АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгээр консерватив үзэлтэй улс төрийн тоймч Кэти Захариаг томилсон билээ. Кэти Захариа "Trump Media & Technology Group"-т ажилладаг бөгөөд Дотоодын аюулгүй байдлын яамны хэвлэлийн төлөөлөгчөөр богино хугацаанд ажиллаж байсан туршлагатай.
Түүний ерөнхий ажлын туршлагаас илүү анхаарал татаж буй зүйл ч бий. Тодруулбал, Захариа олон жилийн өмнө Бээжинд ажиллаж амьдардаг байжээ. Тэр дундаа Хятадын тэргүүлэх хуулийн фирмүүдийн нэгд ажиллаж байсан бөгөөд хятад хэлийг ч чамлахааргүй хэмжээнд сурсан нэгэн аж. Үүнээс гадна Хятадад байх хугацаандаа дотоодын цагаач ажилчдын хүүхдүүдэд чиглэсэн ашгийн бус байгууллагад харилцаа холбооны чиглэлээр ажиллаж байжээ.
Судлаачдын үзэж буйгаар, Трампын засаг захиргаа Хятадтай харилцаагаа улам бүр нягтруулахыг хичээж буй энэ үед Кэти Захариагийн намтар онцгой анхаарал татаж магадгүй байна. Трамп ирэх саруудад Хятадын дарга Ши Жиньпинтэй олон улсын хурал чуулгануудаар дамжуулан нэг бус удаа уулзах төлөвтэй байгаа юм. Тодруулбал, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт болон Майами хотод болох Их-20-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр хоёр удирдагч уулзах магадлалтай. Энэ үед Кэти Захариагийн ажил, амьдралын туршлага улам ач холбогдолтой болж магадгүй гэж үзэж байна.
3,600.44



















































Нэргүй 2026-10-12 118.221.147.99
сайхан хүүхнүүдийг л ажилд авдаг юм байна тэгэхдээ тэднарын толгой нь хэр юм дээ
Нэргүй 2026-10-12 118.221.147.99
хятдын тагнуул биз