БНСУ дотооддоо бүтээсэн дуунаас хурдан пуужинг туршжээ

БНСУ дотооддоо бүтээсэн дуунаас хурдан пуужинг туршжээ

БНСУ дотооддоо бүтээсэн дуунаас хурдан пуужинг туршжээ

БНСУ-ын ерөнхийлөгч И Жэ Мён тус улсын дотооддоо зохион бүтээсэн дуунаас хурдан пуужингийн туршилтыг Пүрэв гаригт /2026.10.08/ удирдан явуулжээ. Энэ нь БНСУ өөрийн технологиор бүтээсэн дуунаас хурдан пуужингийн анхны туршилт болсон талаар Ерөнхийлөгчийн тамгын газраас мэдээлэв.

Дуунаас хурдан пуужин нь дууны хурдаас тав дахин хурдан нисэх чадвартай бөгөөд нислэгийн чиглэлээ өөрчилж чаддагаараа онцлог юм. Иймээс дайсны пуужингийн хамгаалалтын системд илэрч, замаас нь амдан устгахад хүндрэл учруулдаг.

Ерөнхийлөгч И Жэ Мён туршилт амжилттай болсныг мэдэгдээд, батлан хамгаалах салбарын бие даасан чадавхыг нэмэгдүүлэхийн тулд дэвшилтэт технологийн хөрөнгө оруулалтыг үргэлжлүүлнэ гэжээ. Тухайлбал, дуунаас хурдан хөдөлгүүр, хиймэл оюун ухаан болон өндөр хүчин чадлын лазерын технологийг хөгжүүлэх аж.

Тэрбээр мөн пуужин бүтээх ажлыг түргэтгэж, цэргийн зэвсэглэлд нэвтрүүлэхийг холбогдох эрдэмтэд, судлаачдад үүрэг болгосон байна.

Энэ туршилт нь Солонгосын хойгт хурцадмал байдал нэмэгдэж буй үед боллоо. Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун үүнээс хэдхэн хоногийн өмнө дунд тусгалын дуунаас хурдан пуужингийн туршилтыг биечлэн удирдсан гэж тус улсын хэвлэлүүд мэдээлсэн юм.

Мөн есдүгээр сарын 21-нд хоёр Солонгосын цэрэггүй бүсийн ойролцоо мина дэлбэрч, БНСУ-ын гурван цэрэг шархадсан байна. БНСУ, НҮБ-ын командлалын хамтарсан шалгалтаар уг дэлбэрэлтийг Хойд Солонгосын цэргүүдийн байрлуулсан мина үүсгэсэн гэж дүгнэжээ. Харин Пёньян хариуцлага хүлээхээс татгалзсан байна.

БНСУ-ын ерөнхийлөгч пуужингийн туршилтыг олон нийтэд ил тод үзүүлэх нь ховор. Тиймээс И Жэ Мёны энэ үйлдлийг Хойд Солонгост анхааруулга өгсөн алхам гэж орон нутгийн хэвлэлүүд тайлбарлажээ.

Үүний зэрэгцээ БНСУ АНУ-аас дайны үеийн цэргийн ажиллагааг удирдах эрхээ буцаан авах зорилт тавьсан байна. БНСУ-ын засгийн газар уг эрхийг 2030 онд ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа дуусахаас өмнө шилжүүлэн авахаар ажиллаж байгаа аж.

ЭХ СУРВАЛЖ: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

South Korea 🇰🇷 treats Mongolian people 🇲🇳 very badly. The rights of Mongolian people are severely violated throughout Korea. The whole world should know this. 2026-10-10 64.119.26.244

South Korea 🇰🇷 treats Mongolian people 🇲🇳 very badly. The rights of Mongolian people are severely violated throughout Korea. The whole world should know this.

Avatar

Нэргүй 2026-10-10 122.201.31.30

ХОЙД СОЛОНГОС БОЛ ДАЙНТАЙ БАЙГАА УКРАЙНААС Ч ДОЛООНДОР ӨЛСГӨЛӨН ЯДУУ ГУЙЛГАЧИН УЛС.

Avatar

Нэргүй 2026-10-10 103.212.119.243

ДЭВШИЛТЭТ ӨМНӨД СОЛОНГОС ХОЦРОГДСОН ХОЙД СОЛОНГОСЫГ БУДАА БОЛГОНО.

Avatar

Дайн 2026-10-10 202.9.46.7

Ким жон ун чинь их буугаар галлахад л Сөүл шүүрэн шанага болно биз.

Avatar

Нэргүй 2026-10-10 122.201.31.30

Тарган пацаан сөүлийг шүүрэн шанага болговол дэвшилтэт өмнөд солонгос энэ пуужингаараа бүх хойд солонгосыг шүүрэн шанага болгоно.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж