Мадуро болон түүний эхнэрийг эрүүдэн шүүсэн хэрэгт буруутгав

Мадуро болон түүний эхнэрийг эрүүдэн шүүсэн хэрэгт буруутгав

Мадуро болон түүний эхнэрийг эрүүдэн шүүсэн хэрэгт буруутгав

АНУ-ын прокурорууд Венесуэлийн ерөнхийлөгч асан Николас Мадуро болон түүний эхнэр Силия Флорес нарыг эрүүдэн шүүх хуйвалдаанд оролцсон хэрэгт буруутгажээ. Энэ ял нь тэдэнд өмнө нь тулгасан хар тамхины наймаа, зэвсэгтэй холбоотой хэргүүд дээр нэмэгдэж байгаа юм. Харин тэд өмнөх хэргүүдийг няцаажээ.

63 настай Мадуро, 69 настай Флорес нар энэ оны нэгдүгээр сараас хойш Нью-Йорк хотын Бруклин дүүрэг дэх цагдан хорих төвд саатуулагдаж байна. АНУ-ын цэргүүд Венесуэлийн нийслэл Каракас хот дахь тэдний байрлаж байсан газарт үүрээр ажиллагаа явуулж, баривчилсан. Үүний дараа АНУ-д авчирсан юм.

Мадурогийн өмгөөлөгч Барри Поллак шинэ хэргийг үйлдээгүй гэж үйлчлүүлэгч нь мэдэгдсэн бөгөөд өөрийгөө шүүхэд өмгөөлөх боломжийг хүлээж байгааг мэдэгджээ. Мөн прокурорууд Флоресыг хар тамхитай холбоотой терроризмын хэрэгт нэмж буруутгасан байна.

Шинэ ял нь Мадурогийн засаглалын үед Венесуэлд хоригдож байсан АНУ-ын иргэдийг эрүүдэн шүүсэн гэх хэрэгтэй холбоотой аж. Прокуроруудын мэдээлснээр, Мадуро, Флорес нарыг улс төрийн сөрөг хүчнийг хүч хэрэглэн дарах, хүмүүсийг үндэслэлгүйгээр хорих, хоригдлуудыг эрүүдэн шүүх замаар эрх мэдлээ хадгалж байсан гэж буруутгажээ.

Ялын баримт бичигт тэд цахилгаанаар цохих, амьсгал боогдуулах, хүчингийн хэрэг үйлдэх, хувцсыг нь хүчээр тайлуулах, удаан хугацаагаар тусгаарлах, өлсгөх болон сэтгэл санааны дарамт үзүүлэх зэргийг үйлдэх тушаал буулгасан гэж дурдсан байв. Мөн хохирогчдын хүүхдүүдийг оролцуулан гэр бүлийнхнийг нь хөнөөнө гэж сүрдүүлдэг байсан гэж прокурорууд мэдэгджээ.

Прокуроруудын үзэж буйгаар, Флорес энэ тогтолцоог бүрдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж, зарим хүнийг эрүүдэн шүүхийг тушааж байсан бөгөөд тодорхой хоригдлуудын талаар мэдээлэл авч байжээ. Тэрбээр хууль бус үйл ажиллагаанд оролцсон гэр бүлийн гишүүдээ хамгаалахын тулд ийм үйлдэл хийсэн гэж яллах баримт бичигт дурдсан байна.

Мадуро, Флорес нарын шүүх хурал 2027 оны зургадугаар сард эхлэхээр товлогджээ. Флоресыг гэрийн хорионд шилжүүлэх хүсэлтийг шүүх хэрэгсэхгүй болгосон тул тэд Бруклин дахь цагдан хорих төвд үргэлжлүүлэн саатуулагдах төлөвтэй байна.

ЭХ СУРВАЛЖ: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ktprifbon 2026-10-09 202.126.91.105

– zailyyl

Avatar

#### xrzbze 2026-10-09 202.126.91.105

@ ygaaLguin gazryyd &checK?

Avatar

- dj shope tochiktoi COLA yndaa, dyyriamLem xylgaich 2026-10-09 202.126.91.105

xenui oplog, kare;
gemtel ychryylj baigaagaar, notlox deej.1-4y

Avatar

kkk 2026-10-09 202.126.91.105

zub xymyyceer byreed gadni at byryy bolgood baigashy
– bolinicuin OZg – #;+
1. gadni OC, xolildcon zb bainyy? ycnui saving xoligch shyygch bny, Emleguin opyylgyi morgt bny.
2. Palam, dr shyypg XyLGAICH tsonx Xaaj bariad baigaa?
3.gadnui cait, iLL Ubchtei xyn xcgyi tend ch tochkilju xymcyyduin xul tacdcan, jijiglengeer amtlagchyydaar
1 yumui ni byryy bolgodog.
toolyyr gexed 6 zaalt coligdoj, barag, phone Xaraj bgaa ni
+ ycni toolyyr Xylgaich bishyy

Avatar

Б.Хас 2026-10-09 202.70.36.164

НҮБ-ын бүрэн эрхт улсын ерөнхийлөгчийг эх нутгаас нь баривчилж, өөр улсын хууль тогтоомжоор яллаж шүүх ёсгүй шүү.

Avatar

Хахаха 2026-10-09 202.9.46.7

Манай ЕС Гэндэн, Амар нарыг Зөвлөлтийн шүүхээр оруулж 11сарын26 болон 7сарын11-ны өдөр цаазлан алж байсан юмаа хө!

Avatar

naizaa 2026-10-09 202.126.89.107

– Byzargyi; tuim ch myy xyn bushshy, shyyrg ?
curj yabcan, gyitsetgeltee l xyn.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж