Дональд Тускийн амь насанд халдахыг завдсан сэжигтнийг баривчилжээ

Дональд Тускийн амь насанд халдахыг завдсан сэжигтнийг баривчилжээ

Дональд Тускийн амь насанд халдахыг завдсан сэжигтнийг баривчилжээ

Польшийн ерөнхий сайд Дональд Туск болон батлан хамгаалахын сайд Владислав Косиняк-Камыш нарын амь насанд халдах төлөвлөгөө боловсруулсан хэрэгт сэжиглэгдэж буй этгээдийг баривчилжээ.

Польшийн Дотоод хэргийн яамнаас хоёр сайдын эсрэг халдлага үйлдэх боломжтой тухай мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн гэж мэдэгдсэн. Үүний дараа тус улсын аюулгүй байдлын албаныхан Ням гаригт /2026.10.11/ шуурхай хуралдаж, уг заналхийллийг нухацтай авч үзэхээ мэдэгджээ. Халдлага үйлдэх тухай мэдээллийг агуулсан цахим шууданг сайд нарын аюулгүй байдлыг хариуцдаг Төрийн хамгаалалтын алба (SOP) цагдаагийн байгууллагад дамжуулсан аж.

Тодруулбал, Төрийн хамгаалалтын албанд ерөнхий сайд болон батлан хамгаалахын сайдын эсрэг халдлага үйлдэхээр төлөвлөж байгаа тухай мэдээлэл ирсэн.

Уг мэдээллийг албаны нийтэд нээлттэй цахим шуудангийн хаяг руу илгээсэн байжээ. Үүнд ерөнхий сайд болон батлан хамгаалахын сайдтай холбоотой байршил, тэдний ойрын хугацааны төлөвлөгөөний талаарх мэдээлэл байсан байж болзошгүй. Гэхдээ эдгээр мэдээллийн нарийвчилсан агуулгыг албаныхан бүрэн баталгаажуулж, нийтэд дэлгээгүй байна.

Польшийн "TVN24" телевизийн мэдээлснээр, цахим шуудан илгээсэн хүн цахим орчинд радикал бүлэглэлтэй холбогдож, галт зэвсэг ашиглан халдлага үйлдэх сайн дурын хүмүүс хайж байгаа тухай мэдээлэл авсан гэжээ. Тэрбээр мөн Кшиштоф гэх эрэгтэйтэй уулзаж, зэвсэг, засгийн газрыг үзэн ядах үзэл болон олон хүнийг хөнөөх төлөвлөгөөний талаар ярилцсан тухайгаа хэлсэн байна. Дотоод хэргийн сайд Марчин Кервиньскийн мэдээлснээр, тусгай алба цахим шууданд нарийвчилсан дүн шинжилгээ хийж, сэжигтнийг тогтоосон байна. Улмаар аравдугаар сарын 11-нд Польшийн баруун өмнөд хэсэгт орших Доод Силезийн бүс нутгаас 60 гаруй насны эрэгтэйг баривчилжээ. Эрх баригчид халдлага үйлдэх бодит эрсдэл байсан гэж үзэж байгаа юм.

Дональд Туск 2023 оноос хойш Польшийн ерөнхий сайдаар ажиллаж байгаа юм. Өмнө нь 2007–2014 онд энэ албыг хашиж байв. Мөн тэрбээр 2014–2019 онд Европын зөвлөлийн ерөнхийлөгчөөр ажиллаж байжээ.

ЭХ СУРВАЛЖ: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж