АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Орос, Украины хооронд эрчим хүчний гал зогсоох хэлэлцээр байгуулагдсаныг "Truth Social" хаягаараа зарлажээ. Тэрбээр "Орос, Украины хооронд ЭРЧИМ ХҮЧНИЙ ГАЛ ЗОГСООХ ХЭЛЭЛЦЭЭР яг одооноос хэрэгжиж эхэллээ. Талууд хэн хэн нь хүлээн зөвшөөрсөн. Хэлэлцээрээ бүү зөрчөөрэй" гэжээ.
Гэвч Украины ерөнхийлөгч Зеленский энэ талаар огт мэдээгүй гэв. Тэр байтугай "Алсын тусгалтай цохилтуудаа харилцан хязгаарлах хэлэлцээр нь миний хувьд цоо шинэ мэдээ байлаа. Хэрвээ Владимир Путин зөвшөөрсөн бол бид ч зөвшөөрнө. Ерөнхийлөгч Трамп Путинтэй ярилцаж хэлэлцсэн зүйл байгаа бол гал зогсоох хэлэлцээр хэзээнээс эхэлж байгааг бидэнд хэлээрэй. Бид хүлээн зөвшөөрөхөд бэлэн байна" гэжээ.
Трампын зарласан хэлэлцээрийг ОХУ ч дагаж мөрдөж байгаа шинж тэмдэг ажиглагдсангүй. Зеленскийн мэдээлснээр, аравдугаар сарын 11-ний Ням гаригт өдрийн турш Оросын дронууд Украины тэнгэрээр нисэлджээ. Эдгээрээс эрчим хүчний дэд бүтцэд халдсан цохилт ч байгаа аж.
Түүнчлэн Трамп өнгөрсөн Бямба гаригт /2026.10.10/ Оросын газрын тосны байгууламжуудад цохилт өгөхгүй байхыг Украинаас хүссэн. Зеленский үүний хариуд "ОХУ эхлээд манай эрчим хүчний дэд бүтцүүдэд халдахаа зогсоох хэрэгтэй" гэсэн юм.
3,600.44





















































Нэргүй 2026-10-12 188.162.249.33
тагнуулчинд булдэгжуулчихсэн ядаргаатай наймаачины ээлжит солиорол.
зочин 2026-10-12 66.181.181.100
Украин орос хоёрын харилцаа хэвийн болох нөхцөл хол байна, Украиныг НАТО-д элсүүлэх нь оросын хувьд хамгийн том аюул Тусгаар тогтнолд нь маш том заналхийл, Төрийн толгойд нацистүүд байгаа нөхцөлд энэ нь бүүр боломжгүй,Оросууд Украин дэх нутаг нэгтнээ хэзээ ч нацистуудын саварт үлдээхгүй, Орос орныг сүйрүүлэх барууны бодлого бараг мөнх, Украин оросын гүнд цохилт өгч байдлыг бүүр хурцатгав, Үүний хариуд оросууд Украины эдийн засгийг бүрэн сүйрүүлэх хандлагад шийдэмгий орж байх шиг боллоо,
Zochin 2026-10-12 64.119.23.126
Оросыг буруутгахаа болиорой
Нэргүй 2026-10-12 103.168.34.241
заа хахаха