Хууль бусаар арц түүсэн иргэдээр 781 саяын хохирол төлүүлнэ

Хууль бусаар арц түүсэн иргэдээр 781 саяын хохирол төлүүлнэ

Хууль бусаар арц түүсэн иргэдээр 781 саяын хохирол төлүүлнэ

Байгалийн ургамлыг хууль бусаар түүж, бэлтгэх зөрчил Завхан аймагт гарсаар байна. Тодруулбал, тус аймагт Отгонтэнгэр хайрханы нэн ховор ургамал болох хонин арцыг ашиг олох зорилгоор хууль бусаар түүж, худалдаалсан хэрэг гарчээ.

Сүүлийн гурван жилийн хугацаанд хууль бусаар арц түүж, бэлтгэсэн найман хэргийг шүүхээр шийдвэрлүүлж, нийт 1,086 кг арц хураан авчээ. Мөн байгаль орчинд учруулсан 781.4 сая төгрөгийн хохирлыг буруутай этгээдүүдээр нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Тухайлбал, 15 шуудай хонин арц хууль бусаар түүж, тээвэрлэсэн иргэнийг хоёр жилийн хугацаагаар тэнсэж, байгаль орчинд учруулсан хохиролд 153.2 сая төгрөг төлүүлэхээр болжээ. Мөн тухайн иргэний тээврийн хэрэгслийг улсын орлого болгох шийдвэр гаргасан байна.

Прокурорын байгууллагаас сүүлийн таван жилийн хугацаанд байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэсэн 327 гэмт хэрэгт хяналт тавьжээ. Энэ төрлийн гэмт хэрэг Сэлэнгэ, Дорнод, Булган, Завхан аймагт зонхилон бүртгэгдсэн байна.

Завхан аймагт сүүлийн гурван жилд хүрээлэн буй орчны эсрэг 47 хэрэгт прокурор хяналт тавьснаас 33 нь хууль бусаар мод бэлтгэсэн, найм нь байгалийн ургамал түүсэн, тав нь хууль бусаар ан агнасан, нэг нь ашигт малтмалтай холбоотой хэрэг байжээ.

Ховор, нэн ховор ургамлыг хууль бусаар түүж, бэлтгэсэн тохиолдолд 5.4-27 сая төгрөгөөр торгох, эсвэл нэгээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, хорих ял оногдуулах хуулийн зохицуулалттай. Үүнээс гадна байгаль орчинд учруулсан хохирлыг тав дахин нэмэгдүүлж төлүүлдэг байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-10-10 64.119.17.232

SEXSEER VANXANI AJIL XNE BOOW XXMOOR BOOW DOLOON ALNI SEKSDMEER ANUSDAAD80955877

Avatar

Нэргүй 2026-10-10 202.126.89.173

түүж ашиглахгүй бол үхээд дуусдаг биш юм уу. тийм бол энийг хориглох хэрэг бна уу.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж