Монгол Улсын ерөнхий прокурорын газраас танилцуулсан мэдээллээр зөрчлийн бүртгэл мэдээллийн нэгдсэн санд 2026 оны III улирлын байдлаар нийт 7.4 сая зөрчил бүртгэгджээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 1.4 дахин өссөн үзүүлэлтэй гарчээ. Тодруулбал, нийт зөрчлийн 89.8 хувь нь нийслэлд, 10.2 хувь нь орон нутагт бүртгэгдсэнээс 99.6 хувийг Цагдаагийн байгууллага, 0.4 хувийг Гадаадын иргэн, харьяатын газар, Гаалийн байгууллага, Нийгмийн даатгал, Татвар болон бусад эрх бүхий байгууллагууд шалган шийдвэрлэсэн аж.
Бүртгэгдсэн зөрчилд оногдуулсан шийтгэлийг байдлыг авч үзвэл 98.5 хувийг газар дээр нь хялбаршуулсан журмаар, 0.9 хувийг бүртгэлд авч хялбаршуулсан журмаар, 0.1 хувьд нь эрх бүхий албан тушаалтан зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж шийтгэл оногдуулсан байна. Мөн 0.5 хувьд нь шүүхээс шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн аж.
Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж 7.1 сая хүн, 302 мянган хуулийн этгээдэд нийт 202 тэрбум 354 сая төгрөгийн торгох шийтгэл оногдуулснаас 110 тэрбум 637 сая төгрөг буюу 54.7 хувь нь төлөгджээ.
Прокурорын байгууллагаас эрх бүхий албан тушаалтны гомдол, мэдээллийг үндэслэлгүйгээр хүлээн авахаас татгалзсан 1,647 шийдвэрийг, хэрэгсэхгүй болгосон 563 шийдвэрийг тус тус хүчингүй болгож, мөн үндэслэлгүй шийтгэл оногдуулсан 2,948 шийдвэрийг хүчингүй болгуулж, өөрчлөлт оруулахаар дүгнэлт бичиж, 1902 дүгнэлтийг шүүхээр хянан хэлэлцүүлсний 1,779 буюу 93.5 хувьтай гарчээ.
Прокуророос хууль тогтоомжийн хэрэгжилтийг 270 удаа шалгаж, 96 удаа судлан нийт 8,743 зөрчлийг илрүүлж, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулахаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах эрх бүхий байгууллагуудад 154 шаардлага хүргүүлэн, илэрсэн зөрчлийг арилгуулж, 95 албан тушаалтанд хариуцлага тооцуулжээ.
Прокурор зөрчил шалган шийдвэрлэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд 48,322 удаа, захиргааны хэргийн шүүх хуралдаанд 355 удаа тус тус оролцсон.
Зөрчлийн улмаас хүн, хуулийн этгээд, төр нийтийн ашиг сонирхолд нийт 82 тэрбум 494 сая төгрөгийн хохирол учирснаас 43 тэрбум 796 сая төгрөгийн хохирлыг нөхөн төлөгдсөн байна.
3,600.44





















































Зочин 2026-10-08 103.168.34.47
Төргүй улсын золбин эрх чөлөөний тоон үзүүлэлт нь энэ.
Нэргүй 2026-10-08 202.9.47.75
Наадах чинь цагдаагийн байгууллагын гавьяа бишээ. Ш/у хөгжиж байна камeр АI ажиллаж байна тэдний ажил шүү. Сүүдэрт цагдаагийн үзэмжээр шийддэг асуудал ил гарсан нь тэрээ.
Нэргүй 2026-10-08 202.126.90.214
Ард иргэдийг зөрчлийн хуулиар торгож хөдлөх болгонд торгууль . Ард түмэн торгуулиа төлөх мөнгөгүй улам ядуурч нэг өдөр тэвчээр алдагдаад МАНгасууд уйлах багадах болнооо