жил хэт олон буюу нийтдээ 11 аймаг болон нийслэл хотод 754 (нийслэл орчимд 24) баавгайн тохиолдол бүртгэгдсэн гэсэн мэдээ энд тэнд мэдээний сайтуудаар яваад байх шиг байна. Дээрх тоонд шууд итгэхэд мэдээж эргэлзээтэй (давхардсан тоо, ажиглагчдын тоо-камер олширсон…олон шалгаан нөлөөлж буй нь мэдээж). Ямартай ч ийм нэг “хүн болон хүрэн баавгайн” хооронд дахь зөрчилт харилцааны тохиолдлууд цөөнгүй тоогоор бүртгэгджээ. Үр дүн нэг хүний амь нас…ОДООГООР!
Яагаад баавгайн ажиглалтууд илт олноор тохиолдох болов?
Мэдээж хэрэг маш олон хөдөлгөгч хүчин зүйлс байж болох бөгөөд тэдгээрийн заримаас дурдвал. Ичээлэхийн өмнөх намрын идэш тэжээлийн бүтэц бүрэлдэхүүний өөрчлөлт, идэш тэжээлийн хомсдол, популяцийн өсөлтийн динамик, бусад зүйл хоорондын харилцаа, амьдрах орчны сонголт болон доройтол, уур амьсгалын өөрчлөлт, зан авир, газар ашиглалт, сошиал медиа, улс төрийн тактик хэрэгсэл, хэт олон ажиглагчид (attention whores and wannabes) гээд ухаж төнхөх ул суурьтайхан хармаар олон хүчин зүйлүүдийг дурдаж болно. Иймд чадлынхаа хэрээр нэг нэгээр нь аль болохоор шинжлэх ухааны баримттай дүгнэлт хийх гээд үзье…
Ичээлэхийн өмнөх намрын идэш тэжээлийн бүтэц бүрэлдэхүүний өөрчлөлт…
Энэ тал дээр манай оронд мазаалайг эс тооцвол найдвартай арга зүй(метагеномик, тогтвортой изотоп байя даа гэхэд микрохистологи) ашиглаад хийчихсэн судалгаа гэж алга бололтой. Харин бусад хүрэн баавгайтай орнуудын судалгааны хэвлэгдсэн бүтээлүүдийг нэгтгэн дүгнэлт хийсэн (Coogan et al., 2018) судалгааг үзэх юм бол намрын улиралд идэш тэжээлийн бүтэц бүрэлдэхүүн уураг гэхээс илүүтэй нүүрс-усны агууламжаа нэмэгдүүлдэг дүр зураг түгээмэл ажиглагдсан байна. Энэ нь богино хугацаанд биед агуулагдах өөх тосоо нэмэгдүүлэх зохилдлгоо гэж хэлж болох байх. Харин манайхтай харьцангуй хөрш зэргэлдээ газарзүйн байршлууд болох Хоккайдо орчимд бол IX сарын идэш тэжээлийн бүрэлдэхүүнийг (39.8%-ийг шилмүүст модны самар, 46.1% яргай загас) бүрдүүлж буй (Shirane et al., 2021) бол Зүүн Сибирьд мөн л шилмүүс болон царс модны самар нь намрын улиралд идэш тэжээлийн дийлэнх хувийг бүрдүүлдэг (Seryodkin, 2015) ажээ. Үүнээс үзэхэд манай орны хүрэн баавгайн популяциудийн (популяци ч байж мэднэ) хувьд намрын улиралд хуш модны самар, зарим нэг хулдын овогийн болон хадрангийн төрлийн загас идэш тэжээлд өндөр оролцоотой гэж таамаглаж болох юм. Асуудал нь бид яг тийм эсвэл үгүй гээд хэлчих гэхээр шинжлэх ухааны бодитой судалгаагүй учраас таамаглахаас өөр бидэнд сонголт алга.
Тэгвэл идэш тэжээл хомсодсон үед “хүн болон хүрэн баавгай” хоорондын харилцааны зөрчил хурцаддаг уу гэх асуулт асуух хэрэгтэй болох бөгөөд Европт хийгдсэн 14 жилийн өгөгдөл бүхий судалгаанаас үзвэл, “beechnut” гэх самрын гарц муу жилүүдэд дээрхтэй төстэй харилцааны зөрчлүүд мэдэгдэхүйц хурцаддаг (Bautista et al., 2023) гэжээ. Дээр нь нэмээд зүйлийн дотоод (нас, хүйсний хамааралтай голцуу зан авирын зүй тогтлууд) болон зүйл хоорондын харилцаа (голцуу нөөцийн төлөөх “өрсөлдөөн”) гээд асуудлууд байгааг санах хэрэгтэй байх.
Ямартай ч “идэш тэжээл” бидний ажиглаад буй энэ зөрчилдөөний гол хөдөлгөгч хүчин зүйл болов уу гэж хувьдаа “таамаглаж” байна.
Цааш үргэлжлүүлбэл, манай зарим нэг судлаач нар яриад байгаачлан хүрэн баавгайн популяци үнэхээр тийм сайхан динамик цикл (boom-bust) өсөлттэй буюу нэг хоёр жилдээ огцом өсөөд л хэсэг хугацаанд буугаад байж байдаг, алдаагүй сайхан “predict” хийгддэг юм уу гэвэл үгүй бололтой шүү, гөөгөө. Хэрэвзээ бид тухайн зүйлийг ерөнхийлөн авч үзээд нэг популяци бусдыгаа төлөөлөхүйц гэж үзэх юм бол хүрэн баавгайн популци нь дээрхтэй төстэй феноменон үзүүлэхэд хэт удаан өсөлттэй буюу 1983–2001 онуудад 4.2–7.6% ийн өсөлттэй байж байгаад популяцийн нягтшил нэмэгдэх үед (2002–2011) 0.3–2.2% болж буурсан (van Manen et al., 2016) тухай дэлхийн хамгийн л сайн судлагдсан “Yellowstone”-д хийгдсэн судалгаа гаргаад иржээ. Яахав манайд байгаа популяцийн хувьд урт хугацааны аажим өсөлтийн нөлөөллүүд аажим аажмаар хуримтлагдсаар дээрх зөрчилдөөнийг нөхцөлдүүлж байна гээд тайлбарлаж болох ч дурдсан шалтгааны улмаас итгэхэд тун л бэрх, ядмаг тайлбар болох биз ээ.
Харин эсрэгээрээ зан авирын хувьд идэш тэжээлээ хэрхэн хайж олдог тухай үзвэл Японд хийгдсэн судалгаагаар (Matsubayashi et al., 2014) бамбарууштай эм бодгалиуд яргай загас түрсээ шахдаг гол горхиудаас зайлсхийж (бүдүүн эр бодгалиудтай тулах эрсдэл) тариалангийн талбай руу орж байгаа тухай, бамбарууш эхээсээ хэрхэн идэш тэжээлээ олохыг суралцдаг (Morehouse et al., 2016) тэр нь урт хугацаандаа дээрх зөрчилдөөнийг хурцатгадаг байж болох тухай, уур амьсгалын өөрчлөлт тэр дундаа дулаарал ичих хугацааг богиносгож буй тухай гээд арай л өөр өнцгүүдийг барьж аваад ухаж төнхөөд, тайлбар хийх, хойшдоо судлах гэж үзэв зүгээр юм болов уу!
Мөн түүнчлэн, хөдөө хот гэлтгүй хүн бүр л утас, интернэтэд холбогдчихсон, бүгд л сошиал медиа ашиглаж байгаа үед ажиглагчдын тоо нэмэгдэж бид урьд урьдын жилүүдэд хэвийн л байсан байгалийн нэгэн үзэгдлийг хэт дэвэргэж байхыг үгүйсгэхгүй. Нэмээд өнөөх л бусдын анхаарлыг татах гэсэн эмгэгтэй гэж хэлж болох нийгмийн бүлэг тэр дундаа мэдээний сайтууд (attention whores) нэг мэдээгээ давтан давтан оруулаад л… яг бодитоор нэг ч ажил “жинхэнээсээ” хийж үзээгүй юм мэддэг дүрд тоглосон бүлэг (wannabes, энэ постоор би ч нэг нь болж байж мэднэ)-үүд дайран дээр давс болж буй нь илт ажиглагдаж байгааг анзаарч л байгаа биз ээ. Тэгээд болоогүй сонгууль дөхсөн жилүүдийн улсын төсвийн хэт огцом тэлэлт, түүний гол гол хэлэлцүүлгүүдийн үеэр л иймэрхүү мэдээллүүд түгээд байгаа нь бас л хардах, судалж үзмээр (төлбөртэй мэдээ, он цагийн давхцалын харьцуулалт) л асуудал. Заа тэгээд энэ тал дээ Орос, Америкт бас баавгайн тоо нэмэгдээд байгаа шүү…гэж мэдэх өнцөг нэмэгдэнэ. Тэгвэл дээрх хоёр орон хоёулаа дайн хийгээд нэг нь бүүр шинжлэх ухаан нь худалч хүнд манайхтайгаа адилхан гацчихсан, юун Сибирийн хязгаарт байгаа баавгайгаа тоолох, тооцоолох манатай сууж байгаа, нөгөөх нь дийлэнх бодит өгөгдөл цуглуулдаг (Forest service) ажилтнуудаа цомхотгоод судалгааны санхүүжилтүүдээ ихэнхийг нь царцаачихсан байгааг бас санах л хэрэгтэй. Юу гэх гээд байна вэ гэхээр хэрэвзээ тийм мэдээллүүд байгаа бол бас л мань хэдтэйгээ адилхан олон нийтийн мэдээ мэдээлэл дээр л тулгуурлаж байх вий…
Эцэст нь тэгээд бид шинжлэх ухаанд итгэдэггүй, дэмждэггүй, урт хугацааны бодлогогүй, тогтворгүй, харанхуй бүдүүлэг “сэтгэл” гэдэг эрхтэнтэй цөөхөөн хэдхэн судлаачдынхаа л нуруун дээр бүх ачаагаа үүрүүлээд явж ирсэн, ялзарчихсан системийнхээ хар гайгаар хүртэх ёстойгоо л хүртэцгээж байх шиг байна даа, гөөгөө.
Ингээд шүүмжлээд байвал өнөөдөр дуусахгүй тул хэдхээн боломжит шийдэл юу байж болох уу, бодож үзье.
Богино хугацаандаа бол,
Ядаж тэр эрсдэлтэй бүсүүддээ цацлага худалдаж авах эрхийг нь нээгээд өгчихвөл (хэрэглэх аргыг бол заавал зааж өгөөд сургалт судалгаа гээд байх шаардлага байхгүй шүү дээ);
Баавгайтай нутагт амьдарч байгаа бол элдэв хоол хүнсний үлдэгдэл, сэг зэм ил задгай орхихгүй байх, баавгайтай газруудад байдаг битүү төмөр хоол, хогны сав ашиглах;
Боломжтой бол ганц нэгээрээ мал хуйгаа адгуулахаас зайлсхийх, ялангуяа явган нүцгэн;
Хэрэвзээ баавгай үзэгдсэн бол нутаг нутгийн төрийн үйлчилгээний нэгжүүддээ мэдээлж, хамтарч ажиллах. Ингэхдээ олон нийтээр шуугьж дуулиан болохгүйгээр тухайн бүс нутагтаа унтуулаад, тээвэрлэх. Тэрнээс биш 27 бодгаль агнаад асуудал шийдэгдэх нь юу л бол!
Дунд хугацаанд
Судалгаагаа л субъектээ зөв олж буюу яг бодитой үр дүн гаргаж чадах судлаачид, байгууллагуудаар сонгож хийлгэх. Үүнийг урт хугацаанд, тогтвортой олигтойхон санхүүжүүлж хийх. Тэрнээс биш тендер л авдаг, судалгааны ажлыг бизнес л гэж хардаг судлаачийн этик байхгүй субъекттэй бол асуудал огт шийдэгдэхгүй л болов уу;
Ингэхдээ дан ганц баавгайн идэш тэжээл, зан авир, популяцийн бүтэц бүрэлдэхүүн, динамик гээд зогсохгүй баавгайтай харилцаанд орж буй нэгжүүдтэй нь; ойг системээр нь судалж чадвал бүр л сайн байх болов уу.
Урт хугацаандаа
Шийдвэр гаргагчид нь судалгаан дээр л үндэслэж шийдвэрээ гаргадаг болчихвол (хандлага, зарчмын л өөрчлөлт…). Ухаандаа, хэн, хэзээ, хэдий хэмжээний, ямар нөөцийг ашиглавал (самар, зэрлэг жимс, мөөг түүх, буга, гөрөөс, өнөө баавгайгаа агнах гэх мэт…) зохилтой тухай харьцангуй бага алдаатай тооцоо судалгаанд үндэслэн шийдвэр гаргах.
Энэ “ашиглах” гэдэг нь дээр бүр олон зүйл ярьж болох байх. Зүгээр байгалийн системүүд чинь өөрөө үргэлж тогтвортой байж байдаг бус экологийн болон эволюцын цаг хугацааны явцад байнга хувирч өөрчлөгдөж байдаг зүйл гэдгийг ойлгоод түүний доторх нэгжүүд жишээ нь A байна уу B байна уу хамаагүй тэдгээр зүйлүүдийг “хамгаалах гэдэг нь хадгалаад хав дарахын нэр биш!” зохист хэмжээнд ашиглах л хэрэгтэй явдал шүү дээ…гээд л орхиё.
Ер нь тэгээд шинжлэх ухааны арга зүй, багаж төхөөрөмж өдий төдий хөгжчихөөд байхад шинжлэх ухааны үндэслэлтэй зохицуулгуудаа хийж чадахгүй бол үнэхээр л харамсалтай шүү.
3,600.44





















































иргэн 2026-10-13 103.11.194.145
Боломжтой бол ганц нэгээрээ мал хуйгаа адгуулахаас зайлсхийх, ялангуяа явган нүцгэн; – энэ боломжтой гэж үү. үгүй. мөн гэртээ унтаж амарч байхад баавгай дайраад ороод ирвэл яах вэ. энэнд шийдэл байна уу бетон байранд амьдрагч залуу минь. өөрийгөө бусдын оронд тавьсаны дараа шийдэл нь олдоно. Тэрхүү шийдэл нь товчхондоо баавгайг агнах болоод байна.
Нэргүй 2026-10-13 202.9.47.102
Ym unshaad utgig uhaj oilgoh bolon shuud unshih 2 oor shu. Orchin uyd shinjleh uhaan hogjson uyd batlagdsan zuils, sudalsan sudalgaa arguud deer tulguurlaj ymr negen zaavar zovlomj bolon shiidelig gargna. Trnes gert amidrch uzched helehgui ymlda. Buh details burig tooj avch uzej sudlanaa harin tr buh zuilsd bj boloh hamgin bolomjit iluu ondor noloollon huvitai arga zam, zovolgoog shiidel ghimu garts gj uzej humust helne. Trnes tani gert amidrch uzed trend shud tulgurln ym garn gj hezee ch bhgu.
Нэргүй 2026-10-13 122.201.22.37
Сайн анчдад боломж олгож хотын ойр орчмын баавгайг х***х хэрэгтэй. Өөр арга байхгүй. Хүн гэдэг гайтай амьтнаас болоод араатан амьтад идэш тэжээлгүй зовж байна. Одоо нээх их энэрэнгүй царайлаад судалгаа мудалгаа гэж донгосдог цаг биш Хядлага хийдэг цаг
Нэргүй 2026-10-13 202.126.90.78
эргүү мал
Нэргүй 2026-10-13 103.229.123.95
Амьтнаа барсан Герман мэт европын орны амьтан болгон хөөрхөн алж болохгүй тэвэрч үүсэж бай гэдэг төсөл хэрэгжүүлэгч нарын шахалтаар диван дээрээ чихмэл бамбарууш тэвэрч өссөн байгаль орчны мэргэжилтнүүд, ажлаа мэддэггүй сайд нарын "буянгаар" баавгай, чоно хоёр эрс олширч хөдөөнийхний амь зуулгаа хороож байгаа юм. дээр үед тоо толгойг нь зохицуулж болоод байдаг байсан шүү
Нэргүй 2026-10-13 45.117.34.139
Зөв хэлж. Яг ийм мэдлэг, хандлага дутаад байна таминь ээ. Баахан мунхагууд эрх мэдэл атгачаад, энэ байтугай хошин шог үзэх байх даа ойрын жилүүдэд…
зочин 2026-10-13 103.168.34.146
Аа , яа , яа лаг эрдэмтэн байх нээ
Нэргүй 2026-10-13 202.70.38.250
ХООСОН БУРДАГ ЗАЛУУС ИХ ОЛШИРЧЭЭЭ ………….