Шударга ёсны эсрэг Вашингтоны дайралт?

Шударга ёсны эсрэг Вашингтоны дайралт?

Шударга ёсны эсрэг Вашингтоны дайралт?

АНУ Олон улсын эрүүгийн шүүхэд (ОУЭШ) хориг арга хэмжээ авчээ. Энэ нь тус шүүхийн шүүгч асан, Өмнөд Африкийн хуульч Наванетхем “Нави” Пиллай Нобелийн энх тайвны шагнал хүртсэн тухай мэдээлэл зарлагдснаас хэдхэн хоногийн дараа гарсан шийдвэр аж. Нобелийн хороо энэ жилийн шагналыг олон улсын эрх зүйн тогтолцоог хамгаалах, халдлагад өртөж буй байгууллагуудыг дэмжих зорилготой гэж тайлбарласан. Хорооны дарга Йорген Ватне Фриднес олон улсын эрх зүйн тогтолцоо ихээхэн дарамтад орж, холбогдох байгууллагууд халдлагад өртөж байгааг онцолжээ. Мөн энх тайвныг тогтооход шударга ёс чухал үүрэгтэйг тэмдэглэсэн байна. Гэсэн хэдий ч АНУ энэ онд Олон улсын эрүүгийн шүүхийн шүүгчид болон бусад ажилтнуудад хэд хэдэн удаа хориг арга хэмжээ аваад байгаа юм.

АНУ ЮУ ГЭЖ МЭДЭГДЭВ?

АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио өнгөрсөн долоо хоногийн Баасан гаригт (2026.10.09)  ОУЭШ-д чиглэсэн шинэ хориг арга хэмжээг зарласан. Энэ удаад шүүхийн үйл ажиллагаанд шууд чиглүүлж, тус байгууллагатай хийх гүйлгээг хориглон, үйл ажиллагаа явуулах боломжийг нь хязгаарлахаа мэдэгдсэн байна. АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа ОУЭШ эрх мэдлийнхээ хүрээнээс хэтэрч, тус шүүхийн гишүүн бус орнуудын асуудалд хөндлөнгөөс оролцож байна гэж үзэж байгаа юм.

Тухайлбал, ОУЭШ 2024 онд Израилийн ерөнхий сайд Беньямин Нетаньяху болон батлан хамгаалахын сайд асан Йоав Галлантын эсрэг Газын зурваст дайны гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй үндэслэлээр баривчлах захирамж гаргасан. Мөн тус шүүх өмнө нь Афганистан дахь АНУ-ын цэргүүдийн үйл ажиллагаатай холбоотой хэргийг шалгаж байжээ. АНУ болон Израиль улс ОУЭШ-ийн харьяаллыг тогтоосон Ромын дүрмийн гишүүн биш юм.

Гэсэн хэдий ч тус дүрмийн гишүүн бус улсын иргэд шүүхийн харьяалалд багтах нутаг дэвсгэрт гэмт хэрэг үйлдсэн л бол шалгуулж, хариуцлага хүлээх боломжтой.

Рубио мэдэгдэлдээ "ОУЭШ үйл ажиллагаагаа зогсоохгүй бол АНУ тус шүүхийг татан буулгах чиглэлд үргэлжлүүлэн ажиллана" гэж анхааруулжээ. Мөн АНУ-ын холбоотнууд тус шүүхийн үйл ажиллагааг хязгаарлахад оролцохгүй бол хориг арга хэмжээний кампанит ажлаа үргэлжлүүлнэ гэж мэдэгдсэн байна.

АНУ өмнө нь ОУЭШ-ийн олон арван шүүгч, прокурор, НҮБ-ын Палестины асуудал хариуцсан тусгай илтгэгч Франческа Албанезе болон Израилийн дайны гэмт хэргийн талаарх нотлох баримтыг шүүхэд хүргүүлсэн Палестины эрхийг хамгаалах байгууллагуудад хориг арга хэмжээ авч байжээ. Мөн өнгөрсөн наймдугаар сард ОУЭШ-ийн ерөнхийлөгч Томоко Акане болон ахлах хуульч Абдулай Сей нар АНУ-ын хоригт орсон байна. Хоригт хамрагдсан хүмүүсийн АНУ дахь хөрөнгийг царцааж, Америкийн компаниуд тэдэнтэй санхүүгийн гүйлгээ хийхийг хязгаарладаг.

ШИНЭ ХОРИГ АРГА ХЭМЖЭЭ ЯМАР НӨЛӨӨ ҮЗҮҮЛЭХ ВЭ?

Шинэ хоригийн хүрээнд ОУЭШ-д үйлчилгээ үзүүлдэг компаниуд ч хариуцлага хүлээх эрсдэлтэй. Түүнчлэн тус шүүхийн АНУ-ын нутаг дэвсгэр дэх хөрөнгийг царцаах юм. Гэхдээ Америкийн компаниудад ОУЭШ-тэй байгуулсан гэрээ, бизнесийн харилцаагаа дуусгахад зургаан сарын хугацаа олгожээ. Мөн тодорхой төрлийн гүйлгээг хоригийн хүрээнээс чөлөөлөх зохицуулалт багтсан байна.

Лондон хотын Мидлсексийн их сургуулийн олон улсын эрх зүйн профессор Уильям Шабас хэлэхдээ, ОУЭШ хориг арга хэмжээний болзошгүй нөлөөг даван туулах өөр хувилбаруудыг жил гаруйн хугацаанд боловсруулж байгаа аж.

Тухайлбал, АНУ-ын программ хангамжийг Европын хувилбараар солих, мөн АНУ-д бизнес эрхэлдэг даатгалын компанитай харилцаагаа зогсоох зэрэг арга хэмжээ авч байгаа гэнэ. Профессор Шабасын үзэж буйгаар, хоригийн бодит нөлөө одоогоор тодорхойгүй байгаа ч энэ нь шүүхийн өдөр тутмын үйл ажиллагааг ихээхэн хүндрүүлэх төлөвтэй байна.

АНУ-ЫН ХОРИГ АРГА ХЭМЖЭЭНД ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГУУД ЭСЭРГҮҮЦЭЛ ИЛЭРХИЙЛЖЭЭ

АНУ ОУЭШ-д хориг арга хэмжээ авсанд НҮБ, хүний эрхийн байгууллагууд болон Европын хэд хэдэн улс эсэргүүцэл илэрхийлжээ. Хүний эрхийн байгууллага "Human Rights Watch"-ын гүйцэтгэх захирал асан, Йелийн их сургуулийн ахлах судлаач Кеннет Рот "Al Jazeera"-д өгсөн ярилцлагадаа, АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын үйлдэл Америк, Израилийн дайны гэмт хэрэгтнүүдийг хариуцлагаас хамгаалах зорилготой гэж шүүмжилсэн байна.

ОУЭШ АНУ-ын шийдвэрийг шударга ёсыг хэрэгжүүлэхэд саад учруулах, шүүхтэй хамтран ажилладаг хүмүүсийг айлган сүрдүүлэх оролдлого гэж буруутгажээ. Мөн тус шүүхийн үйл ажиллагааг үргэлжлүүлэхэд шаардлагатай арга хэмжээ авахыг гишүүн 125 оронд уриалсан байна.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш уг шийдвэрт гүнээ түгшиж байгаагаа илэрхийлж, олон улсын эрүүгийн шударга ёсыг хэрэгжүүлэх хамтын хүчин чармайлтад ноцтой цохилт боллоо гэж мэдэгджээ. Харин Их Британи, Дани, Франц, Герман, Итали, Нидерланд, Канад, Японы гадаад хэргийн сайд нар АНУ-ын хориг арга хэмжээг эрс эсэргүүцэж, шүүхийн үйл ажиллагаанд ихээхэн сөрөг нөлөө үзүүлж болзошгүйг анхааруулсан байна.

Үүний зэрэгцээ Израилийн ерөнхий сайд Беньямин Нетаньяху Трампын шийдвэрийг дэмжиж, ОУЭШ-ийг дэлхийн ардчилсан орнуудад аюул учруулж буй улс төрийн байгууллага гэж шүүмжилжээ.

АНУ ОЛОН УЛСЫН ЭРХ ЗҮЙН ТОГТОЛЦООГ СУЛРУУЛЖ БАЙНА УУ?

Олон улсын шүүхүүд улс төрийн дарамт, хориг арга хэмжээнээс ангид, хараат бусаар ажиллах ёстой. Гэвч АНУ-ын ОУЭШ-д авсан хориг арга хэмжээ нь олон улсын эрх зүй, хууль дээдлэх зарчимд сөргөөр нөлөөлж болзошгүй гэж шинжээчид үзэж байна.

Тухайлбал, Трампын засаг захиргааны үед АНУ Израильтай хамтран Иранд цохилт өгсөн, Венесуэлийн ерөнхийлөгч Николас Мадурог баривчлан авч явсан зэрэг үйлдлийн хууль ёсны байдал маргаан дагуулдаг. Мөн хар тамхины наймаанд оролцсон байж болзошгүй завьнуудад өгсөн цохилтын улмаас 200 гаруй хүн амиа алдсан бөгөөд НҮБ-ын шинжээчид эдгээр ажиллагааг хууль бус байж болзошгүй гэж анхааруулсан.

Үүнээс гадна АНУ Ираны цөмийн хэлэлцээ, Парисын уур амьсгалын хэлэлцээрээс гарч, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлөөс гарах шийдвэр гаргаж байсан юм.

Хүний эрхийн байгууллага болох "Human Rights Watch"-ын гүйцэтгэх захирал асан Кеннет Ротын үзэж буйгаар, шүүхийн ажилтнуудыг албан үүргээ гүйцэтгэж байгаатай нь холбоотойгоор айлган сүрдүүлэх, заналхийлэх нь ОУЭШ-ийн Ромын дүрмийн 70 дугаар зүйлд заасан гэмт хэрэгт хамаарч болзошгүй аж. Гэсэн хэдий ч тэрбээр ОУЭШ үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх боломжтойг онцолжээ. Тус шүүх Украин, Судан, Мьянмар, Афганистан, Филиппин зэрэг улс дахь ноцтой гэмт хэргийг шалгаж, хохирогчдын эрхийг хамгаалах, гэм буруутай этгээдүүдэд хариуцлага тооцоход чухал үүрэгтэй юм.

ЭХ СУРВАЛЖ: ALJAZEERA

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХахаХаха
2
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ebro xot, sarican omg 2026-10-13 202.126.90.63

xylgaich ni cait ajilyylaad baishde, onoogood.

Avatar

yrd 2026-10-13 202.126.90.63

yabz

Avatar

- alban ###, 2026-10-13 202.126.90.63

– phoneer xep. zub be? – #;

Avatar

Нэргүй 2026-10-13 202.9.46.254

Европын тэнэгүүд өөрсдийгөө шударга ёс гэж нэрлээд байгаа юм уу? Улс орноо сүйрүүлж, баахан цагаачдыг оруулж ирэн, Европыг устгаж байж бас буруугуу бусад руу чихэх хүсэлтэй.

Avatar

Буянхүү.Д 2026-10-13 122.201.23.83

Гишүүн биш ч гэсэн Шүүхийн харьяалах нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулсан бол хамаарна шүү дээ!

Avatar

Нэргүй 2026-10-13 202.9.41.126

Эхлээд шударга ёс гэхээс өмнө хэний эрх ашиг гэж харах ярих хэрэгтэй

Avatar

Del 2026-10-13 202.133.76.40

их гүрний бодлого өөрт нь ашигтай бол оуэш сайн ажилладаг гэнэ ашиггүй бол муу ажилладаг гэнэ шүү дээ тэгээд ч Америк гишүүн биш шүү дээ

Avatar

Нэргүй 2026-10-13 118.221.147.99

тэнэг хүн сонгохоор хэцүү юм байна

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж