НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссарын газрын тэргүүн асан, Олон улсын шүүхийн шүүгч Нави Пиллай 2026 оны Нобелийн энх тайвны шагналыг хүртлээ.
Нобелийн хороо түүнийг энх тайван, олон улсын эрх зүйг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж, уг шагналыг олгожээ. Түүний олон жилийн ажил, хөдөлмөр нь дайны гэмт хэрэг, хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг, геноцидын хэргийг шалгаж, хариуцлага тооцоход чухал нөлөө үзүүлсэн гэж тус хорооны дарга Йорген Ватне Фриднес мэдэгдсэн байна.
Өдгөө 85 настай Пиллай Өмнөд Африкт арьс өнгөөр ялгаварлан гадуурхах дэглэмийн үед өссөн бөгөөд залуудаа уг дэглэмийг эсэргүүцэгчдийг өмгөөлж байжээ.
Тэрбээр 1967 онд Натал мужид өмгөөллийн үйлчилгээ үзүүлсэн анхны эмэгтэй болж, улмаар Өмнөд Африкийн Дээд шүүхийн шүүгчээр томилогдсон анхны цагаан арьстан бус эмэгтэй болсон юм.
Тэрбээр Руандагийн геноцидын хэргийг шалгасан НҮБ-ын дэмжлэгтэй Олон улсын эрүүгийн шүүхэд шүүгчээр ажиллаж, дөрвөн жил тус шүүхийг тэргүүлжээ. Мөн 2021-2025 онд хүний эрх Палестины эзлэгдсэн нутаг дэвсгэр дээр зөрчигдсөн эсэхийг шалгах НҮБ-ын бие даасан комиссыг ахалсан байна.
Тус комисс Израилийг Газын зурваст геноцидын шинжтэй үйлдэл хийсэн гэж дүгнэсэн. Мөн Израилийн ерөнхий сайд Беньямин Нетаньяху болон батлан хамгаалахын сайд асан Йоав Галлант нарыг геноцид үйлдэхэд турхирсан гэж буруутгасан юм. Харин Израиль уг дүгнэлтийг няцааж, комиссыг улс төрийн зорилготой ажилласан гэж шүүмжилжээ.
Пиллай одоо Рохинжа үндэстний исламын шашинт иргэдийн эсрэг Мьянмар улс геноцид үйлдсэн гэх хэрэгтэй холбоотойгоор Олон улсын шүүхэд шүүгчээр ажиллаж байна. Мьянмар улс уг буруутгалыг няцаадаг.
Өмнөд Африкийн ерөнхийлөгч Сирил Рамафоса түүнийг хүний нэр төрийг хамгаалж, эх орондоо төдийгүй дэлхий дахинд итгэл найдвар түгээсэн эрх зүйч гэжүнэлжээ. Мөн Эмнести Интернэшнл байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга Агнес Калламар түүнийг олон улсын эрх зүй, шударга ёс сорилттой тулгарч буй энэ үед шагнал хүртэх хамгийн зөв сонголт гэж нэрлэсэн байна.
3,602.33






















































Нэргүй 2026-10-10 67.180.174.29
shal soliotoi um