Улаанбаатар хотод энэ оны нэгдүгээр сараас хойш замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн болон бусад шалтгаантай нийт 74,430 тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлжээ.
Үүний 58 мянга орчим нь замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн тээврийн хэрэгсэл бол 16,198 нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоо барьсан, гэмт хэргийн шалтгаантай болон шалгалтын ажиллагаатай холбоотой тээврийн хэрэгсэл байна.
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны тогтоолоор тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх үйл ажиллагааг 73 байршилд зохион байгуулахаар зохицуулжээ.
Одоогоор энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүд нийт 93 зориулалтын чирэгч автомашинтай бөгөөд 3,805 автомашин байрлуулах багтаамжтай зогсоолтой байна.
3,602.33





















































Нэргүй 2026-10-10 64.119.19.229
Ачихыг болиул. зүгээр л томоохон торгууль тавь.
Монгол хүн 2026-10-10 64.119.26.126
Ачих буруу дүрэм зөрчиж тавьсан машиныг өдөр бүр 60000₮ торго 1р эгнээнд автобусны буудал дээр тавьсан бол 100000₮ ядаж торгуулиа улс аваа
Монгол хүн 2026-10-10 64.119.26.126
74339*60000=4,460,340,000₮ энэ төлбөр хэний халаасанд орслн бэ? Улс хэдийн авсан бэ?
Нэргүй 2026-10-10 202.133.76.105
Ачиж хүчирхийлэхээ боль. Зөрчилтэй байвал торго. Ерөнхий сайдын үүргийг биелүүлэх ёстой. Цусанд шунасан баавгай шиг дайрч хулгайлж машин ачиж бусдын эд хөрөнгөнд хохирол учруулдаг, үндэслэлгүй баахан мөнгө нэхэж шулдаг, иргэдийг чирэгдүүүлж хохироодгоо болих хэрэгтэй. Машин ачилтын ажлыг иргэний өөрийнх нь хүсэлтээр гүйцэтгэдэг үйлчилгээ болгох ёстой
зочин 2026-10-10 66.181.176.119
Автобусны буудлаар дүүрэн бгаа машинуудыг ачаач. Бас явган хүний зам дээр тавьсан машинуудыг шууд ачих хэрэгтэй.
Ачих тухай зарлаад ч хэрэггүй. Шууд ач. Явган хүний замгүйгээс иргэд маш эрсдэлтэй замаар явж осол аваарт орж байна.