АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Грект суугаа Элчин сайд Кимберли Гилфойлыг ёс зүйн зөрчилтэй холбоотойгоор албан тушаалаас нь чөлөөлөх эсэх асуудлыг хэлэлцэж байна. Кимберли Гилфойл нь Трампын ууган хүүтэй сүй тавьж байсан бөгөөд энэ харилцаагаа дөрвөн жил хадгалсан аж. Гилфойл Элчин сайдаар томилогдохоосоо өмнө хүмүүсийг өндөр албан тушаалтнуудтай зуучлан уулзуулаад, хариуд нь өөрөө мөнгө авдаг байсан, дараа нь Элчин сайдаар ажиллах хугацаандаа бусдаас үнэтэй бэлэг авсан зэрэг мэдээлэл сүүлийн үед ил болсон. Энэ мэдээлэл засаг захиргааны өндөр албан тушаалтнуудын дургүйцлийг хүргэсэн бөгөөд Трамп ч түүнийг өмгөөлсөн ямар нэг мэдэгдэл хийгээгүй байна.
Трампаас энэ талаар асуухад "Би энэ талаар дөнгөж сая сонслоо. Харамсалтай юм. Юу хэлэхээ ч мэдэхгүй байна. Сая л бага сага юм сонслоо. Сайн мэдэхгүй юм, гэхдээ тэр хэзээний л эелдэг найрсаг хүн" гэжээ.
Түүнчлэн Трампыг дэмжигч Эрик Детерсээс Гилфойл 100 мянган ам.доллар нэхэж байсан удаатайг тэр илчилжээ. Гилфойл "American Express" картынхаа өрийг төлөх шаардлагатай байгаа тул 100 ам.доллар шилжүүлэхийг хүссэн мессеж Детерст илгээж байсан аж. Гэвч Детерс тэр мөнгийг шилжүүлээгүй бололтой. Харин Гилфойлын өмгөөлөгчийн мэдэгдсэнээр, Элчин сайд уг мессежүүдийг үгүйсгэж байна.
Гилфойл Трампын хүүтэй харилцаагаа дуусгасан ч гэлээ ерөнхийлөгчийн гэр бүлтэй ойр харилцаагаа хадгалсаар ирсэн. Грект суух Элчин сайдаар томилогдсон нь ч Трампын хүүгээс салсны дараах үйл явдал аж.
Гилфойлд ямар нэг хариуцлага хүлээлгэх эсэх нь одоогоор тодорхойгүй байна. Гэхдээ ерөнхийлөгч Трамп ойрын хүрээллийнх нь хүмүүс давуу байдлаа ашиглан ашиг хонжоо олохыг таашаадаггүй гэж өмнө нь нэг бус удаа илэрхийлж байсан билээ. Дэд ерөнхийлөгч Ж.Д.Вэнсээс энэ талаар асуухад бусдын үгээр хүнийг шүүхийг хүсэхгүй байгаагаа илэрхийлсэн ч үнэхээр тийм зүйл болсон бол хэн ч байлаа гэсэн үр дагаврыг нь хүлээх ёстой гэжээ.
3,600.44
















































Холбоотой мэдээ