Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Санзайн автобусны эцсийн буудлаас Багабаян амралтын газар хүртэлх 1.7 км автозамыг шинэчилж буй. Тус байршилд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва ажиллалаа.
Тус замын зорчих хэсгийн өргөн долоон метр, хоёр эгнээтэй байх бөгөөд нэг талдаа явган хүний замтай байна. Энэхүү замыг 2015 онд анх барьсан. 2019 онд засаж сайжруулсан боловч айлууд орц, гарцаа гаргахдаа хоолой тавиагүйгээс шалтгаалан уулын ус зам руу урсаж, ихээр тогтсоноос үүдэн эвдэрчээ.
Энэхүү замыг нийслэлийн Замын сангийн хөрөнгөөр шинэчилж байгаа бөгөөд засварын ажлын гүйцэтгэгчээр “Улаанбаатар зам засвар арчлалтын газар” ОНӨААТҮГ ажиллаж буй. Замыг шинэчилснээр Санзайн автобусны эцсийн буудлаас Багабаян амралтын газар хүртэлх автозамын хөдөлгөөний нөхцөл сайжирна. Түүнчлэн явган зорчигчийн аюулгүй байдал хангагдана. Мөн амралтын бүс рүү чиглэсэн зорчилтын хүртээмж нэмэгдэнэ.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “2026 онд нийслэлд 111 км замыг шинээр тавьж, 31 км автозамын засвар, арчлалтыг хийсэн. Зуслангийн хөдөлгөөн багассан энэ үед зуслан орчмын замын засварын ажлуудыг хийж байна. Санзайн автобусны эцсийн буудлаас Багабаян амралтын газар хүртэлх 1.7 км автозамын зорчих хэсгийг 11 дүгээр сарын 10 гэхэд нээнэ. 2027 онд нийслэлийн автозамын түгжрэлийг бууруулах зорилгоор торлог зам буюу холбоос замуудыг олноор байгуулна. Тухайлбал, Яармаг, Сэлбэ ухаалаг хот, Зуун айл орчимд торлог замуудыг олноор байгуулж, замын ачааллыг бууруулна. Мөн олон түвшний уулзваруудыг төлөвлөж байна” гэлээ.
3,602.33
















































Нэргүй 2026-10-11 202.9.46.33
энэ зам байнга л 10,11–р сард хийгдэх тавилантай юм байж.анх 2012 засмал зам тавиад жил гаруйхан болоод хуурч унасан.2015 дахин зассан нэртэй болсон.одоо мөн л 10,11-р сард мөн л сайндаа хоёр жил болох байхдаа.яасан байгаль орчны онцлогийг ялгаж салгадгүй хүмүүс вэ,ямар их үргүй зардал вэ. учир нь энэ орчим мөнх цэвдэгтэй,эр хүйтэрдэг газар орон
Зоч 2026-10-11 103.212.118.195
ГОЛЫН ЭХ ДЭЭР БАЙШИН БАРИЛГА БАРЬСАН ХҮМҮҮСИЙГ НҮҮЛГЭЖ ГАЗАРЫГ ЧӨЛӨӨЛ…САНЗАЙН ЭХ БОЛ ГАМШИГ
Нэргүй 2026-10-11 66.181.164.23
Санзайн 7 давааг бас янзалчуул тэ
Аргентиний гавьяат 2026-10-11 180.149.98.126
hagiin har nuur hyrtel zasmal tavimaar baina esvel dyyjin teever
Нэргүй 2026-10-11 103.168.34.3
Энэ замыг 2021 огн Бага баян амралтын газраас хиймэл нуур хүртлэх зам барьж байх явцад эвдэлсэн бөлгөө.