Цахим спортын "CS2" төрлийн "BC.Game" багийн захирал Али Муханнед буюу "Ako" сүүлийн үед болж өнгөрсөн асуудалтай холбоотой сонирхолтой зүйлсийг ярьжээ. Хэдхэн өдрийн өмнө түүний баг Азийн чансаанаас хасагдаж, ирэх Мэйжорт орох эрхгүй болсон. Улмаар тоглоомыг хөгжүүлэгч "Valve"-д хандаж, бүх зүйл эргэн хэвийн болсон билээ.
"Ako" ярихдаа "Энэ бол бичиг баримт илгээгээд л болчих асуудал биш байсан. ‘HLTV’-ийн ерөнхий редактор ‘Striker’ бүхнийг зөвөөр тайлбарласан. Би түүнд талархах хэрэгтэй. Тэд аль нэг талыг барьсан бус төвийг сахисан байлаа. ‘Valve’-тай холбогдож юу хийх ёстой, юу мэдэх ёстойг минь зааж байв" гэжээ.
Европын зарим багууд сул өрсөлдөөнтэй Азийн чансаанд багтахын тулд бүрэлдэхүүнээ Ази тамирчдаар сольж, зөвхөн Мэйжороос ашиг харж байв. Харин "BC.Game" баг амжилт үзүүлэхийг хүсэж байна.
Европын зарим багууд Ази тамирчдыг зөвхөн бүсээ солих хэрэгсэл болгон ашиглаж, замналыг нь үнэгүйдүүлж, сүйрүүлэхээс "Valve" сэргийлсэн.
"Ako" үргэлжлүүлэн "Буруу тогтолцооны улмаас давхар иргэншлийн асуудал, тоглогчдын гэрээг цуцлах, тэдэнд шударга боломж олгохгүй байх зэрэг сөрөг талууд байна. Бид өөрсдийгөө зөвөөр ойлгуулсан. Бид өөрсдийнхөө төлөвлөгөөг харуулсан. ‘Valve’-тай имэйлээр холбогдож, тэдэнд үнэнийг хэлсэн, өөрсдийгөө харуулсан. Манай бүх тамирчид урт хугацааны гэрээтэй. Ялангуяа Ази тоглогчид маань хамгийн урт хугацааны гэрээтэй нь. Бид Азийн бүсэд үлдсэндээ баяртай байна" гэв.
Энэ оны сүүлийн Мэйжорт Азиас таван баг оролцоно. Одоогоор "BC.Game" баг эрхээ баталгаажуулж, "The MongolZ", "FlyQuest", "TYLOO" багууд ойртжээ. Сүүлийн эрхийн төлөө "Chinggis Warriors", "5star", "Lynn Vision" багууд өрсөлдөж байна.
3,600.44





















































Нэргүй 2026-10-12 202.9.46.254
BC.Game яваандаа Монгол баг болноо
Нэргүй 2026-10-12 43.242.242.59
Болж дээ. Монголчууд олонтой баг сайн өрсөлдвөл бидний нэр хүндэд ашигтайгаас гадна тухайн тамирчны санхүүд нэмэртэй юмаа.