Өмнөд Солонгос улс тамирчин, уран бүтээлчдэд цэргийн албыг өөр хэлбэрээр хаах боломж олгодог тусгай хөтөлбөрөө хязгаарлах, цаашилбал үе шаттайгаар бүрэн зогсоохоор төлөвлөж байна. Учир нь цэргийн алба хааж буй эгэл жирийн залуус энэ тогтолцоог шударга бус гэж шүүмжилж байгаа аж.
Үндэсний ассамблейн Батлан хамгаалах хороонд танилцуулсан арга хэмжээний дагуу урлагийн олон улсын уралдаанд зөвхөн тэргүүн байр эзэлсэн оролцогчдод тусгай зохицуулалтад хамрагдах эрх олгоно. Одоогийн журмаар бол эхний хоёр байранд орсон оролцогч энэ зохицуулалтад хамрагддаг.
Мөн дотоодод зохион байгуулдаг урлагийн тэмцээнүүдээс цэргийн тусгай хөтөлбөрт хамрагдах эрх авах хүний тоог бууруулж байна. Одоогийн журмаар 2-3 хүн ийм эрх авдаг бол үүнийг нэг болгож бууруулах аж. Сүүлийн таван жилийн хугацаанд цэргийн албаны хөнгөлөлтийн хөтөлбөрт хамрагдсан хүмүүсийн 86.6 хувь нь дотоодын уралдаанаас шалгарагсад байжээ.
Тамирчдын хувьд ч мөн адил шалгуурыг дахин авч үзэхээр байна.
Мэдээж тогтолцоог нэг шөнийн дотор цуцлах боломжгүй. Шалгуур үзүүлэлтэд хийх үндэслэлтэй өөрчлөлтүүдийг ирэх ондоо багтаан боловсруулна гэж албаныхан мэдээлж байна.
Цэргийн албаны хөнгөлөлтийн хөтөлбөртэй холбоотой асуудал Азийн наадмын дараачаас үүсчээ. Тодруулбал, БНСУ-ын хөлбөмбөгийн шигшээ баг Азийн наадмаас алтан медаль хүртсэний дараа хэд хэдэн тоглогч цэргийн албаны хөнгөлөлт эдлэх болсондоо баярлаж, сэтгэгдлээ ил тод илэрхийлсэн аж. Гэтэл энэ баяр хөөр нь заавал цэргийн алба хаах ёстой эрчүүдийн зүгээс шүүмжлэл дагуулсан байна.
Одоогийн журмын дагуу шалгуур хангасан тамирчин, уран бүтээлчид идэвхтэй цэргийн алба хаахын оронд үндсэн цэргийн сургалтад хамрагдаж, тодорхой салбарт нийт 34 сар ажилладаг.
3,600.44


















































Нэргүй 2026-10-13 202.133.76.23
манайх анхаармаар бн.
Нэргүй 2026-10-13 66.181.161.54
Өмнөдийн дэвшилтэт дронууд хоцрогдол ядуурлын туйл болсон хойд солонгосыг ялаа алж байгаа юм шиг л ядах юмгүй ав амархан устгаж чадна. Өмнөдийн дэвшилтэт дроны операторуудын хувьд хоцрогдоод өнгөрсөн зуундаа гацчихсан хойд солонгосын дэглэмийг устгах нь бол дайн биш тоглоом тоглосноос ялгаагүй.
Нэргүй 2026-10-13 64.119.19.13
Бөхийн цол авахаар дайн байлдаанд гавъяа байгуулсан юм шиг цэргийн цол шагнадаг үнэн тэнэг с**.