Казахстан Оросоос хамааралтай байдлаа бууруулах алхам хийж байна

Казахстан Оросоос хамааралтай байдлаа бууруулах алхам хийж байна

Казахстан Оросоос хамааралтай байдлаа бууруулах алхам хийж байна

Казахстаны төрийн өмчит “Казатомпром” компани байгалийн ураны баяжмалыг Хятадад нийлүүлэх гэрээгээ баталжээ. Харин Оросын “Росатом” компанийн харьяа "Uranium One Group"-д уран нийлүүлэх гэрээг хувьцаа эзэмшигчид нь батлаагүй байна.

Хятадын төрийн өмчит "SPIC" компанийн охин компани болох "State Nuclear Uranium Resource Development Company" нь Казахстанаас уран худалдан авах юм. Гэрээний үнийн дүнг мэдээлээгүй бөгөөд ураныг Хятадын Алашанькоу төмөр замын өртөөгөөр тээвэрлэхээр төлөвлөжээ.

Харин Оросын “Росатом”-ын харьяа "Uranium One Group"-д уран нийлүүлэх гэрээг батлах санал хураалтаар хувьцаа эзэмшигчдийн 88.34 хувь нь түдгэлзэж, 6.27 хувь нь эсэргүүцсэн байна. Үүний улмаас гэрээ батлагдаагүй гэж мэдээлжээ.

“Казатомпром” компанийн гол хувьцаа эзэмшигч нь Казахстаны төр бөгөөд “Самрук-Казына” үндэсний баялгийн сангаар дамжуулан компанийн 62.99 хувийг эзэмшдэг.

Үүнээс гадна Казахстан улс 2027 оноос ОХУ-аас цахилгаан импортлохоо зогсоохоор төлөвлөж байгаа юм.

Мөн тус улс Көкшетау, Семей, Өскемен хотод дулаан, цахилгаан хослон үйлдвэрлэх станц барих төслүүдээс Оросын компаниудыг хасжээ.

ЭХ СУРВАЛЖ: THE NEW VOICE OF UKRAINE

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ЗөвЗөв
3
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Sukhbat 2026-10-10 103.212.117.247

Казакстан ард түмэн бол мандан бадрах замдаа орлоо.

Avatar

Нэргүй 2026-10-10 66.181.191.104

Какакстанд Женко, 10%аваасүрэн нтр байхгүй амар юм бнаа !!!
Энд ч гсн Оросыг өмөөрсөн коммент бичээд л………. манай монголд “орос эх оронч үзэлтэй” урвагчид олон бна шүү !!!

Avatar

Нэргүй 2026-10-10 103.57.94.105

муу хасагуую

Avatar

Нэргүй 2026-10-10 150.228.177.105

hasguudiin hulmastai suganii vsend ch baraadahgvi bj ingeed ataarhaad bj bai hahaha

Avatar

Нэргүй 2026-10-10 178.174.229.45

UMHII OROS HULMASUUDAAS UHER MONGOLCHUUD L AIDAG YUM

Avatar

Зөв 2026-10-10 202.9.46.7

Зүйтэй, сайн байна.

Avatar

Шагдар 2026-10-10 202.133.76.10

Нутгийг нь дээрэмдэж боолчилж хомроглон устгаж бсан бсан хүмүүст юун сайн байхав дээ 😡😡😡
Зөв бна

Avatar

Нэргүй 2026-10-10 103.212.162.122

Нялх Сэнгүм шиг юм болох вий. Түүх хаа нэгтэй давтагдах байх шүү.

Avatar

Нэргүй 2026-10-10 59.153.112.56

Баавгайн амнаас гарч луугийн аманд орж байгаа юм биз дээ. Зөвлөлтийн үед ураны хайгуул, олборлолтын ажлыг орос хүмүүс хийж казахстан бэлэн юман дээр суусанаа мартчих юм аа

Avatar

Нэргүй 2026-10-10 66.181.191.104

Энэ комментийг монгол хэл мэддэг орос хүн бичсэн байхаа ?!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж