Монгол Улсын инфляц энэ оны есдүгээр сард 12.9 хувьд хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 3.9 нэгж хувиар өсчээ. Өнгөрсөн оны есдүгээр сард инфляц 9 хувьтай байсан бол энэ жил ийнхүү 12.9 хувь болсон байна.
Инфляцыг хамгийн их хөөргөсөн зүйл нь хүнсний үнэ аж. Тодруулбал, нийт инфляцын 43.8 хувь буюу 5.6 нэгж хувийг хүнсний бараа, ундаа, усны үнийн өсөлт бүрдүүлжээ. Үүний дараа тээврийн үнэ 2.2 нэгж хувь буюу 17.3 хувь, боловсролын үйлчилгээ 1.2 нэгж хувь буюу 9.1 хувь, хувцас, бөс бараа, гутлын үнэ 0.9 нэгж хувь буюу 7.2 хувийг бүрдүүлсэн байна.
Ялангуяа махны үнэ нэлээд огцом өсчээ. Энэ оны есдүгээр сард мах, махан бүтээгдэхүүний үнэ өмнөх оны мөн үеэс 46.9 хувиар өссөн бөгөөд үхрийн мах 48.4 хувь, хонь, ямааны мах 58.5 хувиар нэмэгдсэн байна.
Талх, гурил, будааны үнэ ч мөн өсөж, өмнөх оны мөн үеэс 9.6 хувиар нэмэгджээ. Үүнд гурил болон түүнтэй төстэй бүтээгдэхүүний үнэ 11.1 хувь, гоймонгийн үнэ 28.2 хувиар өссөн нь нөлөөлсөн байна.
Харин импортын бараа ч инфляцын бас нэг том дарамт болжээ. Нийт инфляцын 4.1 нэгж хувь буюу 32.1 хувь нь импортын барааны үнийн өсөлтөөс шалтгаалсан байна. Манай хэрэглээний сагсанд багтдаг 430 нэр төрлийн бараа, үйлчилгээний 238 нь импортын бараа бөгөөд нийт сагсны 55.3 хувийг эзэлж байгаа аж.
Улаанбаатарын хувьд инфляц улсын дунджаас бага буюу 11.9 хувь гарсан байна. Нийслэлд өнгөрсөн оны мөн үеэс мах, хатуу түлшнээс бусад дотоодын барааны үнэ 4.7 нэгж хувь, бензин, түлшнээс бусад импортын барааны үнэ 1.4 нэгж хувиар тус тус нөлөөлжээ.
Тэгвэл нийслэлийн дэлгүүрүүдэд худалдаалагдаж буй үхрийн цул махны үнэ нэг кг нь дунджаар 35,023 төгрөг болсон байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 43.7 хувиар өссөн үзүүлэлт. Харин өмнөх сараас 1,498 төгрөгөөр буурчээ.
Мөн нэгдүгээр зэргийн гурилын үнэ дунджаар 2,538 төгрөг, АИ-92 бензиний үнэ литр нь 3,040 төгрөг болсон байна. АИ-92 бензиний үнэ өнгөрсөн оны мөн үеэс 17.4 хувиар өсчээ.
Инфляц зөвхөн нийслэлд өндөр байгаа биш, бүх аймагт 10.5-18.5 хувийн өсөлттэй гарсан байна. Хамгийн бага нь Сүхбаатар аймагт 10.5 хувь, хамгийн өндөр нь Увс аймагт 18.5 хувь байжээ.
Товчхондоо, 12.9 хувийн инфляцын цаана мах, хүнс, тээвэр, боловсрол болон импортын барааны үнийн өсөлт голлон нөлөөлсөн байна.
3,602.33






















































Нэргүй 2026-10-09 103.168.34.185
мах өслөө гээд нямбаатрыг хөөсөн. буухгүй л байна даа
Нэргүй 2026-10-09 64.119.19.207
Инфляци чинь Төв банкны бодлогын хүүнээс давчихлаа шдээ!!! Энэ Засаг яая гэж байгаа юм бол доо??? Ээ дээ, мөн хөлдүү байна даа??
Мөнхтөр 2026-10-09 202.133.76.98
малчдын халамж нэмэгдэхийн хэрээр махны үнэ өснө зах зээлд ямарч хэрэггүй малчдыг унжсан олон их наядын оруулсан нь гол алдаа юм
1. амарбаясгалангын согтуу хоршоо
2.ерөнхийлөгчийн цагаан цөл ноолуур
3 .малчдын тэтгэврийг 5наашлуулж тэтгэвэрт гаргах
4. малчдын нийгмийн даатгалыг нөхөн төлөх гэх мэт олон эдийн засгаа хорлосон бодлогууд жил бүр хэрэгждэг одоо бас чинээлэг малчин нэртэй нийгмээ хорлосон төсөл эхэлнэ
Зочин 2026-10-09 103.168.34.47
Малчдын халамж өсөхөөр махны үнэ нэмэгддэг гэж хэн чамд заасан юм бэ. Өт хорхой, өвс ногоогоор хооллодог гаднаас орж ирсэн чам мэтийн либералууд монголыг малаас нь салгахын тулд малчдыг зүхэж, монго малын махыг зориуд хөөрөгдөн ханш өсгөж байгааг монголчууд ойлгохгүй гэж бодоо юу? Чам мэтийн гадныхны гар хөл болсон төрд шургалсан дайснууд ҮНИЙГ ЗОРИУД ЧӨЛӨӨТЭЙ ТАВЬЖ, чөлөөт зах зээл гэж хуцацгаауж байгаа биз дээ.
Нэргүй 2026-10-09 202.133.76.98
нийгмийн шаар хүний адаг малчин хүмүүс баялаг бүтээхгүй халамжаар л амьдарцгааж байнадаа
иргэн 2026-10-09 66.181.171.252
Махын үнэ буулгана гэж нэг нөхрийн авч хаяж байсан санагдах юм, Төр засаг ч тоглоом юм доо,
Нэргүй 2026-10-09 202.133.76.104
УСНЫ ҮНЭ 40% НЭМСЭН НЬ БҮХ ЮМНЫ ҮНИЙГ ХӨӨРӨГДСӨН Ш ДЭЭ…НЭГ ШОО.МЕТР ЦЭВЭР УСЫГ 40% ҮНИЙГ НЬ НЭМЧИХЭЭД ДАХИАД БАС БОХИР УС ГЭЖ НЭРЭЭР 33 % НЭМЖ АВЧ БГАА….2026 ОНЫ 6 САРЫН 01-С УСНЫ ҮНЭ 73% НЭМЭГДЧЭЭД БНА…УСНЫ ХОРОО, УСУГ ЯМАР ҮНДЭСЛЭЛЭЭР ИНГЭЖ АРД ИРГЭДИЙГ ДАРЛАХ БОЛОВ ОО?! ЭНИЙГ ШАЛГААЧ ЭЭ….ХОТЫН ДАРГА, НИТХ ГЭЖ БНА УУ