Энгелсийн гудамж болон Олимпын гүүрийн хөдөлгөөнийг хязгаарлана

Энгелсийн гудамж болон Олимпын гүүрийн хөдөлгөөнийг хязгаарлана

Энгелсийн гудамж болон Олимпын гүүрийн хөдөлгөөнийг хязгаарлана

Хан-Уул дүүргийн Энгелсийн гудамж болон Олимпын гүүрэнд засвар, шинэчлэлтийн ажил хийхтэй холбоотойгоор авто замын хөдөлгөөнийг хэсэгчлэн болон түр хугацаагаар хаана. Тодруулбал, Хан-Уул дүүргийн гуравдугаар хорооны Энгелсийн гудамжинд аравдугаар сарын 10, 11-нд хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажил хийх юм. Энэ хүрээнд аравдугаар сарын 10-ны 08:00-22:00 цагийн хооронд замын зүүн талын урсгалыг, маргааш буюу аравдугаар сарын 11-ний 08:00-22:00 цагийн хооронд баруун талын урсгалыг тус тус хаана.

Мөн Олимпын гүүрийн хэв гажилтын заадас засварлах ажилтай холбоотойгоор аравдугаар сарын 11-нээс 16-ныг хүртэл шөнө бүрийн 23:00-07:00 цагийн хооронд авто замын хөдөлгөөнийг түр хязгаарлах аж.

Иймд иргэд, жолоочдыг засварын ажил үргэлжлэх хугацаанд бусад замыг сонгон зорчиж, замын хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцохыг нийслэлийн Замын хөгжлийн газраас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-10-11 66.181.186.162

Энгелсийн гүүрийн нэрээ өөрчилмөөр юм уу даа

Avatar

И 2026-10-11 122.201.31.155

Энхтайваны гүүрний зүүн талд шахаж байшин бариад бгаагааг Хот тоодоггүйэ? Гүүрээ өргөтгөх юм яриад байсан, цаашид энэ хуучин, гарийн гүүрээ яах юм болдоо ???

Avatar

Ха 2026-10-11 124.158.106.156

Аргагуй л х***а технологи даа. Бензиний асуудлыг босгож х***а ахаасаа баахан цахилгаан машин авч тумнээ хулхидах арга бодож олсон. Тэгээд эрчим хучээ гаднаас авдаг байж баахан цэнэглэгч байгуулна. Ахиад л цахилгаанаа импортлож дотооддоо унийг нь нэмнэ. Унэхээр Монголын тер хелдуу байцаан толгойтнуудаар дуурсэн нь харагдаж байна даа.

Avatar

/ 2026-10-11 202.126.91.93

yag

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж