Хотын иргэн: Хотын даргатай хамт автобус хүлээе!

Хотын иргэн: Хотын даргатай хамт автобус хүлээе!

Хотын иргэн: Хотын даргатай хамт автобус хүлээе!

Би Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын иргэн. Өглөө бүр цагтай уралдан автобусандаа сууж, ажилдаа ирнэ. Орой ч мөн бусдын адил автобусандаа суугаад гэр лүүгээ яардаг хотын оршин суугч. Өглөө бүр гэрээсээ гарахдаа "автобусандаа яаж багтаж суух вэ" гэсэн ганцхан бодолтой гэрээсээ гарна. Угтаа бол өнөөдрийн ажлаа, өөрт тулгарсан асуудлаа яаж шийдэх, ядаж л залуу хүний хувьд дуртай дуугаа сонсоод автобусны буудал руугаа алхмаар санагдах ч эсрэгээрээ яаж автоабусандаа багтаж суух вэ,  хичээлээсээ хоцрохгүйн тулд автобус руу дайрах хүүхдүүдтэй чихцэлдэхгүй, ахмад настай хүний хажуугаар дайрчихгүйхэн шиг яаж автобусандаа багтах вэ гэсэн бодлоор өглөөг эхлүүлнэ.

Саяхандаа, автобусанд багтахгүй, түгжрэлээс болоод хэдэн цаг хичээлээсээ хоцорсон хүүхдийн постыг хараад бас л ижил "зовлон"-тойгоо мэдэрсэн. Яг энэ сурагч шиг, яг над шиг нийслэлийн хэдэн мянган хүн өглөө, оройдоо яаж автобусандаа багтаж харих вэ, яаж түгжрэлд удаан суухгүйгээр харих вэ гэсэн бодол тээн өглөөг эхлүүлж, оройг үдэж байна. Урин цагт бол иргэд хэдэн цаг, хэдэн буудал ч хамаагүй түгжирч байхаар гээд алхчихна. Харин одоо хүйтний эрч чангарч, өдрөөс өдөрт хүйтэрсээр байгаа энэ үед яаж автобусандаа багтах вэ гэдэг асуудалтай өдөр бүр тулгарах боллоо. Автобусандаа багтаж чадахгүй бол автобусны буудал дээр хүлээнэ, за тэгээд цас орчихвол бүүр ч их түгжрэл үүсч, ёстой л хөлдөхөө дөхнө. Томчууд бидэнд л ийм хүндрэлтэй байхад сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдэд бүр том эрсдэл бөгөөд айдас. Дарга нар жил бүр автобусны хүртээмжийг сайжруулж буй, парк шинэчлэл хийж байгаа гэх боловч үнэн хэрэгтэй амьдрал дээр хэрэгжээд автобус нь хүртээмжтэй байгаа зүйл ажиглагдахгүй хэвээр…

Бид яг хэдэн намар, өвлийг ийм байдалтайгаар өнгөрөөх вэ. Нийслэлийн удирдлагууд нэг удаа ч болов автобусны буудал дээр дүн өвлийн хүйтэнд автобус хүлээгээд иргэд шигээ хэдэн минут зогсоод үзвэл энэ бүхэн шийдэгдэх болов уу?

98 ХУВЬТАЙ ПАРК ШИНЭЧЛЭЛ ЧИНЬ ИРГЭДЭД МЭДРЭГДЭХГҮЙ БАЙНА, Б.ПҮРЭВДАГВА ДАРГА АА!

Өнгөрсөн жилүүдэд албаныхан “Нийтийн тээвэрт парк шинэчлэлтийг 98 хувьтай хийсэн” гэж мэдэгдэж байсан ч хүн амын нягтрал өндөртэй бүсүүдэд нийтийн тээвэр хүрэлцэхгүй, багтахгүй байгаа дүр зураг хаа саагүй ажиглагдсаар байна.

Улаанбаатар хотод албан ёсны тооллогоор 1.3 сая гаруй иргэн оршин суудаг бөгөөд тэдний 60 гаруй хувь нь ажил, сургууль, цэцэрлэгтээ нийтийн тээврээр зорчдог аж.

Ялангуяа намар, өвлийн хүйтний улиралд иргэд явган алхахаас илүүтэй дулаан автобусаар зорчихыг илүүд үздэг. Гэвч өнөөдрийн байдлаар нийтийн тээврийн салбарт үйлчилгээ үзүүлж буй 1100 гаруй автобус нь нийслэлийн иргэдийн хэрэгцээг яагаад ч хангаж чадахгүй байна. Түгжрэлийг сааруулах зорилгоор дүүжин тээвэр, метро зэрэг хэд, хэдэн төсөл хэрэгжүүлэхээ зарласан ч иргэд энэ өвөл ч мөн түгжрэлд зогсон, автобус хүлээж даарсаар 2027 онтой золгох дүр зураг харагдаж байна. Үүсээд буй нөхцөл байдлын талаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Б.Пүрэвдавга хэлэхдээ, “Бид жил бүр нийтийн тээврийн парк шинэчлэлтийг үе шаттай хийдэг.

Энэ онд 60 ширхэг цахилгаан автобус, 50 ширхэг дунд оврын автобус, 40 ширхэг хүүхдийн автобустай болохоор тендер зарлан ажиллаж байна.

Нийтийн тээврийн парк шинэчлэлийг үргэлжлүүлэн хийж, автобусны тоог 1300-д хүргэж чадвал үүсээд буй хүртээмжийн асуудал бүрэн шийдэгдэнэ гэж үзэж байгаа” гэв.

Өнгөрсөн оноос эхлэн нийтийн тээврийн зорчих тариф 1000 төгрөг болж, иргэд өдөрт 4 хүртэл удаа үнэ төлбөргүй дамжин суух боломжтой болсон нь сайн талтай ч хүйтний эрч чангарахтай цэрэгцэн буудал дээр олон цагаар зогсох нь иргэдийн бухимдлыг барж байна. Дээрээс нь сүүлийн саруудад шатахууны хомсдол үүссэнтэй холбоотойгоор иргэд хувийн автомашинаасаа илүүтэй нийтийн тээврийг сонгон үйлчлүүлэх нь нэмэгдсэн. Гэвч автобусны эрүүл ахуй, цэвэр цэмцгэр байдал хангалтгүй байгаа нь иргэдийн сэтгэлд нийцэхгүй байна.

Салоны таагүй үнэр, тоос шороо, хог хаягдал их байгаа нь нийтийн тээврээр тухтай зорчиход саад болж буй гол хүчин зүйлсийн нэг юм.

Нөгөөтэйгүүр, Таван шарын буудлаас Офицеруудын ордон хүртэл автобус замын нэгдүгээр эгнээгээр чөлөөтэй зорчиж байгаа. Энэхүү зохицуулалтыг бусад гол болон туслах замуудад ч мөн адил хэрэгжүүлэх шаардлагатай байгааг иргэд хэлж байна.

Автобусны тусгай эгнээ байхгүй бүсүүдэд суудлын автомашинууд нэгдүгээр эгнээг шахаж түгжрэл үүсгэдэг тул автобус эргэлтээ хурдан хийж чадахгүй, улмаар буудал дээр иргэд удаан хүлээх үндсэн шалтгаан болдог.

Иргэд үйлчилгээний төлбөрөө төлж байгаагийн хувьд ая тухтай, цэвэрхэн, цагтаа ирдэг нийтийн тээврээр үйлчлүүлэх ёстой. 

Улаанбаатар хотын захирагч Б.Пүрэвдагва танд нийслэлийн тань иргэний хувиар нэгэн уриалга дэвшүүлье. Та нэг өдөр нийслэлийн хамгийн их ачаалалтай автобусны буудал дээр зогсоод иргэд чинь хэдэн минут автобус хүлээж байна, хүртээмж нь хэр байгааг ажиглаад нэг үзээч, удахгүй хүйтэрлээ. Дүн өвлийн хүйтнээр автобус хүлээгээд зогсох бас л чанга шүү. Асуудал хаанаа болохгүй байгаад бодит дүн шинжилгээ хийж, нийтийн тээврийн хүртээмжийг сайжруулаад өгөөч гэж машин унах боломжгүй их хотын иргэн чинь танд хаяглаж бичив.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
3
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

19 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Б.Даваа 2026-10-12 64.119.25.124

Автобусандаа багтахгүй түгжирсээр.Автобусанд их сууж явдаг байнга жихэлдэж багтахгүй явдаг хүмүүцээц санал аваасай.Удирдаж байгаа дарга нарыг нь шалгахийнсан.Харин одоо тэгээд хүйтэрж байгаа юм байна автобус нэмэгдэх боловуу?.

Avatar

Нэргүй 2026-10-12 64.119.21.122

TOMSGN XELEERE GOEOOR DOLOOJ URN SHINEGENE AMSI80955877

Avatar

Баабар 2026-10-12 66.181.187.139

хүрэлийн охины нөхөр атуусаар явж үзүүлэхиймуу

Avatar

Нэргүй 2026-10-12 64.119.21.122

SEKSEER XALYYTSTAL SADARLI BOOW XXN BOOW DOLOOJ ALNI SEXSEER ANUSDI XUCHINDEED VANXANI BIEE UNELLEED80955877

Avatar

Тийм 2026-10-12 59.153.112.118

Хөдөөнийхөн орон нутагтаа очиж амьдараа. Түүнээс болж соёл яригдаад байна аа.Хөлсөө үнэртүүлээд хаа сайгүй явах юм.

Avatar

Иргэн 2026-10-12 202.9.40.236

уг нь нэг үеэ бодвол гайгүй болсон шдэ. гэхдээ автобуснууд нэг талдаа гарчихаад хүлээлгээд бна. жишээлбэл төв замаар явдаг зарим автобуснууд 6-7 оороо ар араасаа ирэх юм тал нь хоосон л явах юм. явах цагийн давтамжийг нь зөв оновчтой зохицуулах хэрэгтэй. гадаадад ийм байдаг тийм байдаг гээд л яриад байдаг байж автобусных нь зохицуулалтыг хуулаад авч болдоггүй юм уу

Avatar

Нэргүй 2026-10-12 103.212.162.42

ҮНЭХЭЭР ХЭЦҮҮ БАЙДАГ. ТӨВ ЗАМЫН АЧААЛАЛ НЬ ДЭНДҮҮ ИХ. ЯМАР БАЙДГИЙГ ТЭР ЗОХИЦУУЛАХ ГАЗАР НЬ ОГТ МЭДДЭГГҮЙ. ЯДАЖ АВТОБУСНЫ ЖОЛООЧ НАРААСАА САЙН АСУУЖ САНАЛ АВААСАЙ.
17-А ЧИГЛЭЛИЙН ТОЙРГИЙГ ТОМСГОН ОФИЦЕРЫН ТОЙРГООР ТОЙРУУЛАХ ЮМ БОЛ ТӨВ ЗАМЫН АЧААЛАЛ НЬ БАГАСЧ БОЛОХООР БАЙНА.

Avatar

Нэргүй 2026-10-12 202.9.46.209

Гэхдээ , ойрдоо автобусны тоо цөөрчихсөн юм шиг харагдаад байна.

Avatar

Нэргүй 2026-10-12 64.119.19.133

Хот дундуур хурдан галт тэрэг явуулаач дээ. Станцын нүүрс, орон нутгийн зорчих тээврээ шөнө явуулж болно шүү дээ.

Avatar

Нэргүй 2026-10-12 202.126.91.76

Офицеруудын ордон хүртэл автобус замын нэгдүгээр эгнээгээр чөлөөтэй зорчиж байгаа. Энэхүү зохицуулалтыг бусад гол болон туслах замуудад ч мөн адил хэрэгжүүлэх шаардлагатай байгааг иргэд хэлж байна.

Avatar

Нэргүй 2026-10-12 103.71.101.61

НЯМБААТАРЫГ ХӨӨЖ ЯВУУЛААД ЭНЭ БААС ШЭЭСНҮҮД ХОТЫГ БУЦААГААД ХОГЫН САВ БОЛГОЧИХЛОО.

Avatar

Нэргүй 2026-10-12 192.82.92.204

энхтайван найрамдлын ордноос бөхийн өргөө орхын тулд , энхтайван найрамдлын ордноос суугаад хүнсний 20 дээр буугаад талбай хүртэл алхаад талбайгаас 2 буудал яваад бөхийн өргөө-д буудаг даа. яагаад хүнсний 20-с талбай руу явж байгаа автобуснуудыг явуулдаггүй юм болоо вагон шиг зогсоогоод байдаг юм.

Avatar

Нэргүй 2026-10-12 192.82.92.204

одоо тэгээд хүйтэрч байгаа юм чинь утаанд алхаснаас машинаа унадаг л байхдаа.

Avatar

Нэргүй 2026-10-12 202.126.93.206

Хойшоо суугаад хөдөлж цөхөөд байдаг жолооч нараас нь их болдог шдэ

Avatar

Нэргүй 2026-10-12 59.153.115.48

манайх шиг ар араасаа ирээд зогсчихдог, автобус нь вагон шиг урт дараалал үүсгэдэг улс орон байхгүй. автобусны тоо цөөдөөгүй ээ, хотын даац хүн амаараа хэтэрчихээд бна!!! Хөдөөнөөс шилжин ирээд хүндрүүлээд байна!

Avatar

зочин 2026-10-12 66.181.181.100

Монгод шиг эрх дураагаа,чөлөөний солиоролд автсан оронд,дэг журам, эмх цэнц мөрдүүлэхэд хэцүү, Иргэд хотын даргатай хамт автобус хүлээгээд ч үр дүн бараг гарахгүй, Хариуцлагагүй нэг жолоочийг солиход ард түүнээс дор хариуцлагагүй этгээд л байна,

Avatar

Ир 2026-10-12 202.126.89.236

Арга үгүй билээ одоо цагт.

Avatar

АЛБАН ТАСАЛГААНЫ ЦОНХООР .... 2026-10-12 202.70.38.250

Ялангуяа Өглөө, Орой Ажил Цуглах, тарах цагаар Төв зам дагуу бүх буудлууд дээр 50-100 хүн үргэлж автобусандаа багтахгүй хоцроостой !!!!! Хотын Захиргааны Ажилчид хөрсөн дээрээ бууж Гадуур явж Ажлаа Хийгээсэй !!!!!!

Avatar

Баавгайн Дуудлага 150150 .......... 2026-10-12 202.70.38.250

150150-руу хичнээн мессэж бичээд авч хэлэлцэхгүй тоохгүй бна лээ ….Яг л Баавгайны Дуудлага шиг …………ХҮРТЭЭМЖГҮЙ НИЙТИЙН ТЭЭВЭР ЯАНААА ?????

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж