Сансарт ниссэн 7 хүн тутмын 1 нь эмэгтэй

Сансарт ниссэн 7 хүн тутмын 1 нь эмэгтэй

Сансарт ниссэн 7 хүн тутмын 1 нь эмэгтэй

ЗХУ 69 жилийн өмнө дэлхийн тойрог замд орсон анхны хиймэл дагуул болох “Спутник-1”-ийг хөөргөснөөр сансрын эрин үеийг нээж байв. Өнөөдрийн байдлаар 80 гаруй орон дэлхийн тойрог замд хиймэл дагуулаа оруулаад байна.

Харин сансарт ниссэн анхны хүн бол ЗХУ-ын сансрын нисгэгч Юрий Гагарин. Юрий Гагарин 1961 онд “Восток-1” хөлгөөр дэлхийн нам тойрог замд гарч, ойролцоогоор 108 минутын дараа эх дэлхийдээ амжилттай буцаж ирсэн байдаг.

Үүнээс зургаан жилийн дараа буюу 1967 оны аравдугаар сарын 10-нд "Сансрын тухай гэрээ" хүчин төгөлдөр болжээ. АНУ, Их Британи, ЗХУ-ын гарын үсэг зурсан уг гэрээгээр сансрыг зөвхөн энхийн зорилгоор судалж, ашиглах ёстой бөгөөд аль ч улс орон түүнийг өөрийн нутаг дэвсгэр хэмээн зарлах эрхгүй гэдгийг тогтоосон байна.

Сарны гадаргуу дээр анх хөл тавьсан хүн бол Нил Армстронг. Тэрээр 1969 оны долдугаар сарын 20-нд “Аполло-11” даалгаврын хүрээнд саран дээр бууж байв.

Өнөөг хүртэл дэлхийн 52 орны дор хаяж 746 хүн сансарт аялжээ. Үүнд мэргэжлийн сансрын нисгэгчдээс гадна төлбөрөө төлсөн аялагчид ч багтана. Эдгээрийн дунд илт давуу байр эзэлж буй хоёр улс байгаа нь АНУ болон ОХУ. АНУ-аас 369, ЗХУ болон ОХУ-аас 138 хүн өнөөг хүртэл сансарт нисчээ. Харин гуравдугаар байранд 29 хүнийг сансарт илгээснээрээ Хятад улс орж байна.

Түүнчлэн сансарт ниссэн долоон хүн тутмын нэг нь эмэгтэй хүн байгаа юм. ЗХУ-ын сансрын нисгэгч Валентина Терешкова 1963 оны долдугаар сард сансарт ниссэн анхны эмэгтэй болжээ.

Харин насны хувьд авч үзвэл сансарт ниссэн хүмүүсийн дундаж нас нь 40 байна. Сүүлийн үед арилжааны нислэгүүд гарснаар насны үзүүлэлт ихээхэн өөрчлөгдөж байна. Харин сансарт ниссэн хүмүүсийн насны дээд доод хязгаар нь 18 болон 90 нас байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ylcuin xamgaaltand 2026-10-11 202.126.89.121

– # #- ;

Avatar

- prof Cameraac chuluul; 2026-10-11 202.126.89.121

xynui gert opcon XULGAICHIIg ? shopond xuix.

Avatar

- #; zailyyl. 2026-10-11 202.126.89.121

omg xundlun ogtloluig xaraad bainaa.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж