Залилах гэмт хэргийн нөхцөл байдал, илрүүлэлт, хариуцлагын талаар Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх албаны ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч А.Итгэлттэй ярилцлаа.
-Залилах гэмт хэргийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өгөөч. Энэ онд хэчнээн залилах төрлийн гэмт хэрэг бүртгэгдсэн бэ?
-Covid-19 цар тахлаас хойш иргэд цахим сүлжээг ашиглах нь нэмэгдсэн. Тухайлбал, онлайнаар бараа бүтээгдэхүүн их худалдан авдаг болсон. Мөн аливаа төлбөр тооцоог цахимаар хийх нь нэмэгдэж, одоо хүн болгон гар утсаараа ихэнх ажлаа амжуулж, цаг заваа хэмнэхийг зорьж байна. Үүнийг дагаад цахим залилах гэмт хэрэг сүүлийн жилүүдэд өсч байгаа.
2026 оны эхний есдүгээр сарын байдлаар нийт 13,731 залилах гэмт хэрэг бүртгэгдэн, мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. Үүнээс 74.8 хувь нь буюу 9743 хэрэг нь цахим орчинд үйлдэгдсэн.
Гэхдээ сүүлийн жилүүдэд огт буурахгүй байсан залилах гэмт хэрэг энэ оны эхний найман сарын хугацаанд маш сайн буурсан үзүүлэлттэй гарсан. Харьцангуй хүмүүс сэрэмжтэй болж байгаа. Гэсэн ч есдүгээр сараас эхлээд эргээд өссөн. Залилах гэмт хэргийн хувьд улирлын байдлаас шалтгаалаад өсч, буурах тохиолдол бий. Есдүгээр сард сургууль, цэцэрлэг орох үе таардаг учир үүнийг дагаад байр, орон сууц түрээслүүлэх, бараа бүтээгдэхүүн онлайнаар захиалах нь эрс нэмэгддэг учир энэ төрлийн залилах гэмт хэрэг өсдөг. Дээрээс нь байрны урьдчилгаа хийх, байрны захиалга өгч иргэд маш их хохирч байна. Энэ мэт залилангийн виз гаргана, гадаад руу зуучилна, бараа зарна, сугалаа, азтан боллоо, байр түрээслүүлнэ, валют солино гэх зэрэг маш олон үйлдлийн арга байдаг.
-Сүүлийн өдрүүдэд “алтны захиалга авна” гээд олон иргэдийг залилсан гэсэн мэдээлэл цахим сүлжээнд явж байна. Энэ хэрэг юу болж байгаа вэ?
–Тухайн алт зардаг иргэний хувьд өмнө олон жил цахимаар бараа, бүтээгдэхүүн зарж байсан юм билээ. Өнөөдрийн байдлаар мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа. Одоогийн байдлаар, хохирсон иргэд нэмэгдэж байна. Үүнийг дагаад хохирлын хэмжээ нэмэгдэнэ, эцэслэж дүн гараагүй байгаа. Үүн дээр нэг зүйл нэмж хэлэхэд энэ хэрэг дээр тухайн улсдаа 580 мянган воноор зарагддаг алтыг "граммаас нь хамаараад монгол мөнгөөр 140-250 мянган төгрөгөөр захиалга авна" гээд хүмүүсээс урьдчилгаа авчихсан юм билээ. Гэтэл 580 мянган вонн чинь монгол мөнгөөр нэг сая төгрөг давна шүү дээ. Ийм байхад зарж байгаа хүн юу гэж алдагдалтай ажиллах вэ дээ. Ингээд л бодоод үзэх хэрэгтэй байгаа юм.
Нүдэн дээр чинь л худлаа хэлээд байна. Тиймээс л аливаа зүйлийг сайн нягталж, шалгаж байхыг анхааруулж байна.
-Иргэдийн хувьд үнэхээр мэдэхгүй, санамсаргүйгээсээ залилангийн хохирогч болоод байна уу?
–Санамсар болгоомжгүй байдлаасаа болж хохирогч болоод байна. Тухайлбал, онлайнаар бараа бүтээгдэхүүн захиалахдаа тухайн хаягийг шалгадаггүй. Өөрөөр хэлбэл, хэзээ хамгийн сүүлд мэдээлэл оруулсан байна. Идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг эсэхийг нягталдаггүй. Гэтэл тогтвортой үйл ажиллагаа явуулдаг, олон дагагчтай хэрэглэгчид хэдийн мэддэг болчихсон онлайн дэлгүүрүүд өдөрт багадаа нэг мэдээлэл шинээр оруулдаг. Дээрээс нь иргэдийн хувьд цахим сүлжээнд заруудын дор утас үлдээдэг. Гэтэл сүүлийн үед ихэнх онлайн дэлгүүрүүд залилах гэмт хэргээс сэргийлээд бараа, бүтээгдэхүүнийхээ сурталчилгааны дор утасны дугаараа үлдээгээрэй гэж бичихээ больчихсон. Ямар нэг зарын дор утасны дугаараа үлдээснээр эргээд залилах гэмт хэрэгт өртөх маш өндөр эрсдэлтэй. Тиймээс утасны дугаар, хувийн мэдээллээ олон нийтийн сүлжээнд үлдээж болохгүй гэдгийг анхааруулмаар байна.
-Цагдаагийн байгууллага болон холбогдох байгууллагуудаас хуурамч хаягуудыг хянах боломж байдаг уу?
-Цагдаагийн байгууллагаас томоохон сүлжээ дэлгүүр болон арилжааны банкуудын нэрийг ашиглан залилан хийж байгаа хаягуудад шүүлт хийж Харилцаа холбооны зохицуулах хороотой хамтраад тухайн хаягуудын нэрийг дурдаад, “Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Эрүүгийн хуулийн эдгээр заалтыг зөрчиж байна” гээд фэйсбүүкийн төв рүү устгаж өгөхийг хүссэн хүсэлт илгээдэг.
-Нэмээд асуухад, валют солиулах гээд залилуулсан тохиолдол бас нэлээд гарсан шүү дээ. Иргэдийн хувьд их хэмжээний мөнгөө танихгүй хүн рүү шилжүүлэх нь эрсдэлтэй гэдгийг үнэхээр тооцоолохгүй байна уу?
–Цахимаар юань, доллар гэх мэт шаардлагатай валютыг нь хүргэлтээр эсвэл шилжүүлж өгдөг тийм үйлчилгээнүүд байдаг. Иргэдийн хувьд цаг, заваа хэмнээд цахимаар эсвэл хүргэлтээр өөр хэрэгтэй валютаа солиулж авдаг. Гэтэл үүнийг далимдуулж, иргэдийг залилдаг хүмүүс байна. Өнгөрсөн наймдугаар сард нэг иргэн юань авах гээд 90 гаруй сая төгрөгөө шилжүүлээд залилуулсан. Улмаар залилуулснаа мэдэж, цагдаагийн байгууллагад хандсанаар тухайн дансанд барилт хийж, мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа. Иргэдийн хувьд, аль өнгөрсөн хоёр, гурван жилийн өмнө байршуулж байсан мэдээллийг хараад үйлчилгээ аваад залилуулдаг. Тэгэхээр анхаарал, болгоомжгүй байна гэсэн үг. Дээр хэлсэн, хамгийн сүүлд хэзээ мэдээлэл оруулсан, хэр идэвхтэй байдаг зэргийг нь сайтар нягтлах нь чухал.

-Томоохон сүлжээ дэлгүүр болон банкуудын нэрийг ашиглаж линкээр дамжуулан бас иргэдийн мэдээллийг авч, залилах гэмт хэрэг нэлээд гарсан. Энэ төрлийн залилах гэмт хэргийн гаралт одоо ямар байна вэ?
–Арилжааны банкуудын нэр, лого зэргийг ашиглаад хуурамч линк байршуулаад, “та судалгаанд оролцоод азтан болоорой” гэдэг энэ төрлийн үйлдлийн аргатай залилан өнгөрсөн хавар маш идэвхтэй явсан. Ялангуяа Хаанбанкны 35 жил, Худалдаа хөгжлийн банкны 15 жил, Голомт банкны 30 жилийн ойг тохиолдуулан азтан шалгаруулна гээд.
Иргэдийг яаж залилж байна вэ гэхээр, “Хаанбанк 35 жилийн ойн хүрээндээ азын хүрдийг эргүүлээд, азтан болох боломжийг олгож байна. Та азтан болохыг хүсвэл хүрд дээр дараарай” гэж байгаа юм.
Улмаар хүрд дээр дарахаар “та 800 мянган төгрөг хожлоо” гээд дараагийн алхам нь интернет банкаар нэвтрэх хуудас гарч ирж байгаа юм. Ингээд иргэд энд интернет банкныхаа нэвтрэх нэр, нууц үгээ бичээд гар утсанд ирсэн зургаан оронтой тоогоо илгээгээд ингээд банкны нууц мэдээллээ алдаж байгаа юм. Тэгэхээр тухайн иргэн интернет банкаар орох бол хуудас биш цонх болж гарч ирэх ёстой. Дээрээс нь гар утсанд ирсэн зургаан оронтой тоог хэн нэгэнд хэзээ ч илгээж болохгүй. Тэгсэн тохиолдолд хамаг нууц мэдээллээ алдаж, улмаар дансан дахь мөнгөө алдаж хохироод байна. Мөн цагаан сарын дараа pizzahut, kfc зэрэг сүлжээ газруудын нэр, логог ашиглан “бүтээгдэхүүн 50 хувь хямдарлаа” гэсэн зар болон линк байршуулж улмаар линк дээр дарж орсон иргэдийн интернет банкны мэдээллийг авч нэвтрэн дансан дахь мөнгийг нь авсан. Энэ үйлдлийн аргыг ашиглаж хоёр, гуравхан хоногийн дотор 300 гаруй иргэнийг өчнөөн сая төгрөгөөр хохироосон хэрэг гарсан.
Эдгээр гэмт хэргийг хийсэн этгээдүүдийг өнгөрсөн тавдугаар сард Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газраас илрүүлж, баривчилсан.
Есдүгээр сарын сүүлээр Голомт банкны нэрийг барьж дээр хэлсэн “15 жилийн ойг тохиолдуулаад азтан шалгаруулна” гэх үйлдлийн аргаар залилах зар их явж байна. Мөн хусдаг сугалаа, чулуу гаргах гээд маш олон үйлдлийн аргаар иргэдийг залилж байгаа. Ихэвчлэн гаднаас халддаг. Дээр хэлсэнчлэн хуурамч хаяг гэдгийг нь шүүгээд хаалгасан. Тиймээс иргэдийн анхааралтай байж, аливаа мэдээллийг сайн нягталж байхыг сануулъя.
-Залилах гэмт хэрэгт өртсөн иргэд Цагдаагийн байгууллагад хандах нь нэмэгдсэн үү?
-Өмнө нь иргэдийн хувьд бага хэмжээний мөнгөө залилуулсан бол төдийлөн Цагдаагийн байгууллагад ханддаггүй байсан. Харин сүүлийн үед их, бага байхаас үл хамааран цагдаагийн байгууллагад цаг алдалгүй ханддаг болсон. Ерөнхийдөө алдсан хөрөнгө, мөнгө нь их, бага байхаас үл хамааран бараа бүтээгдэхүүн, эд хөрөнгө, санхүүгээрээ хохирсон л бол энэ гэмт хэрэг. Тиймээс залилуулснаа мэдсэн л бол цаг алдахгүй цагдаагийн байгууллагад хандах нь эргээд хэрэгтнийг хурдан шийдвэрлэхэд тусална гэсэн үг. Өөрөөр хэлбэл, иргэд цаг алдахгүй цагдаагийн байгууллагад хандаж чадвал бид арилжааны банкууд, Монголбанктай хамтран 24 цагийн дотор дансанд нь барилт хийдэг.
-Хэргийг илрүүлж, шийдвэрлэх явц ямар байдаг вэ?
-Мөрдөн шалгах ажиллагаа явуулахад хугацаа их орох үе бий. Иргэдийн хувьд, “шилжүүлсэн хүнийх нь мэдээлэл байхад, яасан удаан шалгадаг юм” гэдэг. Гэтэл хохирогчийн шилжүүлсэн мөнгийг цааш нь олон хүний дансаар дамжуулах, цаашлаад олон улсын данс руу хүртэл шилжүүлчихсэн байдаг. Тиймээс удаашралтай байдаг.
–Залилан хийсэн иргэнд ногдуулах хариуцлага нь ямар байдаг вэ?
.-Эрүүгийн хуулийн 17.3 дахь хэсэгт заасны дагуу шийтгэл ногдуулдаг. Өөрөөр хэлбэл, үйлдлийн аргаас үл хамааран ганцхан зүйл ангиар ял ногдуулдаг. Гэхдээ бүлэглэж зориудаар байна уу, анх удаа байна уу, залилагч этгээдийг орон байраар хангасан байна уу, гэх мэт зүйлсийг нь мөрдөн шалгах явцад тодорхой болгоод эцсийн шийдвэрийг торгох уу, нийтэд тустай ажил хийлгэх үү, ял оноох уу гэдгийг шүүх шийддэг.
450 мянгаас 14 мянга хүртэлх нэгжээр торгох,
240-720 цаг хүртэл нийтэд тустай ажил хийлгэх,
6 сараас 3 жил зорчих эрхийг хязгаарлах,
5-12 жилийн хорих ял ногдуулах гэсэн шийтгэл ногдуулдаг.
3,600.44






















































Нэргүй 2026-10-09 202.126.93.206
aimshigtai
Нэргүй 2026-10-09 64.119.16.49
SAWI BIEE UNELLEED DYYDLGN SEXSY MASSAJLI BOOB XXI BOOW DOLOOJ ALNI SEXSEER UILCHLGE VANXANDAAD80955877
Нэргүй 2026-10-09 159.196.88.226
Хохирлыг нь өөрөөр нь ямар нэгэн байдлаар барагдуулж дууссаны дараа шоронгоос сулладаг болбол хэн залилан хийхийг бодох вэ дээ.