Дүүжин тээвэр секундэд 21 метрийн хурдтай салхийг тэсвэрлэх чадвартай

Дүүжин тээвэр секундэд 21 метрийн хурдтай салхийг тэсвэрлэх чадвартай

Дүүжин тээвэр секундэд 21 метрийн хурдтай салхийг тэсвэрлэх чадвартай

Дүүжин тээвэр ирэх арванхоёрдугаар сарын 15-нд ашиглалтад орж, иргэд зорчиж эхэлнэ. Өдгөө туршилт тохируулгын ажил үргэлжилж байгаа юм. Тэгвэл дүүжин замын тээвэр салхи, шуургатай үед хэрхэн аюулгүй ажиллах талаар Инженер М.Гэрсэнз мэдээлэл өглөө.

Тэрбээр "Иргэдийн түгээмэл асууж байгаа асуултуудын нэг болох салхи шуургатай үед манай дүүжин замын тээврийн систем аюулгүй байдлаа хэрхэн хангаж ажиллах вэ гэдэг асуултад хариулт өгье.

Манай үндсэн систем 21 метр секундийн хурдтай салхийг бүрэн тэсвэрлэх чадвартай. Нийт 19 тулгуурын гурван тулгуур дээр салхины хурд болон зүг чигийг хэмжих мэдрэгчүүд байрласан байгаа. Манай дэд системийн хувьд салхины хурд 21 метр секундэд хүрэх хязгаарын 80 орчим хувь буюу ойролцоогоор 16 метр секунд болоход диспетчерийн өрөөнд анхааруулга ирнэ. Ингэснээр үндсэн системийн хурдыг секундэд 6 метрээс 1.5-2 метр болгон бууруулж, зорчигчдыг аюулгүй байдлаар, удаашруулсан хурдаар хоёр буудал руу буулгах зохион байгуулалт хэрэгжих төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. Улаанбаатар хотын жилийн дундаж салхины хурд ойролцоогоор секундэд 1.5-3 метр байдаг. Сүүлийн 10 жилийн хугацаанд салхины хамгийн өндөр хурд секундэд 20 метрт хүрч байсан юм байна. Тэгэхээр манай систем секундэд 21 метрийн хурдтай салхийг бүрэн тэсвэрлэх чадвартай. Үүнд үндэслэн аюулгүй байдлын тооцооллыг хийж гаргасан байгаа. Манай диспетчер системд үндсэн хяналтаа тавьж ажиллана" гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-10-10 67.180.174.29

Tom hulgai yvagdaj dee Odoo zugeer l hog bolno

Avatar

Хөлдүүс болно 2026-10-10 202.9.46.7

Шороон шуурга хүчтэй. Дээр нь бас идэр 9ийн өвлийн хүйтэн ч хэцүү дээ. Манайхан дотор нь тамхи татна нус цэр шүлсээ битүү хаяна. Хогоо хаяна. Тэмээн ачаа шиг ачаа н**ш, шуудайтай шил лааз, согтуу дампуу юнууд пиг!!!

Avatar

Зочин 2026-10-10 150.228.177.165

за больж УБ т салхи хавартаа 20м/с сбайнг их бдаг кавинтайгаа салхинд хийсэж үхэх юм бна л даа

Avatar

Зочин 2026-10-10 59.153.114.246

үнэн л бгаадаа 20 мсек гэдэг их шүүдээ тэгээд агаарт бол бүр аюултай

Avatar

Нэргүй 2026-10-10 64.119.21.237

Нэг талдаа хэдэн төгрөг вэ? Автобусны картаа ашиглаж болох уу?

Avatar

Нэргүй 2026-10-10 103.168.34.241

30 м/с хүрэх нь элбэг. дээр нь манай салхи маш тогтворгүй гэнэт салхилна. 21 ээс дээш гавал найдваргүй гэсэн үг юм ыайна

Avatar

Нэргүй 2026-10-10 122.201.31.102

Maanag

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж