Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав.
“Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-ийн харьяа “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХК-ийн хариуцан хэрэгжүүлж буй төслийн явц 60 хувьд хүрчээ.
Түүхий тос дамжуулах 527 км хоолойн ажил 90 орчим хувьтай, үйлдвэрийн технологийн байгууламжуудын барилга угсралт, тоног төхөөрөмжийн суурилуулалт ид өрнөж байгаа тухай “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг танилцуулав.
Тухайлбал, үйлдвэрийн хамгийн чухалд тооцогдох эх байгууламжууд болох “Атмосферийн нэрлэгийн цамхаг”-ийг өнгөрсөн тавдугаар сард, “Вакуум нэрлэгийн цамхаг”-уудыг долоодугаар сард тээвэрлэн авчирч, угсарч эхэлжээ.
Түүхий тос, завсрын болон эцсийн бүтээгдэхүүн хадгалах 276,430 метр.куб багтаамжтай агуулах сав барьж, 263 км ил, 26 км далд шугам хоолойг гагнаж суурилуулж байна.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайд байхдаа Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах шийдвэр гарган, бүтээн байгуулалтыг нь эхлүүлсэн.
Газрын тосны бүтээгдэхүүн, эрчим хүч, ган, хүнс, бордоо зэргийг дотооддоо үйлдвэрлэж хэрэгцээгээ ханган, улмаар экспортлогч орон болох нь үндэсний аюулгүй байдал, эдийн засгийн тусгаар тогтнолтой салшгүй холбоотойг Ерөнхийлөгч тэмдэглэлээ.
Монгол, Энэтхэгийн харилцаа, хамтын ажиллагаа, ард түмний найрамдал, нөхөрлөлийн бэлгэ тэмдэг болсон Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтад оролцож байгаа хоёр орны бүх байгууллага, аж ахуйн нэгж, инженер, техникийн ажилтнуудад талархал илэрхийлэв.
Стратегийн чухал ач холбогдолтой энэ үйлдвэрийг төлөвлөсөн хугацаанд нь ашиглалтад оруулахын төлөө төр, засаг бүх талын дэмжлэг үзүүлнэ гэдгийг Ерөнхийлөгч хэллээ.

Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Атул Малхари Готсурвэ, “Энэ үйлдвэр ашиглалтад орсноор Монгол Улс эрчим хүчний аюулгүй байдлаа хангаж, бензин, шатахууны хэрэгцээг тодорхой хэмжээгээр шийдвэрлэх чухал ач холбогдолтой. Миний хувьд төслийн явцтай газар дээр нь байнга ирж танилцдаг. Монгол Улсын Ерөнхийлөгч ирсэн нь төслийн бүтээн байгуулалт улам эрчимжихэд чухал нөлөө үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна” гэв.

Газрын тос боловсруулах үйлдвэр бол дэлхийн нефть-химийн аж үйлдвэрийн салбарын тэргүүлэгчдийн патенттай, орчин үеийн техник, тоног төхөөрөмж бүхий үйлдвэр юм.
Боловсруулах үйлдвэрээс гадна дулааны цахилгаан станц, цахилгаан дамжуулах олон зуун км шугам, дэд станц, агуулах сав резервуарын парк, тээвэр логистикийн дэд бүтэц, ус дамжуулах хоолой, ачих буулгах эстакад зэрэг байгууламжаас бүрдсэн хүнд аж үйлдвэрийн цогцолбор гэж болно.
Үйлдвэрийг 2028 онд ашиглалтад оруулахаар 4,500 инженер, техникийн ажилтан гурван ээлжээр, 24 цаг тасралтгүй ажиллаж байна.
Үйлдвэр жилд 1.5 сая тонн түүхий тос боловсруулж, улсын газрын тосны хэрэгцээний 55 хувийг хангана. Үүнээс гадна 824 мян.тн дизель, 396 мян.тн АИ95 бензин, 80 мян.тн онгоцны түлш, 17 мян.тн зуухны түлш, 27 мян.тн шингэрүүлсэн шатдаг хий үйлдвэрлэх юм.
Үйлдвэр ашиглалтад орсноор 850-900 ажлын байр шинээр бий болно.

3,602.33






















































Нэргүй 2026-10-12 202.9.46.254
Энэтхэгчүүд Монголчуудыг 10 жил сааж өгч байна даа. Хүрэлсүхийн найз нэг балай авгай энэ байдлаараа шоронд орноо. Төсөв нь 70% хэтэрчихлээ.
Nergui 2026-10-12 202.21.116.2
heden jil uzej baij ajliin 20% yavaad 1 terbum n duuslaa, mongo nemey geed baisan, yasan duusadaggui uildver ve. tsever mongo ugaalt yum bish uu.
Нэргүй 2026-10-12 202.70.38.250
Монгол Энэтхэг дарга нарын мөнгө угаах төсөл…..мянгуужин цаашааа
Нэргүй 2026-10-12 202.70.38.250
Монгол Энэтхэг дарга нарын мөнгө угаах төсөл…..мянгуужин цаашааа ……хэзээ ч ашиглалтанд орохгүй
Нэргүй 2026-10-12 103.57.95.156
Хүрэлсүх Баттулга хоёр түлхүүр гардуулах нөхцөлөөр гэрээ хийх гэж байсан Хятадын 1 номерын компаниар хийлгэсэн бол бид бензины асуудалгүй сууж байх байсан даа. Энэ хоёр хулгайч нийлж Энэтхэгүүдэд өгснөөс өнөөдөр Монгол иймэрхүү бнда.
Нэргүй 2026-10-12 70.175.141.166
Дахин 10 жил барих байхаа. Наад сэгсгэр үстээс өөр олигтой юм олддоггүй юу
Ммм 2026-10-12 202.126.90.243
цагаа тулхаар юу байхгүй бна. тэгээд улс тусламжийн мөнгө байхгүй үүнийг баттай хэлж байна.
Нэргүй 2026-10-12 64.119.16.21
Энэ үйлдвэр бүтэхгүй ээ? Харин хохирлыг хэн хариуцах вэ гэдэг л байна??? Анх хэн ямар нөхцөлд санаачилж юу хожлоо???
Нэргүй 2026-10-12 64.119.19.229
Ахиад 4 жил болох нь. новшийн МАНгуунууд даа.
Zochin 2026-10-12 94.31.77.135
ali ert duussan baih ystoi bizdee
Нэргүй 2026-10-12 64.119.19.133
Наад төслөө өдөр шөнөгүй ажиллад хурдан дуугаа. Газрын тосоо сайн эрж хай, нөөцөө нэмэгдүүл. Аль хэдийнэ дуусчих ажлыг муусайн гацаагчид хуурамч эх орончид, ургашгүй төрөөс болж сунжирсаар өдий хүрлээ дэндүү юм. Дуусцан байсан бол сэтгэл амар амьдрах байлаа. Оюун-эрдэнийн засагч дээ дайн болж байхад гол ажлаа хийдэггүй гомдмоор юм.
Нэргүй 2026-10-12 203.23.199.2
Дарга нараа тэндээ майхан бариад ашиглалтад ортол сууцгаа!!!
Нэргүй 2026-10-12 103.168.34.151
түрүү жил 60 % д хүрлээ гд байсан биз дээ, ёстой алдгын бна