“Spider-Man” киногоороо олонд танигдсан жүжигчин Тоби Магуайр хуучин эхнэр Женнифер Мейерийнхээ хуримыг удирдан явуулж, шинэ нөхөрт нь "хүлээлгэн өгсөн" байна. Түүний экс эхнэр тэрбумтны өв залгамжлагч Жеффри Огунлеситэй гэрлэжээ. Сонирхолтой нь, Тоби Магуайр гэрлэлтээ албан ёсоор цуцлуулснаас хэдхэн долоо хоногийн дараа экс эхнэрийнхээ хуримд ийм чухал үүрэг гүйцэтгэсэн байна.
Үнэт эдлэлийн дизайнер, "Jennifer Meyer Jewelry" брэндийн үүсгэн байгуулагч 49 настай Женнифер Мейер аравдугаар сарын 10-нд Жеффри Огунлестэй гэрлэжээ.
Жеффри нь Нигерийн тэрбумтан, хуульч, хөрөнгө оруулалтын банкир Адебайо Огунлесигийн хүү юм. Хосууд Хавайн Ланай арал дахь "Four Seasons" амралтын газарт хуримын ёслолоо хийсэн бөгөөд уг арга хэмжээнд Холливудын алдартнууд хүрэлцэн иржээ.

Тэдний хуримд жүжигчин Леонардо Ди Каприо найз бүсгүй Витториа Череттитэй, “Amazon” компанийг үндэслэгч Жефф Безос эхнэр Лорен Санчес Безостой хамт оролцсон байна. Мөн Рэйчел Зои, Кортни Кокс зэрэг алдартнууд хүрэлцэн иржээ.
Тоби Магуайр, Женнифер Мейер нар 2007 онд гэрлэж, 2016 онд тусдаа амьдрах болсон бөгөөд хоёр хүүхэдтэй.
Тэд 2020 онд гэрлэлтээ цуцлуулах хүсэлт гаргасан ч энэ оны есдүгээр сарын 21-нд салалтаа албан ёсоор баталгаажуулжээ. Мейерийн гурван хүүхэд бүгд ээжийнхээ шинэ хуримд оролцсон байна.
Женнифер Мейер, Жеффри Огунлеси нар энэ оны эхээр охинтой болсон. Дизайнер бүсгүй зургадугаар сард Аавуудын баяраар нөхөртөө зориулан Инстаграмд нийтлэл оруулахдаа гурав дахь хүүхдээ өлгийдөн авснаа олон нийтэд мэдэгджээ. Тэд 2024 оны наймдугаар сард сүй тавьснаа зарласан бөгөөд тухайн үед Мейер сүйн бөгжөө харуулсан зургаа нийтэлж, “ТИЙМ!!!” гэж бичиж байв.

Хосууд 2023 оны зунаас эхлэн хамт байгаа нь олны анхааралд өртөж, тухайн оны арваннэгдүгээр сард "Baby2Baby" буяны байгууллагын гала арга хэмжээнд хамтдаа анх удаа улаан хивсний ёслолд оролцжээ.
Мейер өмнө нь "PEOPLE" сэтгүүлд ярилцлага өгөхдөө экс нөхөр Тоби Магуайр болон сүйт залуу Жеффри Огунлеси нарын харилцаа сайн байдгийг онцолж байв. Түүний хэлснээр, тэд баяр ёслол, төрсөн өдрүүд болон аяллаа хамтдаа өнгөрүүлдэг аж.
“Тоби бол гайхалтай аав, бас гайхалтай экс нөхөр. Жефф түүнд хайртай, Тоби ч Жеффэд хайртай. Тиймээс бүх зүйл сайхан болж байгаа” гэж Мейер ярьж байжээ.
3,600.44





















































Нэргүй 2026-10-12 122.201.21.101
Ёстой ойлгох ухаан алга даа надад бол! Шал утгагүй юм! Ёстой л хүн хүний ертөнцийг үзэх үзэлтэй холбоотой бхдаа! Хүнд ер нь гэр бүлээс үнэтэй чухал зүйл гэж хаа ч бхгүй! Харин зарим нь хэт хөнгөн хийсвэрээр ханддагт асуудал бгаа бх! Салалт үр хүүхэл өнчрөх тэдэнд нээх асуудал биш бдаг бололтой! Зөвхөн өөрийгөө боддог аминчхан үзэлтэй хүмүүс л ийм амөр салж нийлээд бүр хурмийг нь хөтлөөд явж бдаг бх! Ёстой нохойн баас шиг амьдралтай новшнууд юмдаа!
Нэргүй 2026-10-12 202.126.88.106
Би энийг ойлгож эхэлтэл лав 80 гарсан байх хэрэгтэй байна
cejguin xylgaich 2026-10-12 202.126.89.143
– Lijni , grb k Eje ?
Нэргүй 2026-10-12 66.181.176.183
Сэжгийн юм бэ
Нэргүй 2026-10-12 64.119.21.122
SEXSEER ONGONOO TSIOLLYYLI BOOB XXOOD BOOW DOLOOJ ALNI SEXSY ANUSDAAD BIEE UNELLEED80955877
Otgoo 2026-10-12 202.9.46.227
udaxgvi salna.