Гандангийн дэнжийг цэцэрлэгт хүрээлэн болгох ажил гацав

Гандангийн дэнжийг цэцэрлэгт хүрээлэн болгох ажил гацав

Гандангийн дэнжийг цэцэрлэгт хүрээлэн болгох ажил гацав

Хүмүүсийн хэлж заншсанаар Гандангийн дэнжийг аялал жуулчлалын бүс болгох талаар олон жил ярьж, төлөвлөсөн ч ажил болж хэрэгжээгүй. Сүүлд нийслэлээс Гандантэгчинлэн хийдийн зүүн хаалгаас чанх урагшаа 1.7 га газрыг чөлөөлж, жишиг гудамж байгуулахаар төлөвлөсөн ч төсөл нь дахин гацжээ. Энэ талаар нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагваас өмнө нь тодруулахад "Гандангийн дэнжид цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажлыг  “Рио Тинто” групп нийгмийн хариуцлагынхаа хүрээнд хийхээр төлөвлөж байсан ч боломжгүй болсон учраас өөр хөрөнгө оруулагч хайж байгаа" гэдэг тайлбарыг өгсөн юм.

Хотын дарга асан Х.Нямбаатарын үед Гандангийн айлуудын газрын нэг м.кв талбайг нь 1.2-1.4 сая төгрөгөөр үнэлж, чөлөөлсөн гэдгийг оршин суугчид хэлж байсан. Иргэд газраа ойролцоогоор 300-700 сая төгрөгөөр үнэлсэн гэх мэдээлэл бий. Нийслэлийн Баянгол дүүргийн 16 дугаар хороо буюу Гандангийн дэнж дээр 1642 өрхийн 5743 оршин суугч амьдарч байна. Үүнээс гадна 3000 орчим түр оршин суугчтай гэдгээрээ онцлог. Өнгөрсөн 2025 онд Гандангийн дэнжийн зүүн хэсгийг жишиг гудамж болгон тохижуулахаар нийтдээ 60 гаруй айлын газрыг чөлөөлөөд байгаа юм.

Уг ажлыг 2026-2027 онд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн боловч ажил нь ийнхүү гацаанд оржээ.

Гандантэгчинлэн хийд соёлын түүхэн дурсгалт байгууламж. Зөвхөн сүм хийд гэдэг утгаараа бус Тасганы овоотой нийлээд Талхын дэнж нийтэд нь 58 га газрыг 1994 онд улсын тусгай хамгаалалтад авсан байдаг. Түүхэн дурсгалт газар бөгөөд өөрийн хамгаалалтын зурвастай газар. Энэ газрыг ямар чиглэлээр хадгалж, хамгаалах вэ гэдэг хуультай. Гэтэл нийслэлээс нэг хэсэг газрыг нь чөлөөлж байгаа нь хууль зөрчиж байна. Гэвч тусгай хамгаалалттай газар дээр 2004 онд иргэн, аж ахуйн нэгжид өмчлөл олгож эхэлсэн. Тиймээс газрын эзэд орон сууц болон аялал жуулчлалын зориулалтаараа газраа ашиглах ёстой гэдэг байр суурийг судлаачид хэлж, зөвлөдөг.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

19 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

иргэн 2026-10-09 66.181.188.76

Дэд бүтэцээ хийж өгөөд хуучин маягийн цэвэрхэн гоё гудамжтай хороолол байвал зүгээр.
Бохио халуун хүйтэн усаа явуулж өгөөд.

Avatar

Нэргүй 2026-10-09 64.119.19.133

энэ бол сэлбэээс илүү чухал ажил байсан

Avatar

Нэргүй 2026-10-09 64.119.16.49

SEKSEER VANXANI AJIL XNE BOOW XXI BOOW DOLOON ANUSDAX XUCHINDI SEKSEER TAICHNA MERGJLN BIEE UNELLEED80955877

Avatar

Нэргүй 2026-10-09 103.145.234.89

энэ мэтээр олон ажил гацна,гайхах юм алга

Avatar

Зочин 2026-10-09 103.168.34.47

Төсвийн мөнгө улсын зээлийг яаж үр ашиггүй үрж барах вэ гэж бодож суудаг юм шиг дандаа хэрэггүй юм хийх гэж улайрцгаах юм аа. Гандангийн дэнжид гэр хороолол байгаа нь улс оронд, иргэдийн амьдралд юугаараа гай болчихоод заавал хашаа гэрийг нүүлгэх гээд байгаа юм бэ?

Avatar

Нэргүй 2026-10-09 64.119.25.73

Хөрсний асар их бохирдолтой газар үнэхээр цэцэрлэгт хүрээлэн ,барилга барьж чадвал хотын үзэм агаарын чанарт цаашлаад ард ирэдэд ч хэрэгтэй л байх даа

Avatar

IRGEN 2026-10-09 66.181.181.51

ODOO DAHIN TOLOVLOLT GAZAR CHOLOOLHOD 1MKV GAZAR UNE 1 SAYAAAS DEESH BAIGAA SHUU DEE.IRGEDIIG AMIDRAH GAZRAAS NI HUDALDAJ AVAH GEJ BGAA BOL HANGALTTAI TOLBORIIG NI OGOH ESTOI.UGUI BOL IRGED GAZRAA OGOH ALBAGUI.

Avatar

Зочин 2026-10-09 124.158.106.78

Гандангийн дэнж гэр хороололтой байхад үзэсгэлэнтэй харагддаг. Гандангийн дэнжийг хэдэн өвс цемент болж болохгүй. Хуучнаар нь хадгалах нь хамгийн үзэмжтэй хадагддаг. Цэцэрлэгт хүрээлэн гэгчийг хаана ч байгуулж, архичидаа цуглуулах нь зөв.

Avatar

Нэргүй 2026-10-09 64.119.16.109

пүрэвдавга гэж үнэн хөгийн утсан хүүхэлдэй Ах нам нь олоод тавьжээ дээ.өмхиынүүд яасан ханаж цаддаггүй хар тийрэнгүүд вэ хотын мөнгийг хамчихаж л дээ гандан гэж хачин муухай газрыг яах гээд байнаа газрыг нь авач цемент ширэнг болгох гэж л шүлсээ савируулж байгаа даа

Avatar

Нэргүй 2026-10-09 103.57.93.118

Болоогүй ээ, одоо цаг агаар хүйтэрсэн тул цаадуулд чинь ашиггүй, ирэх хавар сонгуулийн дундуур туучуулаад л нэг хэдэн юм овойлгохоо мэдэлгүй яахав цаадуул чинь

Avatar

Иргэн 2026-10-09 103.229.122.152

Өөрөө ямарч ажил хийх чадваргүй байж ядаж бусдын эхлүүлсэн ажлыг зогсоохгүй үргэлжлүүлэхэд яанаа

Avatar

гандангийн унган иргэн бна 2026-10-09 202.133.76.14

нянбактер олон том төсөл хийх гэж эхэлүүлсэн бдг гэвч тэр бүгд нь мөнгө угаах МАН-г санхүүжүүлэх бас өөрөө хувидаа мөнгө завиших луйварууд байсан бна.. Ганданг цэцэрлэг болгох үлгэр чинь бас л том мөнгө завиших луйварын төсөл байсан ,аз блож нянбактер огцорж далд орж бх шг бна..луйвараа хийсэн бол олон айл иргэд орох оронгүй очих газаргүй луйвардуулах байсан нөгөө батүүл луйварчин хүүтэйгээ нийлж олон айлын газар орон гэрийг нурөөж үгүй хийсэн луйвартай адилхан юм болох байлаа

Avatar

Нэргүй 2026-10-09 64.119.16.109

ац минь чи өөрөө л тахлын нян байна даа

Avatar

Нэргүй 2026-10-09 66.181.191.65

Пүрэвдагва хотын дарга Нямбаатарыг бодвод зангараг байхгүй юмаа. Лидер биш сайн ажилтан л байх

Avatar

Нэргүй 2026-10-09 202.126.88.105

Gandangii teruugeer yabahaar yanarch ariun baidal medregdehgui omhii jorlon unerteed mash muuhai nabsgar olzond shunasan muuhai amar argaar mongo olj hun zalillan munharuulj mongo oldog hunmuusiin boognorol. Ene olon lam nar eregtei hunmuus yagaad uls eh orondoo ajil hiihgui harsaltai dur zurag.Odoo bur hun nas barahaar daatgal shig ajildag bolson uneheer muuhai. dald oroosoi muuhai

Avatar

Нэргүй 2026-10-09 64.119.26.22

Чөлөөлж цэцэрлэгт хүрээлэн болгох нь зөв. Пүрэвдагва харамсалтай чадваргүй хүн бололтой.

Avatar

ОПТИМИЗМ 2026-10-09 202.70.38.250

АЛЬ ЛУЙВАРЧИН, ТЭНЭГ ,БОЛОВСРОЛГҮЙ ,ЧАДВАРГҮЙ, АДГИЙН АМЬТАД НЬ ТӨРД ХИЙГЭЭД БҮХНИЙ ОРОЙД БАЙГАА ЦАГТ БИД ЗОВСООР Л БНА ГЭХДЭЭ МОНГОЛЧУУД ОДООГИЙН ЭНЭ ХАЧИН МУУХАЙ АМЬДРАЛЫН ХЭВ МАЯГ, НАВСАЙСАН НООХОЙРСОН АЖ БАЙДЛААРАА ЦААШДАА ЗУУН ЗУУН ЖИЛ АМЬДРАХ БОЛОЛЦООГҮЙ !! ЭНЭ БУРУУ,МУУ МУУХАЙ БҮХЭН ЗАСРАХ, ҮҮРД АЛГА БОЛОХ ЦАГ ИРНЭЭ… ЖИНХЭНЭ ЗӨВ, САЙН, БОЛОВСРОЛТОЙ ЗАЛУУ ШИНЭ ЭРИН ТӨРӨӨГҮЙ БНА ТЭД ИРЖ ЯВАА ГЭЖ БАТ ИТГЭНЭ

Avatar

Нямбаатар л хийж чадах байсан юм, энэ шинэ дарга ёстой бүтэхгүй 2026-10-09 66.181.189.176

ЗОЧИН

Avatar

Уншигч 2026-10-09 64.119.27.93

Хотын шинэ даргаас бүтэлтэй ажил гарахгүй ээ. Цунх баригч

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж