Анхны хиймэл бөөрийг бүтээв

Хуучирсан мэдээ: 2010.09.13-нд нийтлэгдсэн

Анхны хиймэл бөөрийг бүтээв

Фото: ISRA.com/AP

Америкийн мэргэжилтнүүд донорын бөөр хүрэлцэхгүй байгаа хомсдолыг арилгахад чухал алхам хийлээ. Тэд жинхэнэ бөөр шиг бүх үүрэг гүйцэтгэж чадах эмнэлгийн түүхэнд анхных болох хиймэл бөөрний загварыг танилцуулсан байна.

Калифорнийн их сургуулийн мэргэжилтний хэлснээр тэдний бүтээсэн төхөөрөмж нь бичил шүүлтүүрээс бүтээгдсэн ба бөөрний бүх үүргийг гүйцэтгэж чадах гэнэ.

Шинэ загварын гол дутагдал нь түүний хэмжээ болсон бөгөөд мэргэжилтнүүд хэмжээг багасгах тал дээр ажиллаж байна. Урьдчилсан тооцоогоор хиймэл бөөр суулгах анхны мэс засал 6-7 жилийн дараа хийгдэх гэнэ.
Хүүхдийн биш хүүхэлдэйн кинонууд

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж