Вьетнамд үерийн улмаас аврах ажиллагааг өргөжүүлэв

Вьетнамд үерийн улмаас аврах ажиллагааг өргөжүүлэв

Вьетнамд үерийн улмаас аврах ажиллагааг өргөжүүлэв

Вьетнамын төвийн бүсэд Баасан гаригт /2026.10.09/ хүчтэй аадар бороо орж, эртний нийслэл Хюэ хотын зарим хэсэг үерт автжээ. Үүний өмнөх өдөр далайн эргийн Дананг хотод үер бууж, хөрсний нуралт үүссэн байна. Үерийн нөхцөл байдал хүндэрч болзошгүй тул цэргийн алба хаагчдыг дайчилж, усанд явах боломжтой хуягт машинуудыг аврах ажиллагаанд бэлэн болгожээ.

Цаг уурын байгууллага Ням гаригийн өглөө хүртэл бороо үргэлжлэн орох төлөвтэй байгааг анхааруулсан байна. Ялангуяа уулархаг бүсэд гэнэтийн үер бууж, хөрсний нуралт үүсэхээс гадна нам дор газрууд усанд автах эрсдэлтэй байгаа аж.

Хюэ хотод сүүлийн гурван өдөрт 800 миллиметрээс давсан хур тунадас оржээ. Энэ нь үер, хөрсний нуралт үүсэх эрсдэлийг нэмэгдүүлсэн байна.

Харин Дананг хотод Пүрэв гаригт гудамж, орон сууцны хорооллууд усанд автаж, зарим газарт үерийн ус нэг метрээс дээш түвшинд хүрчээ. Аврах багийнхан хүүхдүүдийг нүүлгэн шилжүүлж, иргэдийн эд хөрөнгийг аюулгүй газарт хүргэсэн байна.

Мөн Лхагва гаригт Труонгзян голд эхнэрийнхээ хамт завиар явж байсан эрэгтэй завь нь хөмөрсний улмаас сураггүй болжээ. Сэлж чаддаггүй байсан эхнэр нь өвс ачсан шуудайнаас зуурч, урсгалд 300 орчим метр туугдсаны дараа нутгийн иргэд түүнийг аварчээ. Харин нөхрийг нь урсгал авч оджээ.

Дананг хотод 130 орчим цэргийн алба хаагчийг дайчилж, нэмэлт аврах баг байгуулаад байна. Мөн уулын бүсэд хөрсний нуралтаас болж замууд хаагджээ. Зарим замыг шороо, чулуу, унасан модноос цэвэрлэж, хэсэгчлэн нээсэн ч дахин нуралт үүсэх эрсдэлтэй хэвээр байна.

Вьетнамд борооны улирал ихэвчлэн тавдугаар сараас арваннэгдүгээр сар хүртэл үргэлжилдэг. Мэргэжилтнүүд хүчтэй аадар бороог зогсоох боломжгүй ч урьдчилан сэрэмжлүүлэх, иргэдийг эрт нүүлгэн шилжүүлэх, ус зайлуулах системийг сайжруулах замаар үерийн хохирлыг бууруулах боломжтойг онцолжээ.

ЭХ СУРВАЛЖ: MONGABAY

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж