Сэрэмжлүүлэг: НҮБ-д ажилладаг хэмээн итгүүлж, 900 сая төгрөг залилжээ

Сэрэмжлүүлэг: НҮБ-д ажилладаг хэмээн итгүүлж, 900 сая төгрөг залилжээ

Сэрэмжлүүлэг: НҮБ-д ажилладаг хэмээн итгүүлж, 900 сая төгрөг залилжээ

Гадаадын зарим иргэн өөрсдийгөө Нэгдсэн Үндэстний Байгууллагад ажилладаг хэмээн танилцуулж, их хэмжээний ам.долларын хөрөнгө оруулалт олгоно гэж иргэдийг хуурч, эд хөрөнгийг нь залилан авахыг завдсан хэргийг цагдаагийн алба хаагчид илрүүлжээ.

Тодруулбал, энэ оны есдүгээр сарын 6-ны өдөр тухайн этгээдүүдийг улсын хилээр гарч зугтах гэж байхад нь цагдаагийн алба хаагчид таслан зогсоосон байна.

Мөн есдүгээр сарын 18-ны өдөр иргэн Т гадаадын хоёр иргэнтэй танилцаж, хөрөнгө оруулалт авахаар тохиролцох явцдаа 250 мянга орчим ам.доллар буюу 900 сая орчим төгрөг шилжүүлэн залилуулсан гэх гомдол цагдаагийн байгууллагад иржээ. Уг хэргийг одоогоор шалгаж байна.

Цагдаагийн байгууллагаас иргэдэд хөрөнгө оруулалт, санхүүжилт олгоно гэсэн аливаа саналыг албан ёсны эх сурвалжаар нягталж, баталгаагүй этгээдэд мөнгө, эд хөрөнгө шилжүүлэхгүй байхыг анхаарууллаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Монгол хүү 2026-10-09 64.119.29.63

Ийм л улсууд шүү дээ. Ямар сайндаа л амжилтад хүрсэн нэгэн бусдад үлгэрлэх зорилгоор ийм пост хийж л дээ…
"БИ ӨӨРИЙГӨӨ БҮТЭЭСЭН… ТА НАР Ч ГЭСЭН ӨӨРСДИЙГӨӨ БҮТЭЭГЭЭРЭЙ" гэж бичсэний доор коммент хэсэгт нилээд хүмүүс БҮТЭЭСЭН БҮТЭЭЛЭГ чинь ямар материал, ямар өнгөтэй, хэдэн төгрөгийн үнэтэй вэ? гэж бичсэн байх вэ гэж хэн нэгэн нь бичсэн санаанд орчих лоо…ккк

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж