ДЭМБ-ын тэргүүн Тедрос Адханом Гебрейесусийн таван жилийн бүрэн эрхийн хугацаа 2027 оны наймдугаар сард дуусна. Дараагийн тэргүүнийг сонгох сонгууль ирэх оны тавдугаар сард болох бөгөөд улс орнууд нэр дэвшигчээ зарлаж эхлээд байгаа юм.
Хятад улс эх хүүхдийн эрүүл мэндийн чиглэлээр 20 гаруй жил ажилласан, эрүүл мэндийн бодлого, олон улсын харилцааны чиглэлээр туршлагатай Сун Лиг нэр дэвшүүлж байна. Хэрвээ Сун сонгогдвол эх газрын Хятадаас НҮБ-ын эрүүл мэндийн агентлагт томилогдож буй анхны хүн болно. Өмнө нь Хонгконгийн Эрүүл мэндийн газрын дарга Маргарет Чан ДЭМБ-ын тэргүүнээр ажиллаж байв. Тэрбээр 2007-2017 оны хугацаанд хоёр бүрэн эрхийн хугацаа дамнуулан ажиллажээ.
АНУ ДЭМБ-аас гарснаар тус байгууллага санхүүжилтийн асуудалтай тулгарч, эсрэгээрээ Хятад улс дэмжлэгээ нэмэгдүүлнэ гэж амлаад буй эгзэгтэй цаг үед Бээжин ийнхүү өөрийн хүнээ нэр дэвшүүлж байна.
Сун Ли сонгогдвол хүн төрөлхтний эрүүл мэнд, сайн сайхан байдлыг сайжруулах ДЭМБ-ын үйлсэд хувь нэмрээ оруулна гэдгийг Хятадын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин хэлжээ. Тэрбээр "Олон талт хамтын ажиллагаа сорилттой тулгарч буй өнөөгийн нөхцөлд дэлхийн эрүүл мэндийн салбар хүнд бөгөөд өндөр шаардлага бүхий зорилтын өмнө ирээд байна. Энэ үед тус байгууллагын тэргүүний үүрэг нэн чухал. Хятад улс доктор Сун Лиг нэр дэвшүүлсэн нь бүгдэд зориулсан эрүүл мэндийн хамтын нийгэмлэгийг бүтээн байгуулахын төлөө бүх талуудтай хамтран ажиллах хүсэл эрмэлзлийг харуулна. Мөн олон талт үзэл болон ДЭМБ-ыг тууштай дэмжиж буйг илэрхийлж байна" гэжээ.
Сун Ли Хятадын Үндэсний эрүүл мэндийн комисст ажиллаж байсан туршлагатай. Тэрбээр 2023 оны аравдугаар сараас хойш Бүх Хятадын эмэгтэйчүүдийн холбооны нарийн бичгийн даргын газрын гишүүнээр ажиллажээ. Хятад улс 2023 онд Сун Лиг ДЭМБ-ын Баруун Номхон далайн бүсийн албаны захирлаар нэр дэвшүүлж байв.
АНУ энэ оны нэгдүгээр сард ДЭМБ-аас албан ёсоор гарсан. Тус улс ДЭМБ-ын хамгийн том санхүүжүүлэгч байв. Харин Хятад улс ирэх таван жилийн хугацаанд ДЭМБ-д 500 сая ам.долларын хөрөнгө оруулна гэж өнгөрсөн онд амласан билээ.
Дашрамд дурдахад, ДЭМБ-ын тэргүүнд Саудын Араб, Бельги, Катар, Ботсвани, Индонез, Испани улсууд хүнээ нэр дэвшүүлээд байна. ДЭМБ ирэх сарын эхээр нэр дэвшигчдийн жагсаалтыг эцсийн байдлаар танилцуулна.
3,600.44
















































За зайлаа 2026-10-09 202.9.46.7
Xyжаа авгай зайлсан бай даа!
Зочин 2026-10-09 59.153.115.9
АНУ гарсан гэдэг нь Хятадад боломж, их гүрнүүд цаанаа тохиргоотой л байгаа, тэгээд ч хэн мөнгөтэй нь хөгжмөө захиалдаг нь хууль ш дээ, энэ Хятад авгай сонгогдох нь гарцаагүй гэхэд болохоор
Нэргүй 2026-10-09 66.181.187.117
XУЖAA БAЙГУУЛЛAГA БOЛCOH
Z 2026-10-09 66.181.187.117
Трамп НҮБ-ын 66 байгууллагаас АНУ-ыг гаргах зарлигт аль ноднин гарын үсэг зурсан
Нэргүй 2026-10-09 178.174.229.45
hujaagiin tagnuuul