Ерөнхийлөгчийн Хэвлэл мэдээллийн албаны дарга Ц.Ганзориг олон нийтийн дунд эргэлзээ, төөрөгдөл үүсгээд буй асуудлаар өнөөдөр /2026.10.09/ мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх саяхан АНУ-д болсон НҮБ-ын арга хэмжээнд оролцоод, Чикаго хотод ард иргэдтэйгээ уулзаад ирсэн. Үүний дараа Булган, Эрдэнэт, Хөвсгөлд ажилласан. Энэ амралтын өдрүүдэд нефтийн үйлдвэрийн бүтээн байгуулалттай танилцахаар Дорноговь аймагт ажиллана. Өчигдөр та бүхэн цагдаагийн байгууллагад гаргасан гомдлыг харсан байх. Энэ бол хувь хүний асуудал биш. Редакцын асуудал ч биш. Мэргэжлийн ажил үүргээ нэр төртэй гүйцэтгэдэг хэвлэл мэдээллийн байгууллагын нэр хүндийг унагадаг, хорт хавдар гэж хэлж болохоор, микрофон барьж байгаад шантааж хийдэг энэ үйлдэл нэг өдрийн дотор, нэг сарын дотор бий болоогүй. Удаан хугацааны турш үргэлжилсэн. Энэ асуудлаар Ерөнхийлөгчийн Тамгын газраас эвлэрэхгүй гэдгээ илэрхийлж, Цагдаагийн ерөнхий газарт гомдол гаргасан.
Гол асуудал нь Ерөнхийлөгчийг маш их хэмжээний хувийн хөрөнгөтэй мэтээр харуулж, иргэдийг төөрөгдүүлж байгаа явдал. Үүнд тайлбар өгье.
“Бага тэнгэр дэх Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн нууц хөрөнгүүд” гэх бичлэгийг цахим орчинд нийтэлсэн. Энэ бол худал мэдээлэл. Өөр хүний хувийн өмч хөрөнгө байхад Ерөнхийлөгчтэй холбоотой мэтээр олон нийтэд ташаа мэдээлэл өгч байна. Мөн Ерөнхийлөгчийн барьж буй гэх “Андууд тауэр” гэсэн бичлэг цацагдсан. Энэ нь Ерөнхийлөгчтэй ямар ч хамааралгүй, хувь хүний өмч хөрөнгө. Тухайн өмчлөгч нь өөрөө эзэмшигч гэдгээ зарлах эрхтэй.
Эдгээр барилгын бичлэгийг өнгөрсөн онд цацсан этгээдүүдийг тогтоосон. Үүнтэй холбоотойгоор 3-4 хүнийг тогтоож, захиалагч, гүйцэтгэгч зэргийг тодруулсан.
Бизнес эрхлэгч Н.Нямдавааг Ерөнхийлөгчийн мөнгийг угаадаг гэх мэтээр худал мэдээлэл тараасан байна. Энэ мэдээлэл худал болохыг хууль хяналтын байгууллагаар тогтоосон. Эзэн холбогдогчийг тогтоосон бөгөөд төлбөртэй мэдээлэл бэлтгэж, цацсан этгээд БНХАУ руу оргон зайлсан. Энэ хүн хэн бэ гэхээр, хотын дарга Х.Нямбаатарын ажилтан байсан, Сэлбэ дэд төвийн ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж байсан Г.Золзаяа гэдэг хүн юм.
Өдөр бүр Ерөнхийлөгчийн талаар худал мэдээлэл цацах нь ард түмний төрдөө итгэх итгэлийг үгүй хийж байна. Мөн Монгол Улсын нэр хүндтэй холбоотой асуудал. Энэ бүхнийг хууль хяналтын байгууллагаар тогтоож байгаа. Монгол Улсын Ерөнхийлөгч ард түмнээсээ нуух нууц байхгүй. Харин ч хууль бус лицензтэй тэмцэж ирсэн. Хөрөнгө орлогын мэдүүлгээс нь бүх зүйлийг харж болно. Байр худалдан авсан, аялал жуулчлалын “Илт хаан” ХХК-ийн 58 хувийг эзэмшдэг гэдгээ 2018 оноос хөрөнгө орлогын мэдүүлэгтээ тусгасан. Мөн Авлигатай тэмцэх газраар шалгуулсан бөгөөд ямар ч зөрчил илрээгүй.
Миний хувьд архины ширээний ард сэтгүүлч Т.Шинэбаяртай уулзсан зүйл байхгүй. Би хэвлэл мэдээллийн салбарт хамгийн удаан ажиллаж байгаа хэвлэлийн төлөөлөгчдийн нэг. Энэ хавар, зун, намрын турш Ерөнхийлөгч рүү удаа дараа чиглэсэн мэдээлэл явуулж байна гэдгийг нь маш нөхөрсгөөр сануулж, хэлж ярьж байсан. Нэг удаа утсаар ярьж, нэг удаа уулзсан. Миний хувьд архи амсдаг ч үгүй.
Хууль хяналтын байгууллагаас 2025 оны аравдугаар сараас эхлэн шалгаж, “Херо энтертайнмент”-ийн захирал Б.Баатар захиалга өгсөн, 3-4 хүн холбогдсон, гурван хүн оргон зайлж, хоёр нь буцаж ирсэн гэдгийг тогтоосон. Энэ талаар хууль хяналтын байгууллагаас асууж болно. Би тэднийг төлөөлж юм ярьж болохгүй. Би баримт нотолгооны эсрэг хэзээ ч зүйл хэлэхгүй. Сэтгүүлч Т.Шинэбаярын тухайд “Хэрэв энэ мөнгийг өгөхгүй бол харлуулна, шарлуулна” гэсэн. Гадаад айлчлалд оруулах ёстой гэсэн шаардлага тавьсан уу гэвэл, үүнийг ганц би мэддэг юм биш. Үндэсний аюулгүй байдлын зөвлөл шийддэг асуудал. Гадаад айлчлалд оролцуулах боломжгүй гэсэн хариу өгсний дараа “Одоо та нарыг харлуулна” гэсэн. Ийм зүйл байж болохгүй. Холбогдох баримт, мэдээллийг цагдаагийн байгууллагад өгсөн” гэлээ.
3,602.33

















































Нэргүй 2026-10-09 103.57.93.118
Ноён сандарсан уу
Нэргүй 2026-10-09 202.126.89.162
цүнх яадаг гэдэг бтлээ
Oplogoo notl 2026-10-09 202.179.25.141
kazino Xuuk
Нэргүй 2026-10-09 64.119.22.186
Нямбаатартай холбоотой олон хүн гадагшаа оргон зайлсан бна. Хэвлэлийн албаны дарга Золзаяа, Даваадалайгийн эхнэр гэх мэт. Интерполоор зарлаж, авчирч шалгаачээ. Татвар төлөгчдийн 500 тэрбум төгрөгийн хариуцагч хэн бэ ?
Нэргүй 2026-10-09 103.57.93.118
Тэр мөнгө явпаг замаараа яваад- эргэж ирэхгүй болсоон