МСНЭ: Сэтгүүлч Т.Шинэбаярыг цагдан хорьсныг эрс эсэргүүцэж байна

МСНЭ: Сэтгүүлч Т.Шинэбаярыг цагдан хорьсныг эрс эсэргүүцэж байна

МСНЭ: Сэтгүүлч Т.Шинэбаярыг цагдан хорьсныг эрс эсэргүүцэж байна
Сэтгүүлч Т.Шинэбаярыг 48 цагийн хугацаатай цагдан хорьсонтой холбоотойгоор Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс /МСНЭ/ мэдэгдэл гаргажээ. Тус мэдэгдэлд "Сэтгүүлч Т.Шинэбаярыг 2026 оны аравдугаар сарын 9-ний шөнө цагдан хорьсныг эрс эсэргүүцэж, холбогдох байгууллагуудаас нэн даруй хариу тайлбар шаардаж байна. Чөлөөт хэвлэлтэй байх, үзэл бодлоо илэрхийлэх эрх, олон нийтийн мэдэх эрх нь ардчилсан нийгмийн үндсэн баталгаа юм. Хүний эрх, эрх чөлөөг хязгаарлах арга хэмжээг үндэслэлгүйгээр хэрэглэх, сэтгүүлчийн мэргэжлийн үйл ажиллагаанд хориг саад учруулах, хорьж цагдах байдлаар айдас, дарамт бий болгохыг хэрхэвч хүлээн зөвшөөрөхгүй. МСНЭ дараах шаардлагыг холбогдох байгууллагуудад хүргүүлж байна.
  • Сэтгүүлч Т.Шинэбаярыг цагдан хорьсон хууль зүйн үндэслэл, нөхцөл байдлыг нэн даруй ил тод мэдээлэх;
  • Цагдан хорих арга хэмжээний хууль ёсны үндэслэл, зайлшгүй шаардлагыг яаралтай хянан үзэж, үргэлжлүүлэн хорих үндэслэлгүй бол нэн даруй суллах;
  • Түүний өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах болон хуульд заасан бусад эрхийг бүрэн хангах;
  • Сэтгүүлчийн мэргэжлийн үйл ажиллагаатай холбоотой аливаа асуудлыг шалгахдаа хууль дээдлэх, хараат бус, шударга байх зарчмыг чанд мөрдөж, хэвлэлийн эрх чөлөөнд халдахгүй байх.

Хэвлэлийн эрх чөлөө бол хэн нэгний олгож, хурааж авдаг эрх биш. МСНЭ сэтгүүлч Т.Шинэбаярын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, асуудлыг хуульд нийцүүлэн шийдвэрлүүлэх чиглэлээр холбогдох байгууллагуудад шаардлага тавьж ажиллах болно" гэжээ.

Сэтгүүлчдийн эрх чөлөөнд халдах үйлдэлтэй бид эвлэрэхгүй!
Хэвлэлийн эрх чөлөөг хамгаалъя!
Хууль ёс, шударга ёсыг чанд сахиулъя!
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
5
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

15 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-10-10 202.126.93.206

анхаарлын төвд орлоо гээд өөрөө бол бөөн баяр байгаа шдэ

Avatar

Нэргүй 2026-10-10 202.72.245.146

Энэ Шинээ Өнөрөө нтрээ улс төрөөр бичихийг нь хазаарлаач ээ. Иргэдийн толгойг эргүүлж, улс орны эрх ашигт муу нөлөөтэй байна шүү. Бусад сэтгүүлчийнхээ нэр нүүрийг энэ нэг ганц хоёр хүний балгаар дүгнэдэг боллоо. Өнөрцэцэг бол улсаа нураахад хүчин зүтгэж байгаа хүн дээ

Avatar

Нэргүй 2026-10-10 202.72.245.146

Ингэж дуугармаар даа. Хичнээн тэнэг мангар байсан ч ардчилсан нийгэмд хүний дуугарах эрхийг хориод эхэлбэл мөдхөн таныг ч намайг ч хүн бүрийн дууг хорьж барина. Коммунистууд ийм аргаар төрийг удирддаг. Бидний монголчуудын хамгийн том айдас шүү. Ардчилсан нам бол хэзээ ч ийм хандлага гаргахгүй

Avatar

Нэргүй 2026-10-10 59.153.113.206

Манай сэтгүүлзүй ялзарсан шүү дээ , муу муухаатай мөнгөөр наймаалцаад л явчихана, хаалтын гэрээ гээд л

Avatar

Нэргүй 2026-10-10 202.133.76.62

сайхан биеэ үнэлэхэд хангалттай амьдрах хүүхэндээ

Avatar

ИРГЭН 2026-10-10 103.229.122.197

МСЭ нь Шүүхийг шантаажилж нөлөөлөх гэж оролдоно, Сэтгүүлчид дарга эрх мэдэлтэнгүүдыг шантаажилна,,,,Хаалтын гэрээндээ баригдсан Сэтгүүлчид өөрсөдөө Та нар Буруутай,

Avatar

Нэргүй 2026-10-10 76.171.156.138

Шагнал авах, гадаадад айлчлалын багт орох, албан тушаал авах, мөнгө авах гм хувийн эрх ашигаа гүйцэлдүүлэх зорилгоор төрийн тэргүүн ерөнхийлөгчөө гүтгэж, ил далдаар зохион байгуулалттайгаар шантаажилж дарамтладаг даварсан этгээдүүдийг барьж хорьж 15 жилээр шоронд хийх хэрэгтэй. Ерөнхийлөгч хувь хүнийхээ хувьд ч иргэнийхээ эрхээ эдлэж хувийн нууцаа хамгаалуулах эрхтэй.
gesen commentiig DEMJIJ BN !
es zui ugui huduuni ork zallu mulguu narig 6 sar shorond hor'shjldan guilgachin bolton l torgo

Avatar

Бурхан 2026-10-10 202.133.76.105

Шагнал авах, гадаадад айлчлалын багт орох, албан тушаал авах, мөнгө авах гм хувийн эрх ашигаа гүйцэлдүүлэх зорилгоор төрийн тэргүүн ерөнхийлөгчөө гүтгэж, ил далдаар зохион байгуулалттайгаар шантаажилж дарамтладаг даварсан этгээдүүдийг барьж хорьж 15 жилээр шоронд хийх хэрэгтэй. Ерөнхийлөгч хувь хүнийхээ хувьд ч иргэнийхээ эрхээ эдлэж хувийн нууцаа хамгаалуулах эрхтэй.

Avatar

d 2026-10-10 66.181.190.69

Хэрвээ гаргавал СЭМҮТ-д хэвтүүлээд, төрийн ордны сэтгүүлчийн эрхийг нь хас. Хүмүүжлийн доголдолтой, ёс суртахууны доройтолд орсон, сэтгэгцийн эмгэгтэй шантаажчин балай авгай уг нь тэр шорондоо жаахан байвал таарна.

Avatar

Нэргүй 2026-10-10 202.126.90.116

хуццоо

Avatar

Нэргүй 2026-10-10 202.9.40.177

МСНЭ бол улс төржсөн байгуулага гэдгээ баталлаа. Хууль хянадтын байгууллага шүүх нь Шинэбаярыг хорих шаардлагатай гэж үзээд хорьж байхад МСНЭ зөвшөөрөхгүй гэнээ. Та нараас зөвшөөрөл авч байх ёстой юмуу. Сэтгүүлчид бараг бүгд шантаажаар амьдардаг гэж иргэн би боддог. Учир нь тэгэж харагддагт байгаа юм

Avatar

Нэргүй 2026-10-10 70.175.141.166

Шантаажчин хүүхэн ангалзаж байж хашраагдлаа даа

Avatar

Нэргүй 2026-10-10 211.241.127.241

Шантаажийн сүргийн адайр гүү

Avatar

Нэргүй 2026-10-10 66.181.176.144

Монголын уран сайхны нэг кино дээр СЭЛЭМ ТОГМИДЫГ ХОРООСОН ЭТГЭЭДИЙГ БАРЬСАН ТУХАЙ хэлэхэд Сүхбаатар "БИШЭЭ , ЦААД ЭЗНИЙГ НЬ " гэдэг шиг юм болж байна.Цаад ЭЗНИЙГ НЬ ТАГНУУЛЫН БАЙГУУЛЛАГА ОЛОХ ХЭРЭГТЭЙ. ЭЗЭН ГАДНААС БАЙЖ МЭДНЭ. ХҮРЭЛСҮХ ГУРАВДАГЧ ЕРТӨНЦИЙН ОРНУУДТАЙ САЙН ХАГИЛЦАА ТОГТООСОН. ДОТРООС БАЙЖ МЭДНЭ.АН-ЫН БОСОО ГАНБАА ЕРӨНХИЙЛӨГЧИД НЭР ДЭВШИХЭД ХҮРЭЛСҮХИЙГ СААД БОЛЖ БАЙНА ГЭЖ ҮЗЭЭД ЯРИАД БАЙДАГ. Энэ эмэгтэй өөрөө санаачлаад ЕРӨНХИЙЛӨГЧИЙГ ГҮТГЭХ НЬ ЮУ Л БОЛДОО.

Avatar

Нэргүй 2026-10-10 103.168.34.146

Хаалтын гэрээний ард нуугдсан сэтгүүл зүйг цэгцлэх цаг болсон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж