Бурхантын хошуу салаа гармаас баавгайг олж, устгажээ

Бурхантын хошуу салаа гармаас баавгайг олж, устгажээ

Бурхантын хошуу салаа гармаас баавгайг олж, устгажээ

Баянзүрх дүүргийн 35 дугаар хорооны нутаг дэвсгэр, Бурхант хошуу гэх газар аравдугаар сарын 7-8 шилжих шөнө баавгай айлын гэр рүү халдаж, нэг иргэн нас барж, нэг иргэн хүнд гэмтсэн.

Тодруулбал, тухайн айлд хоёр хүн байсан бөгөөд 40 настай эрэгтэй амиа алдаж, 55 настай эмэгтэйн биеийн байдал хүнд Гэмтэл согог судлалын үндэсний төв эмнэлэгт эмчлүүлж байгаа юм. Тухайн эмэгтэйн хувьд толгойн хэсэгт том хэмжээний хуулагдсан шархтай, цөмрөлт цууралттай, цээж хэвлийн хэсэгт дарагдаж шахагдсан зовиуртай эмнэлэгт хүргэгдсэн. Иргэнд шаардлагатай мэс засал, эмчилгээг хийсэн бөгөөд иргэний биеийн байдал хүнд байгаа гэдгийг албаныхан хэлж байгаа юм.

Уг асуудалтай холбогдуулан холбогдох албаныхан шуурхай баг гарган ажиллаж өдрийн турш эрэн хайсан. Улмаар хэрэг болсон газрын ойролцоогоос баавгайг олж, устгасан байна. Тодруулбал, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам болон мэргэжлийн байгууллагуудын хамтарсан ажлын хэсэг шуурхай эрэн хайх ажиллагааг өнөөдөр /2026.10.08/зохион байгууллаа. БОУАӨЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяраар ахлуулсан ажлын хэсэг тухайн бүсэд ажиллаж, эрэн хайх ажиллагааг зургаан хэсэгт зохион байгуулан, урхи байршуулсан байна. Гэгээ тасрахтай зэрэгцэн дулаан мэдрэгч бүхий дрон ашиглан эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж, улмаар 22:15 цагт хүний амь эрсэдсэн газраас холгүй байршлаас баавгайг олж тогтоон, аюулгүй болгожээ. Уг баавгай нь идэр насны, ойролцоогоор зургаан настай эр баавгай болохыг тогтоосон" гэж албаныхан мэдээлэв.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХарамсалтайХарамсалтай
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-10-08 202.126.91.150

Баавгайг бушуухан буудсан дээр шүү

Avatar

Нэргүй 2026-10-08 202.126.91.150

Баавгайг бушуухан буудсан дээр хүний амьнаас үнэтэй баавгай гэж юу байх юм

Avatar

Нэргүй 2026-10-08 202.133.76.98

хүний амиар наадаж байж л устгах тухай ярина

Avatar

Нэргүй 2026-10-08 66.181.160.51

бүгдийг устгах хэрэгтэй

Avatar

Нэргүй 2026-10-08 64.119.19.207

Яамны Төрийн н.б. дарга нь ан амьтан алж устгах ажлыг манлайлаад явж байдаг??? Энэ бол яамны ч ажил биш л дээ?

Avatar

Бишээ 2026-10-08 202.9.46.217

Гэдсийг нь хагалж үзсэн. Хүний мах гараагүй. Хүн идээгүйг нь алчихжээ. Хүн идсэн нь амьд яваа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж