Сэрэмжлүүлэг: 1000 боодол хадлангийн өвс хулгайлагджээ

Сэрэмжлүүлэг: 1000 боодол хадлангийн өвс хулгайлагджээ

Сэрэмжлүүлэг: 1000 боодол хадлангийн өвс хулгайлагджээ

Дорнод аймгийн Дашбалбар суманд 1000 боодол хадлангийн өвс хулгайд алдагдсан хэрэг гарчээ. Тодруулбал, энэ сарын 6-нд цагдаагийн байгууллагад “Өвс хулгайд алдсан” гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна. Шалгалтаар иргэн “Б”-ийн 14 сая төгрөгөөр үнэлэгдэх 1000 боодол хадлангийн өвсийг иргэн “С” хулгайлсан болохыг тогтоожээ.

Одоогоор уг хэргийг Дорнод аймгийн Цагдаагийн газарт үргэлжлүүлэн шалгаж байгаа аж.

Цагдаагийн байгууллагаас малчид, иргэдийг хадлангийн өвс, малын тэжээл болон бусад эд хөрөнгөө эзэнгүй орхихгүй байхыг анхаарууллаа. Мөн сэжигтэй хүн, үйлдэл анзаарагдвал цагдаагийн байгууллагад яаралтай мэдээлэхийг зөвлөжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
БурууБуруу
2
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-10-08 103.229.123.61

ӨВС ХУЛГАЙЛАГДЛАА 😂😂😂.

Avatar

Нэргүй 2026-10-08 202.126.93.206

Хм

Avatar

Зочин 2026-10-08 162.4.128.9

Дорнодынхон эвдрээд зогссон машины өвсийгмалдаа буулгаж өгдөг хулгайлаад зөөчихсөн байсан

Avatar

Нэргүй 2026-10-08 178.116.28.167

said darga nar hulgaildag mongold huuligyi hulgaig toodoggyi yun chini geed shudraga hudulmurch irgedee hohirooh hirees heterlee.huulia hergjyyl naad hynee 3 nugalj tulyyl shorond hii

Avatar

Нэргүй 2026-10-08 103.57.93.118

Хулгай хийх худлаа ярих нь үндсэн ажил нь юм даа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж