Сүүлийн үед баавгай хүн, малд ойртож байгаа асуудалтай холбоотойгоор БОУАӨЯ-наас 21 аймаг, нийслэлийн Байгаль орчны газар болон тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаадын удирдлагуудтай шуурхай хуралджээ.
Хурлаар “баавгай үзэгдсэн ч гайгүй” гээд суух биш, эрсдэл үүсэхээс нь өмнө арга хэмжээ авахыг орон нутгийнханд үүрэг болгосон байна.
Тухайлбал, сүүлийн 30 хоногт баавгай үзэгдсэн бүх байршлыг сум, баг, координатын хамт яаралтай нэгтгэх, шинээр баавгайн мөр, баас, идэшний үлдэгдэл, малын сэг зэм илэрсэн газрыг эрсдэлтэй бүсэд тооцож, иргэдийг тухайн хэсэгт зорчихгүй байхыг анхааруулах чиглэл өгчээ. Мөн баавгай давтан үзэгдэж байгаа газруудад байгаль хамгаалагч, цагдаа, онцгой байдлын алба хаагчдын хамтарсан эргүүл ажиллуулж, ялангуяа орой, шөнийн цагаар хяналтаа нэмэгдүүлэхээр болсон байна.
Харин айл өрх, малчдын хот, аялал жуулчлалын бааз, хогийн цэг орчимд хүнсний хаягдал, малын сэг зэмийг ил задгай орхихгүй байхыг анхааруулжээ. Учир нь ийм зүйлс баавгайг хүн, суурьшлын бүс рүү татах эрсдэлтэй аж.
Баавгай үзэгдсэн тохиолдолд зөвхөн байгууллагууд хоорондоо мэдээлээд өнгөрөхгүй, тухайн багийн иргэдэд утас, мессеж, Facebook зэрэг сувгаар шууд сэрэмжлүүлэг хүргэх үүрэг өгсөн байна. Түүнчлэн аймаг бүр баавгайтай холбоотой дуудлагад ажиллах шуурхай баг, автомашин, холбоо, хамгаалах хэрэгслийн бэлэн байдлаа шалгаж, шинээр баавгай үзэгдсэн болон авсан арга хэмжээний мэдээллээ өдөр бүр яаманд хүргэхээр болжээ.
Тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаад ч мөн адил баавгай үзэгдсэн цэгүүдээр эрсдэлийн зураглал гаргаж, эргүүлийн маршрутаа өөрчлөн хяналтаа нэмэгдүүлэх чиглэл авсан байна. Шаардлагатай тохиолдолд аяллын зам, отоглох цэг, ойн зам зэрэг хүн, баавгай таарах эрсдэл өндөр газруудад хөдөлгөөнийг түр хязгаарлах арга хэмжээ авах аж.
Мөн БОУАӨЯ-наас баавгай үзэгдсэн болон өмнө нь давтан бүртгэгдсэн аймаг, сумдад дээрх арга хэмжээг нэн даруй хэрэгжүүлж, шуурхай утсыг 24 цагаар ажиллуулах чиглэл өгсөн байна.
Өөрөөр хэлбэл, баавгай хүн рүү “айлчилж” эхлэхээс нь өмнө хүн өөрөө баавгайн бүсээс хол байх сануулгыг холбогдох байгууллагууд өгч байна.
3,602.33






















































Нэргүй 2026-10-08 202.126.91.53
Сайн дураараа төрөөс ямар ч мөнгө гаргахгүй баавгайг агначих хүсэлтэй өчнөөн хүн байна. Тэдэнд эрхийг нь өгчих харин баавгайг агначихвал ангийн олз гээд тэдэнд өг. Тэгэхгүй бол нэг ч хүн хөдлөхгүй ээ хөлдүү толгойтуудаа. Баавгайн бүх эрхтэн мах арьс хар зах дээр маш үнэтэй гэдгийг 4 хананы цаана суудаг гарууд уг мэднэ гэхдээ өөрсдөө төрийн мөнгөөо татвар төлөгчдийн мөнгөөр авчих гээд үзээстэй яалтай билээ Учрал минь
Нэргүй 2026-10-08 103.168.34.57
er ni bol chono iheseed baigaliin amitan bagassan. baavgai hoolgui bolson. chono 6 beltreg gargadag baavgai 2. tegvel ene amitanuudiin chini urjil ih boljee. buga handgai goroos hovordson.
зочин 2026-10-08 66.181.171.211
тусгай бүлэг томилон ажиллуулах шаардлагатай эцэст нь хүний амь нас Хэн хариуцлага хүлээх вэ