Монголын анхны “Job Cafe” үүд хаалгаа нээлээ

Монголын анхны “Job Cafe” үүд хаалгаа нээлээ

Монголын анхны “Job Cafe” үүд хаалгаа нээлээ

Залууст зориулсан чөлөөтэй, бүтээлч, цахимжсан бөгөөд стрессгүй орчныг бүрдүүлсэн “Job Center & Job Cafe”-ийн албан ёсны нээлтийн арга хэмжээ 2026 оны аравдугаар сарын 9-ны 13:00 цагт албан ёсны нээлтэй хийх гэж байна.  Тус төв нь ажил хайх явцыг илүү сонирхолтойгоор кофе уунгаа, нөхөрсөг уур амьсгалд карьераа төлөвлөх шинэ үеийн соёл болгон өөрчлөх зорилгоор Монголд анх удаа үйл ажиллагаагаа эхлүүлж байна.

“Job Cafe” нь хөдөлмөрийн биржийг залууст ээлтэй, дижитал болон соёлын нээлттэй хаб болгон хувиргаж, олон улсын жишигт нийцсэн карьерын экосистемийг эх орондоо нутагшуулах алсын хараатайгаар ажиллаж байна.

Ажил хайх явцыг дарамт биш, амьдралын нэгэн сонирхолтой хэмнэл, өөрийгөө тасралтгүй хөгжүүлэх боломж гэж хардаг дэлхийн чиг хандлагыг ийнхүү Монголын залууст хэрэгжүүлж буй нь энэхүү төслийн эрхэм зорилго юм.

Тус төв нь цаашид дараах үндсэн дөрвөн чиглэлээр тогтмол үйл ажиллагаа явуулна. Үүнд:

  • Карьер хөгжил ба сэтгэлзүйн зөвлөгөө: Мэргэжлийн карьер зөвлөхүүд залуусын давуу талыг оношлон тодорхойлж, ажил мэргэжлийн зөв чиглэлд хөтлөх.
  • Чөлөөт уулзалт ба түншлэл: Ажил олгогч компаниуд кафе дээр ирж, албан бус чөлөөт орчинд шууд ярилцлага хийн, ажлын байранд зуучлах.
  • Богино хугацааны чадавхжуулах сургалт: Залуусыг сонирхлын чиглэлээр нь бүлэг болгон, тухайн мэргэжлийн чиг үүрэг, ур чадварыг бодитоор туршиж үзэх боломжийг олгох.
  • Мэдээлэл, дижитал үйлчилгээ: Цагийн, түр, дадлагын болон байнгын ажлын байр, төсөл хөтөлбөрүүдийн нэгдсэн нээлттэй мэдээллийг цахим хэлбэрээр хүргэх.

Төслийн үр дүн ба Шинэлэг туршлага:

“Job Cafe” нь албан ёсны нээлтийнхээ өмнө буюу 2026 оны долдугаар сараас эхлэн “Ажил мэргэжлийн гараагаа зөв эхлүүлье” төслийг санаачлан амжилттай хэрэгжүүлсэн байна. Тус төсөлд 15–34 насны нийт 200 залууг хамруулан хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, ажил мэргэжлийн чиг баримжаа, ажил хайх арга барил, "CV" боловсруулах болон ажлын ярилцлагад бэлтгэх практик ур чадварыг олгожээ.

Төслийн гол онцлог нь залуус ажлын байранд шаардагдах үндсэн ур чадваруудыг (бариста, талх нарийн боовны мэргэжил гэх мэт) өөрийн биеэр шууд туршиж үзсэн бөгөөд хиймэл оюун ухаан (AI) ашиглан ажлын ярилцлагад орж, туршлагатай хүний нөөцийн менежерүүдээс ганцаарчилсан зөвлөгөө авсан нь хөдөлмөрийн зах зээлд идэвхтэй оролцох бэлэн байдлыг нь нэмэгдүүлсэн маш үр дүнтэй, шинэлэг ажил болсныг зохион байгуулагчид онцоллоо.

Өнөөдрөөс эхлэн үүд хаалгаа нээж буй “Job Center & Job Cafe”-ийн бүтээлч орон зай нь карьераа шинээр эхлүүлэх, өөрийгөө хөгжүүлэх хүсэлтэй залуус болон чадварлаг боловсон хүчин хайж буй ажил олгогч хэн бүхэнд үргэлж нээлттэй байх болно.

Хаяг: Сүхбаатар дүүргийн 6-р хороо залуучуудын өргөн чөлөө 2-1-р байр 4-1 тоот буюу /Засгийн газрын ордны зүүн хойно Төрийн банктай аркаар ороод Job center Job café /

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж