Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн

Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн

Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн

Хүн рүү халдсан баавгайг өчигдөр оройн 22:30 цагийн орчимд тухайн бүсээс 300 метрийн зайд байхад нь агнасан талаар холбогдох албанаас мэдээлсэн. Тэгвэл уг баавгайн дээжийг шүүх шинжилгээний хүрээлэнд хүргүүлсэн талаар Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр өнөөдөр /2026.10.09/ мэдэгдлээ.

Тэрбээр, "Нийслэлийн Баянзүрх дүүргийн 35 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2026 оны аравдугаар сарын 7-ноос 8-нд шилжих шөнө баавгай хүн рүү халдаж, амь насыг нь хохироосон харамсалтай хэрэг гарлаа. Хэрэг явдалтай холбогдуулан Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Нийслэлийн байгаль орчны газар, тус дүүргийн Цагдаагийн хэлтэс, Онцгой байдлын газар болон ангийн мэргэжлийн хүмүүсээс бүрдсэн шуурхай ажлын хэсэг газар дээр нь ажиллан, тухайн баавгайг аюулгүй болгосон.

Уг баавгай нь нас бие гүйцсэн эр баавгай байсан бөгөөд хүний амь насанд хүрсэн баавгай мөн эсэхийг эцэслэн тогтоохоор холбогдох дээжийг Шүүх шинжилгээний байгууллагад хүргүүлсэн.

Шинжилгээний хариу өнөөдөртөө багтан гарах бөгөөд одоогоор Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам болон Нийслэлийн байгаль орчны газраас тухайн бүс нутагт өндөржүүлсэн бэлэн байдал зарлан, хараа хяналт тогтоон ажиллаж байна" гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

18 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ахмад настан 2026-10-09 59.153.86.82

яамдын төрийн нарийн бичгийн даргаас эхлэн доошоо мэргэжилтэн хүмүүсийг халж солихгүй төрийн жинхэнэ албан хаагчийн хуулиа баримтлан ажилд нь тогтвор суурьшилтай ажлуулан улам чанаржуулж байвал улс оронд маш хэрэгтэйг ухаарах цаг болоогүй юм уу

Avatar

ахмад настан 2026-10-09 59.153.86.82

албан тушаалдаа үлдэх гэж бүгд л ажил хэрэгчээ харуулан гуаглацгааж байна . баавгайн асуудал аль 8 н сарын сүүлчээс яригдаж байсан . ямарч шийдэл гаргаагүй хариуцсан сайд нь жимс тарвас өгөе гэж тэнэгтэж байгаад нэг хүнийг идүүлчихлээ

Avatar

Нэргүй 2026-10-09 66.181.161.4

тэгээд яах гэж байгаан, хүн идэж үү шгүй гэж үзэх гэж байгаанмуу

Avatar

Нэргүй 2026-10-09 202.126.91.156

тэгээд баавгайд шүүхээс ял өгөх үү

Avatar

Нэргүй 2026-10-09 202.9.47.75

Эргүү хог шүү нээрээ. Наад элий балай хуулиа янзал гэж ард түмэн хэлээд байна шд

Avatar

Нэргүй 2026-10-09 66.181.178.205

Доромжлоод байна даа энэ төрчин . тэрний дээжээр балдуушаа хийнээ аан

Avatar

Нэргүй 2026-10-09 66.181.177.41

Ходоодон дотор нь хүний үлдэгдэл байвал батлагдана биздээ малаа.

Avatar

Нэргүй 2026-10-09 66.181.161.4

тэгээд, байвал яахын шийтгэх юм уу, байхгүй бол цагаатгах юм уу

Avatar

Хахаха 2026-10-09 202.9.46.7

Хэлмэгдсэн бол тэр баавгайн эхнэр хүүхдэд байр өгнө гэсэн.

Avatar

Нэргүй 2026-10-09 104.28.71.90

Хүний маханд амташсан баавгай сул чөлөөтэй байвал яана

Avatar

Иргэн 2026-10-09 202.126.91.5

орон нутгийн лалрууд хэнийхээ шээс бэлгийн замын хавьтлаа шинжлэх вэ

Avatar

Зочин 2026-10-09 59.153.115.9

Хэргийн газраасаа 300м-т байсан баавгайг өдөржин хайсан болж таарах нь уу, ер нь хаа нэгтэйгээс нэг баавгай олж нухчихаад хэрэгтэн яг мөн гээд байдлыг намжаах талын юм сэдээд байна уу, хэргийн эзэн, хэнгэргийн дохиур яг мөн үү, гэмгүй баавгай хэлмэгдүүлээд байгаа юм биш бээз, кк

Avatar

Нэргүй 2026-10-09 202.126.89.33

Хүн барьж идсэн баавгайг манай тар засаг их өргөмжлөөд дээж мээж аваад л дээш дээш нь дэвшүүлэн бариад л бгаан биз дээ.

Avatar

Нэргүй 2026-10-09 103.229.122.50

ОЙН САМРЫГ ОЛОН ЖИЛ ОГТ УЛДЭЭХГУЙ ТУУСНЭЭС БОЛЖ ИДЭШ ТЭЖЭЭЛГУЙ БОЛСОН БАЙВГАЙ ХОТЫН ХОГИЙН САВ БАРААДАХ НЬ АРГАГУЙ ШУУДЭЭ ОЛОН БАЙВГАЙНААС ГАДНА ОЛОН АМЬТАН ИДЭШ ТЭДЭЭЛГУЙ БОЛЖ ЗОВЖ БАЙГАА ТЭР АМЬТАД Л МОДОО ТАРЬЖ УРГУУЛДАГ АЖЛЫГ НЬ ХИЙДЭГ БАЙСАНЫГ НЬ ХУРТЭЛ СУЙРУУЛСЭН БААВГАЙНД ИДЭШ ТЭДЭЭЛ ОГЧ ИЧЭЭНД НЬ ОРУУЛАХАД Л ТУСЛАХ ХЭРЭГТЭЙ БАЙНА

Avatar

Зочин 2026-10-09 59.153.115.9

Яг үнэн, самарчдын түүсэн самар, хушхан гээч нөхдийн бэлтгэсэн самрыг буцааж байгальд аваачиж баавгайн идшинд тавьж өгөх хэрэгтэй, өлсгөлөн баавгайнууд ичихгүй өвөл хаваржингаа хот тойроод байвал баларсан юм болно шүү

Avatar

Нэргүй 2026-10-09 202.126.89.228

Шуурхай ажилласан байна. Нэг дайрсан баавгай дахиад дайрна

Avatar

Зочин 2026-10-09 202.126.89.186

300м дотор байгаа баавгайг олохгүй өдөржин болсон гэхээр жаахан сонин л юм даа, 30км радиуст хайж байна энэ тэр гээд л байсан

Avatar

МЭРГЭН АРД 2026-10-09 103.212.119.88

Энэ төрийн түшмэл нь ийм дебил юмуу, сэтгүүлч нь юмуу арай ч дээ. Эр амьтныг эрэгтэй байвгай гэхдээ яахав дээ. Өөрсдөөсөө ичих үхмээр юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж