"Энэ сард шатахуун 190 доллараар нэмэгдэж ирсэн"

"Энэ сард шатахуун 190 доллараар нэмэгдэж ирсэн"

"Энэ сард шатахуун 190 доллараар нэмэгдэж ирсэн"

АИ-92 шатахууны үнэ өнөөдөр өглөө литр тутамдаа 560 төгрөгөөр нэмэгдэж, 3040 төгрөг байсан шатахуун 3600 төгрөг болсон. Шатахууны нэмэгдлийн асуудлаар Аж үйлдвэр эрдэс баялгийн яамнаас өнөөдөр /2026.10.12/ 14:00 цагт мэдээлэл өглөө.


Аж үйлдвэр эрдэс баялгийн дэд сайд Б.Мөнхтамир:

-Шатахууны хомсдол дэлхий нийтэд үүсээд байна. Улмаар манай улсад мөн нөлөөлж, үүнээс үүдэж аж ахуй нэгж, иргэдийг хүнд байдалд оруулж байгаа. Аравдугаар сард АИ-92 автобензин 78 мянган тонныг авахаар төлөвлөсөн байсан. Монгол Улсын хувьд ОХУ-тай хийсэн тогтвортой байдлын гэрээгээр шатахуунаа авдаг. Гэсэн ч ОХУ-д газрын тосны үйлдвэрүүд дэлбэрэлтэд өртөж, манайх руу шатахуун нийлүүлэхэд хүндрэл үүссэн. Мөн үнэ нэмэгдсэн. Энэ сард ирэх нийлүүлэлт өнгөрсөн сарын нийлүүлсэн үнээс 190 ам.доллараар өсөж ирлээ. Улмаар аж ахуй нэгжүүд үнээ нэмсэн. Тиймээс шуурхай хуралдаан дээр зохицуулалтуудыг ярьсан. Хамгийн эхэнд шатахууны нийлүүлэлтийг хэвийн болгох нь чухал байна. Мөн энэ оны сүүлээр арваннэг болон арванхоёрдугаар сараас орж ирэх шатахууны нийлүүлэлт багасах төлөвтэй байгаа. Ингэхийн тулд урд хөрш болон гуравдагч хөршөөс шатахууны нийлүүлэлтийг хийх ажлыг зохион байгуулж байна. Тухайлбал, БНХАУ, Сингапур, Өмнөд Солонгос улс, Малайз зэрэг улстай хэлэлцээр хийж байгаа.

Өнөөдрийн байдлаар аж ахуй нэгжүүд АИ-92 шатахуунаа литр тутамд 500-550 төгрөгөөр нэмсэн. Энэ нь ОХУ-аас оруулж ирж байгаа шатахууны үнэ өссөнтэй шууд холбоотой.

ОХУ өөрөө дотооддоо шатахууны хомсдолд орсон. Гэсэн ч манай улс руу хүссэн хэмжээгээр нийлүүлж чадахгүй байгаа ч тодорхой хэмжээнд нийлүүлж байгаа. ОХУ-ын шатахууны үнэ Санкт-Петербургийн биржийн үнээр явдаг. Монополын эсрэг газарт шатахууны үнийн өсөлтөд хяналт шалгалт хийх үүрэг өгсөн.

Дээрээс нь benzin.mn сайтаар шатахууны үлдэгдлийн мэдээллийг өгч байгаа. Мөн камераар хянаж хаана, хаана ямар шатахуун түгээх станц үлдэгдэлтэй байна гэдгийг харуулна. Өнөөдрийн байдлаар АИ-92 14 хоног, дизель түлш 30 хоногийн нөөцтэй байгаа. Орон нутгуудад мөн хязгаарлалттай байгаа. 2027 онд аж ахуй нэгжүүдийг нөөцийн сав барих ажлыг зохион байгуулж байна. Газрын тосны үйлдвэрийн ажил эрчимтэй явж байгаа, 2028 онд ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. Уг үйлдвэр ашиглалтад орсноор дотоодын шатахууны 50 хувийг хангах боломж бүрдэнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

d 2026-10-12 66.181.190.69

Нэгмөсөн чөлөөлчихээчээ. Зах зээлийн жамаараа яваг л дээ

Avatar

Зочин 2026-10-12 103.212.119.163

олдож байвал үнэ дүүрчээ

Avatar

Зочин 2026-10-12 66.181.182.246

АЛНАА СДУ

Avatar

Махан толгойт 2026-10-12 66.181.187.139

ийм махан толгойнууд одоо хэрэггүй шүү дээ зайлуулах хэрэгтэй хоолны савнуудыг

Avatar

Zochin 2026-10-12 66.181.180.131

MIAT-iig yasan bilee, odoo shatahuuniig yah boldoo.

Avatar

Нэргүй 2026-10-12 64.119.16.190

bhgui oorsdoo hiij chadahgui yim chin une nemegdeh n zah zeel iin jam bizdee

Avatar

Сайхан Улс мину 2026-10-12 202.126.90.110

МАН өөрийгөө Улс Төрийн Институци гэж хараад Энэ улсын толгой дээр гарчихаад тонгочоод зодолдоод л бдаг !!!! 1997 оноос хойш МАН энэ улсын Тогтолцоог Бүрэн Дампууруулсан !!!!

Avatar

Нэргүй 2026-10-12 64.119.19.229

Одоо дөнгөж 60 хувь гэж байгаа үйлдвэр 28 онд ашиглалтад орох уу?

Avatar

Зочин 2026-10-12 64.119.22.154

сахил хүртээд шал дордов гэгчээр энэ нөхөр дэд сайд болмогц үнэ нэмлээ хогийн н**ш Учралын утсан хүүхэлдэй

Avatar

Нэргүй 2026-10-12 178.174.229.45

BOLJ BNA, ALHAH HTEI. ODOO YEIIN MONGOLCHUUD GJ ZALHUU BERTEGCHIN GEDSEE UNJUULSAN YADAJ BHAD YASAN IH IDESHTEI YUM

Avatar

zochin 2026-10-12 202.126.88.177

За одоо яалтай билээ төр засаг хөдлөхгүй бол наад компаниуд олж өгвөл л мөнгөө хийгээд үнээ нэмээд л ангайхай шиг сууж л бгаа шүү түүнээс санаачлаад дэлхийг тойроод олж ирж чадахгуй шүү төр чбуруугуй л юм бна

Avatar

Түвшөө 2026-10-12 202.126.90.8

арай арай

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж