Ньюс хөтөч: Баавгайд бариулсан хохирогчийн ар гэрээс мэдээлэл хийнэ

Ньюс хөтөч: Баавгайд бариулсан хохирогчийн ар гэрээс мэдээлэл хийнэ

Ньюс хөтөч: Баавгайд бариулсан хохирогчийн ар гэрээс мэдээлэл хийнэ

"НЬЮС" агентлаг өнөөдөр /2026.10.12/ болох үйл явдлын хураангуйг хүргэж байна.


Гамшийн эрсдэлийг бууруулах олон улсын өдөр тохиож байна. 

09:00 ЦАГТ:

 Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Улаанбаатар хотноо болж байна.

09:00 ЦАГТ:

ЮНЕСКО-гийн "Дэлхийн кино, дуу, дүрсний өвийн өдөр"-ийг тохиолдуулан гэрэл зураг үүсэж хөгжсөний 200 жилийн ойн хүрээнд Монголын анхны эмэгтэй гэрэл зурагчин Б.Улятайхүү, Ц.Нина, С.Туяа нарын уран бүтээлийн үзэсгэлэнгийн нээлт Архивын ерөнхий газрын цогцолборт болно.

10:00 ЦАГТ:

УИХ дахь Байнгын хороодын хуралдаан болно.

10:00 ЦАГТ:

“Санал худалдан авалтын эсрэг хуулийн төслийн танилцуулга, хэлэлцүүлэг” Конрад-Аденауэрын сангийн оффист болно.

10:00 ЦАГТ:

Стандарт, хэмжил зүйн газар Дэлхийн стандартын өдрийг тохиолдуулан “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг Жуковын талбайд зохион байгуулна.

11:30 ЦАГТ:

Улсын харцага Г.Ганхуяг болон баавгайд бариулсан хохирогчийн ар гэрээс Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.

Үзэсгэлэн:

-Уран барималч Н.Цогмагнай агсны “Цог хийморийн шүтээн” хүндэтгэлийн үзэсгэлэн “Монгол” арт галерейд энэ сарын 13-ныг хүртэл гарна.

-Зураач, уран бүтээлч Г.Гүндарийн “Огторгуйд бүжигч охин тэнгэрүүд” анхны бие даасан үзэсгэлэн энэ сарын 15-ныг хүртэл "HUE" арт галерейд гарна.

-“Эрвээхэйн ертөнц” үзэсгэлэн Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейд энэ сарын 20-ныг хүртэл гарна.

-Уран бүтээлч Б.Очирсүрэнгийн “Монгол хатдын домог” үзэсгэлэн Хаан банкны үзэсгэлэнгийн танхимд энэ сарын 30-ныг хүртэл гарна.
-“Их далайн салхи тал нутагт: Рафаэл ба Бернини” тусгай үзэсгэлэн “Чингис хаан” үндэсний музейд 11 дүгээр сарын 1-нийг хүртэл гарна.

-“Социализмаар аялцгаая” тусгай үзэсгэлэн Монголын Үндэсний музейд 11 дүгээр сарын 19-нийг хүртэл гарна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-10-13 202.70.44.46

Одоо хүйтрээд эхлэхээр нөхцөл байдал бүр хүнд болно. Энэ өвөлжин, хаваржингийн асуудал болно. Уул нь мөнгө санхүү гэхгүйгээр асуудлыг шийдэх боломж байна. Наан чинь том б** агссан, туул чадвартай тоноглосон машинтай хийцгүйрсэн, адал явдал хайсан залуучууд зөндөө л байна. Бүсийг нь тогтоож өгөөд хуваарилалтыг нь гаргаад өгчих. Нэг ч төгрөг төрөөс гаргахгүйгээр асуудал шийдэгдэнэ дээ. Дээр нь хугацаат цэрэг гээд хээрийн дадлага хийх том хүч байна

Avatar

Нэргүй 2026-10-13 59.153.115.48

эрдэнэт хүн баавгайд бариулж хохирсон тохиолдол хэд хэд гарлаа. Гэтэл амьтны эрх гэж хуцаад байгаа малнуудыг яах вэ!

Avatar

Нэргүй 2026-10-13 66.181.171.252

Хэн ч хариуцлага хүлээхгүй байвал арай шүү. Үнлсэн хуулиар монгол улсын иргэн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхтэй. аль нэг төрийн байгууллагаа хариуцлага алдсан болоод л иргэн баавгайд идүүлсэн байгаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж