Монгол Улсын иргэн бүрээс "Амьдрал хэр байна?" гэж асуувал "Сайн байна" гэж хариулах хүн тун цөөн. Учир нь, эдийн засгийн агшилт, хоёр оронтой тоонд баригдсан инфляцын шуурга өрх бүрийн хаалгыг тогшиж, байгууллага бүрт хүнд дарамт болж байна. Тэд бүсээ чангалах, хэрэгцээгүй төсвөө танах, хуримтлалын горимд шилжих нь хувь хүн, албан байгууллагад зүгээр нэг зөвлөгөө биш, хямралыг сөрөн гарах цорын ганц сонголт боллоо. Тэр дундаа энэ хямралын хамгийн хүнд цохилтод нийгмийн тулгуур багана болсон дундаж давхарга болон амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой эмзэг бүлгийнхэн өртөж буй.
Эдийн засгийн уналт хормын дотор сэргэнэ гэж үгүй. Тийм байхад үнийн өсөлтөөс үүдэж худалдан авах чадвар буурахад аж ахуйн нэгжүүдийн борлуулалт шалаар нэг болж, бизнес эрхлэгчид хаалгаа барихад хүрдэг. Байгууллага үүдээ барихтай зэрэгцэн ажилгүйчүүдийн тоо нэмэгдэж, иргэд амьжиргааны анхдагч хэрэгцээ болох хоол хүнс, орон байр, эм тариагаа ч авч чадахгүй туйлдахад хүрдэг. Түүнчлэн орон тооны цомхотголд өртөөгүй үлдсэн цөөн хэд дээр хоёр дахин их ачаалал ирэх ба ийнхүү зүтгээд ч авч буй цалин нь инфляцад идэгдэн амьдралд нь хүрэхгүй байх нь нийгэмд сэтгэл зүйн асар том бухимдал, дарамтыг үүсгэдэг. Анхдагч хэрэгцээгээ хангаж чадахаа больсон, ялангуяа биеийн хүчний ажил эрхэлж байгаад ажилгүй болсон иргэд амьдралын дутуугаа гүйцээхийн тулд "амар, хялбар замаар мөнгө олох" эрсдэлтэй замыг сонгодог нь олон жилийн практик, судалгаанаас бэлхнээ харагддаг.
Эдийн засаг доройтохын хэрээр нийгмийн хэв журам хэрхэн алдагдаж байгааг бэлэхнээ гэрчлэх статистик түгшүүр зарлаж байна. Тодруулбал, 2026 оны III улирлын байдлаар улсын хэмжээнд нийт 7.4 сая зөрчил бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс даруй 1.4 дахин өссөн үзүүлэлт юм. Энэ бол зүгээр нэг цаасан дээрх тоо биш, нийгмийн бухимдал болон хууль бус үйлдэл хяналтнаас гарч буйн тод сануулга болно.
Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны хүрээнд 7.1 сая иргэн, 302,226 хуулийн этгээдэд нийт 202 тэрбум 354 сая төгрөгийн торгох шийтгэл оногдуулснаас ердөө 110 тэрбум 637 сая төгрөг буюу 54.7 хувь нь л төлөгджээ. Төлөгдөөгүй үлдсэн 45 гаруй хувь буюу 90 гаруй тэрбум төгрөгийн торгох шийтгэл нь иргэд болон байгууллагуудад бэлэн мөнгөний боломж байхгүй, санхүүгийн гүнзгий туйлдалтад орсныг батлан харуулж байна.
Эдийн засгийн хүнд нөхцөд байдлын талаар эдийн засгийн салбарын шинжээч Г.Батхуяг тайлбарлахдаа “Эдийн засгийн уналттай энэ үед аж ахуйн нэгжүүдийн үйлдвэрлэл буурдаг. Зах зээл дэх нийлүүлэлт хумигдаж байгаа нь иргэдийн худалдан авах чадвар суларсных юм. Байгууллагууд эдийн засгийн шуурганд өртөхдөө хамгийн эхэнд орон тооны цомхотгол хийдэг. Ажилгүй болсон иргэд амьжиргаагаа залгуулахын тулд бусад эх сурвалжаас мөнгө олох сэдэл үүсэж, энэ нь гэмт хэрэг үйлдэгдэх гол нөхцөл болдог. Түүнчлэн санхүүгийн хүндрэлтэй нүүр тулсан аж ахуйн нэгжүүд алдагдлаа нөхөхийн тулд хугацаа нь дууссан бараа бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэн борлуулах зөрчил үйлдэгдэж буй нь бас нэг хэлбэр юм. Нөгөөтэйгүүр, эдийн засгийн хямрал нь тогтмол орлоготой болон огт орлогогүй иргэдэд хамгийн хүндээр тусдаг бөгөөд үүний цаана олон төрлийн хууль бус үйлдэл гарах эрсдэлтэй” гэв.
Сүүлийн 10 жилийн дунджийг авч үзвэл улсын хэмжээнд бүртгэгдсэн гэмт хэрэг жилд дунджаар 6.9 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа нь жил ирэх бүр өсөн нэмэгдэж буй инфляц болон амьжиргааны өртөг нь гэмт хэргийн гаралттай шууд хамааралтайг харуулж байна.
Мөнгөний үнэ цэнэ буурч, иргэд санхүүгийн туйлдалтад орох тусам амьжиргааны дутуугаа хулгай, дээрэм, залилангийн замаар нөхөх хандлага давамгайлж байгааг статистик баримтууд гэрчилнэ. Тухайлбал, энэ оны есдүгээр сарын байдлаар хулгайлах гэмт хэрэг улсын хэмжээнд 6,794 бүртгэгдсэн нь өмнөх оноос 18.4 хувиар өссөн бол залилах гэмт хэрэг 13,731 бүртгэгдэж 2.5 хувиар өсчээ. Харин дээрэмдэх гэмт хэрэг 523 бүртгэгдэж 3.7 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Эдгээр гэмт хэргүүдийг бүсчлэн задалж үзвэл хүн амын хэт төвлөрөл үүссэн, амьжиргааны өртөг өндөртэй. Нийслэл Улаанбаатар хотод дийлэнх хувь нь бүртгэгдэж байгаа юм.
Эдийн засгийн уналт гэдэг бол ерөөсөө л санхүүгийн салбарын асуудал биш юм. Төгрөгийн үнэ цэнэ унаж, инфляц хоёр оронтой тоонд хадагдах үед нийгэм суларч, ядуурал ба ажилгүйдлээс үүдэлтэй гэмт хэргийн аюул нэмэгдэж эхэлдэг. Нөгөөтэйгүүр, бизнесүүд амьд үлдэхийн тулд чанаргүй бараа борлуулж, хувь хүмүүс амьжиргаагаа залгуулах гэж буруу замаар будаа тээж эхлэх нь нийгмийг бүхэлд нь аюултай байдлын гүнзгий хямрал руу түхэж байна.
Иймээс эдийн засгийг эрүүлжүүлэх, иргэдийн бодит орлогыг хамгаалах нь зөвхөн мөнгөний бодлого биш, нийгмийг гэмт хэргээс хамгаалах хамгийн том хамгаалалт юм.
3,600.44





















































мм 2026-10-13 104.28.216.178
Өгүүлбэр дуусаагүй байхад дунд нь цэг тавьж нтр. Эдгээр гэмт хэргүүдийг бүсчлэн задалж үзвэл хүн амын хэт төвлөрөл үүссэн, амьжиргааны өртөг өндөртэй. Нийслэл Улаанбаатар хотод дийлэнх хувь нь бүртгэгдэж байгаа юм.
Нэргүй 2026-10-13 202.9.40.249
30 40 жил хулгай шаасн хулгайчууд одо болсн гж бодгдхгүй бн уу хулгайчууд.
Нэргүй 2026-10-13 202.9.40.249
цхилгн станц нтр гж хулгай шаахийг брлиулаарай хөөе 30 40 жил хулгай шаасн болоогүй юу.
Нэргүй 2026-10-13 202.126.89.43
ЖОНХУУ ДАНХ ЗАСАГЛАХ ҮЕД ТӨГРӨГИЙН ХАНШ ОГЦОМ МУУДАЖ УНАСНЫГ МОЯА ОРКУУД САНАХ ХЭРЭГТЭЙ.
Нэргүй 2026-10-13 66.181.191.104
44 их наядын НҮҮРСНИЙ хулгайч нараа раа л идсэн уусны нь төлүүлчих л дээ !!!
Тэгвэл монголчууд сайхнаас сайхан амьд раад л явчихна шүү дээ !!!
Тэр их төлбөрийг 90 %-ийг нь МАН, үлдсэ ний нь АН гаргах л багцаатай юм шүү дээ !!!
Зочин 2026-10-13 103.57.95.14
Зөв шүү, харилцан хамааралтай.