Өвчин, ажилгүйдэл, орлогын тасалдал. Зээлээ хугацаанд нь төлж чадахгүйд хүрсэн иргэдийн хувьд эдгээр нь нийтлэг шалтгаан болжээ. Аппликейшний зээл иргэдийн амьдралд хэрхэн өрийн дарамт үүсгэж байгааг бодит кейсээр хүргэе.
“САРЫН ОРЛОГЫНХОО ТАЛААС ИЛҮҮГЭЭР ЗЭЭЛЭЭ ТӨЛДӨГ БАЙСАН"
Иргэн Г.Б гар утасны зээлийг бизнесийн орлогоороо төлөхөөр тооцоолж авчээ. Гэвч зээлээр авсан гар утсаа хулгайд алдсаны дараа дахин зээл авсан байна. Ингэснээр нийт 12 сая төгрөгийн өртэй болжээ. Тухайн үед сарын орлогынхоо талаас илүүг зээлийн эргэн төлөлтөд зарцуулдаг байсан ч үе мөчний өвчнөөр өвдөж, явж чадахгүй болсноор хэдэн сарын турш эмчилгээ хийлгэж, дөрвөн сарын хугацаанд гэртээ хэвтэрт байаас аргагүй болсон аж. Тэрбээр хувиараа эрхэлдэг ажлаа зогсоож, хоол хүргэлтийн ажил хийх боломжгүй болсноор орлогогүй болсон. Үүний улмаас зээлээ төлж чадахгүйд хүрснээр хугацаа хэтэрсэн төлбөрүүд нь хуримтлагджээ. Одоо ажилдаа эргэн орох хүртэл төлөлтөө хойшлуулах боломж хайж байгаа ч өндөр хүү, хуримтлагдсан төлбөрөөс шалтгаалан өрөө нэг дор барагдуулахад хүндрэлтэй байгааг ярьсан юм.
Мөн зээлээ төлөхийг шаардан гэрт нь ирэх, ах дүүстэй нь холбогдох, мессежээр сүрдүүлэх, цагдаад өгнө гэж айлгах зэрэг үйлдлүүд удаа дараа давтагдсан байна.
Эрүүл мэндийн шалтгаанаар орлогогүй болсон түүний хувьд зээлийн асуудал санхүүгийн хүндрэлээс хальж, сэтгэл зүйн дарамт болжээ.
“20 АППЛИКЭЙШНИЙ ЗЭЭЛТЭЙ, 30 САЯ ТӨГРӨГИЙН ӨРТЭЙ БОЛЖЭЭ”
Иргэн Э.С-ийн хувьд өрийн асуудал цалингаас эхэлсэн байна. Түүний цалин өдөр тутмын хэрэгцээнд хүрэлцэхгүй байсан тул банкнаас цалингийн зээл авчээ. Гэвч зээлийн төлөлтөө хийсний дараа үлдэх мөнгө нь амьдралын хэрэгцээгээ хангахад хүрэлцэхгүй болсон тул аппликейшнүүдээс зээл авч, өмнөх төлбөрөө нөхдөг болжээ. Жирэмсэн байх хугацаандаа ч санхүүгийн хүндрэлээс гарахын тулд дахин зээл авах шаардлагатай болсон байна.
Ингэсээр нийт 20 аппликейшний 30 сая төгрөгийн зээлтэй болжээ.
Нөхөр нь цалингаа тогтмол авч чаддаггүй нь өрхийн санхүүг улам хүндрүүлсэн байна. Одоо зээлээ сунгасаар байгаа бөгөөд хэрхэн төлж барагдуулахаа мэдэхгүй байгаагаа ярьсан юм.
“ЗЭЭЛЭЭ ТӨЛӨХИЙН ТУЛД ӨӨР АППЛИКЭЙШНЭЭС ЗЭЭЛ АВДАГ БАЙСАН”
Иргэн О.О мөн өдөр тутмын хэрэгцээгээ хангахын тулд зээл авч эхэлсэн ч удалгүй өмнөх зээлээ дарахын тулд дахин зээл авахад хүрчээ.
Түүний хувьд төлөлтөө сунгахын тулд зээл олгох боломжтой өөр аппликейшн хайж, удаа дараа зээл авсаар нийт 11 аппликейшнээс 13 сая төгрөгийн өртэй болсон байна.
Гэвч ажлаасаа гарснаар зээлээ төлөх боломжгүй болжээ. Одоо зээлүүдийнх нь төлөлт хугацаа хэтэрсэн бөгөөд ажил хийх боломжгүй байгаа тул өрөө хэрхэн төлөхөө мэдэхгүй байгаагаа хэлсэн юм.
“ЗЭЭЛИЙН ӨРӨӨС БОЛЖ ГЭР БҮЛИЙНХЭЭ ХАРИЛЦААГ АВЧ ҮЛДЭХЭД ХҮНД БОЛСОН”
Иргэн Л.Г-ийн хувьд ажилгүйдэл өрийн дарамтыг улам нэмэгдүүлжээ. Мөн шаардлагатай үедээ зээл авч байсан ч ажилгүй болсноор төлөлтөө хийхэд хүндрэлтэй болсон байна. Өмнөх зээлээ дарахын тулд дахин зээл авах байдал үргэлжилсээр нийт 10 гаруй сая төгрөгийн өртэй болжээ.
Зээлийн дарамт нь гэр бүлийн харилцаанд нь ч нөлөөлж, салах, эргэн нийлэхийн зааг дээр ирсэн хүнд нөхцөлд хүрснээ ярьсан юм.
“ДҮҮГИЙНХЭЭ ӨРИЙГ ТӨЛӨХ ГЭЖ ӨӨРӨӨ ЗЭЭЛ АВСАН”
Иргэн Т.М-ийн хувьд зээлийн асуудал мөрийтэй тоглоомтой холбоотойгоор эхэлжээ. Покер тоглох үеэрээ бусдаас 15 сая төгрөг зээлж, долоо хоногийн дотор 18 сая төгрөг болгон буцааж өгөх ёстой байсан ч мөнгөө алдсан байна. Үүний улмаас зээлсэн мөнгөө төлж чадахгүйд хүрч, мөнгөө нэхсэн хүмүүсийн дарамтад өртөн, зодуулжээ. Ингээд бусдад өгөх мөнгөө нөхөхийн тулд зээлийн аппликейшнүүдээс зээл авч эхэлсэн байна. Тухайн үед ажил хийдэг байсан тул зээлээ эргэн төлөх боломжтой гэж тооцоолжээ. Гэвч согтуугаар жолоо барьж яваад замын хашлага мөргөж, осол гаргаснаар нөхцөл байдал нь дахин өөрчлөгдсөн байна. Ослын дараа таван сая төгрөгийн зээл авсан бол эмчилгээний зардлаа нөхөхийн тулд дахин долоон сая төгрөг зээлжээ.
Ослын улмаас ажил хийх боломжгүй болсон тэрбээр одоо зээлээ төлж чадахгүй, өдөр бүр дарамтад орж байгаагаа хэлсэн юм. Анх бусдад өгөх мөнгөө нөхөхийн тулд зээл авсан бол өнөөдөр өөрөө өрөө барагдуулах боломжгүй нөхцөлд оржээ.
Эдгээр иргэний түүх өөр өөр шалтгаанаар эхэлсэн ч нэг нийтлэг зүйлтэй. Орлого нь зээлийн төлөлтөө даахаа болиход зарим нь төлбөрөө хойшлуулж, зарим нь өмнөх зээлээ дарахын тулд дахин зээл авчээ. Харин өвчин, ажилгүйдэл, осол зэрэг гэнэтийн нөхцөл байдал үүсэхэд төлөлтөө үргэлжлүүлэх боломж улам хумигдаж, өрийн дарамт санхүүгийн асуудлаас хальж, гэр бүл болон сэтгэл зүйд нь нөлөөлж эхэлсэн байна.
“МӨРИЙТЭЙ ТОГЛООМООС ҮҮДСЭН ӨРӨӨ ДАРАХ ГЭЖ АППЛИКЕЙШНЭЭС ЗЭЭЛ АВСАН”
Иргэн С.С дүүгийнхээ өрийг төлөхийн тулд аппликейшний зээл авч эхэлжээ. Дүүгийнх нь өрийг барагдуулах зорилгоор авсан зээл нь даамжирсаар өөрөө олон аппликейшнд өртэй болсон байна.
Одоогоор түүний зээлтэй аппликейшний тоо 10 орчим, нийт өр нь 30 сая төгрөгт хүрсэн байж болзошгүй аж. Гэхдээ зээлийн үлдэгдэл, нийт өрийн хэмжээгээ яг таг мэдэхгүй байгаагаа хэлсэн юм. Өмнөх зээлээ төлөхийн тулд дахин зээл авах тохиолдол ч удаа дараа гарчээ.
Өдгөө хугацаа хэтэрсэн зээлүүдтэй болсон тул зээл олгосон аппликейшнүүдээс нь байнга утсаар холбогдож, мессеж илгээдэг байна. Түүнд шүүхэд хандана, зээлийн ангилал буурсан гэх зэргээр мэдэгддэг аж. Харин цалингийн орлогоороо зээлүүдээ бүрэн төлж чадахгүй байгаа учраас хугацаа хэтрэлттэй хэвээр байгаагаа хэлэв.
3,600.44




















































Номгон 2026-10-13 66.181.191.49
Санхүүгийн хариуцлага сахилга бат гэж байдаггүй юмуу. Хэний буруу гэж зээлээс зээлний хооронд тансагладаг байнаа. Дандаа өөрийнх нь буруутай, гаж үйлдлээс л болж апп-ын зээл авсан байгаа харагдана, хохино гэж тавлахаас.
Hegr, ycnui toolyyruin Huuclel dampyyryylj at & 2026-10-13 202.126.90.63
gemtluin OCOZ
– Palmuin barsyk, Hegr, garxni xylgaichuin xenuix ni be?
Нэргүй 2026-10-13 103.229.123.215
Татвар хэд хэд дахин давхар авч туйлдуулж байна
МАН татвар нэмэхгүй, шинээр татвар бийболгохгүй гэж төрийн эрх авцгаасан.
Нэргүй 2026-10-13 64.119.18.62
Төрийн албанд хэлтсийн дарга 5,3, газрын дарга 6,5 сая төгрөгийн, олон жил ажилласан мэргэжилтэн 5,8 сая төррөгийн цалинтай. Өдөржин мэдээ уншаад сууж буй тэдэнд бол амьдрал дажгүй л байгаа. Засгийн газрын тогтоолоор баталдаг сүлжээний дүн хэлчихээд сууж байдаг ч цаанаа олон янзын журмаар нэмэгдсээр их болдог. Нэг төрлийн заль ч гэх юм уу. Тэгээд бас нэмнэ. Хувийнхан бараг цалин нэмдэггүй.
Зочин 2026-10-13 64.119.22.178
Төлж чадахгүй байж тансаглаж зээл авахаа болио. iPhone 18 гарсан гээд утсаа солиж зээл авна. Тавдахад архидаж зугаацах гээд аппликейшний зээл их авдгийг аппликейшний зээл олгодог аль ч банк бусын ажилтан хэлээд өгнө. Албатай юм шиг санхүүгээ зохицуулж чадахгүй зээл авчихаад зээл төлөх гэж амьдарч бна гэж ямбална. Хөнжлийнхөө хэрээр хөлөө жий гэж нэг үг байдаг даа.
Нэргүй 2026-10-13 64.119.21.122
TOMSGN XELEERE DOLOON URN SHIEGENE AMS ZALYYSN ANUSN NUX DOLOOJ80955877
Нэргүй 2026-10-13 64.119.21.122
SAWI BIEE UNELLEED VANXANI SEXSY AJIL XNE BOOW XXMOOR ANUSDAX ALNI SEXSEER BOOB DOLOOJ80955877
Нэргүй 2026-10-13 64.119.16.109
бөөн уур уцаар бухимдалтай хүмүүс болчихоод мэдрэгдээд байна тийм хүмүүс ойр орчмынхоо хүмүүст зан харьцааны зохисгүй үйлдэл гаргаад байдаг болсон маш элбэгшсэн шүү.Төрийнхөн машины цонхоор хальт хараад ард түмэн чухам юу болоод байгааг яаж мэдрэх вэ дээ
Нэргүй 2026-10-13 202.9.46.254
Зээл битгий ав. Энэ бол өрийн хавх. Ажил хий, тэгээд л асуудал шийдэгдэнэ ш дээ. Бусдын төлөө амьдарч байгаа юм шиг гоншигнох юм. Ажил хий, хоолтой ундтай, амьдрах гэртэй байх болно.
Нэргүй 2026-10-13 64.119.16.109
гол асуудал ажил хийгээд хийгээд цалин мөнгө нь хүрэхээ байхаар л зээл авч байгаа шүү дээ өндөр татвар төлбөр үнийн өсөлт зэргээс өндийхгүй болчихоод тийм байдалд ороод байгаа юм
Nergui 2026-10-13 202.21.116.2
ajil hiij mongo toloh bodoltoi hun algoo, moriitei togloom, sogtuu mashin barij yavsan geed bugd ooriin buruu, hariutslagaguigees bolj. hen ch zeel av gej hucheer ogoogui shuu dee.
Зочин 2026-10-13 202.126.90.168
энэ хүмүүс маань их зөв сайхан зөвлөмж бичжээ. өөрөө өөрсдийн амьдралаа зохицуулж авч байгаа мөнгөндөө захирагдаж өр зээлээ тооцоотой тавьж байна. одоохондоо улс орон маань хөгжиж та нарыг тансаглуулахаар мөнгө өгч хараахан болоогүй байна. Болноо,бүтнэ. Цаашид сайхан хөгжинө. цаг хугацаа л орох байх. Монголыг маань хүн төрөлхтөн атаархмаар ирээдүйтэй орон гэж Ванга хэлсэн юм шүү. Болгарын үзмэрч. хүн бүр л дор дороо өөрсдийгөө аваад явчихвал болно доо. Бүгд л хичээж байж улс орон маань хөгжинө.
Serjio 2026-10-13 202.131.226.178
Албатай юм шиг хүнээс дутахгүй гэж "хамгийн сүүлийн үеийн" утас ББСБ зээлээр аваад байхаар арга байжуу дээ…
Нэргүй 2026-10-13 43.242.242.59
Өртэй амьдрах үгүй нв тухайн хүнээсээ л шалтгаална.Сайхан амьдрах санааных гэж ахмад үе ярьдаг нь үнэн юмаа. Хамжаараггүй явбал өрөнд баригдана. Төр засаг эсвэл хэн нэгэн хүнээс бурууг бүү хайгаад хэрэггүй. Өөрийн амьдралаа та өөрөө л цогцлуулна.. Элбэгдоржийн сайт болохоор төр засаг буруутай гэж л хэлж байгаа. Иргэдийн тархийг тэгэж угааж ирсэн. Элбэгдорж-Ринчинов сая ирээд явахдаа заавар зөвлөгөө өгсөн байна.
Нэргүй 2026-10-13 202.126.91.153
хэм хэмжээндээ жаажгана хэрээ мэдэхгүй савнаасаа их өр тавьж амьдрана
зочин 2026-10-13 66.181.176.119
Монголчууд минь ухаалаг хэрэглээг эрхэмлээрэй, ялангуяа залуучууд.
Заавал үнэтэй гар утас, машин, дугаар, байр гэхийн оронд нэг хэсэгтээ боломжийн үнэтэй гар утас, байр авах,
бас боломжийн хуримтлал үүстэл нийтийн тээвэр ашиглах, гадуур хооллохгүй гэртээ хооллох, сургууль, ажил руугаа гэртээ бэлтгэсэн хоол, зууш нтрээ авч гээд цаашилбал учиргүй үнэтэй хувцас, цүнх нтр гэхээсээ илүү биед эвтэй хувцас хэрэглэх г.м. учир бнаа бна