БНСУ: Орос руу түлш нийлүүлсэн нь батлагдвал хуулийн дагуу арга хэмжээ авна

БНСУ: Орос руу түлш нийлүүлсэн нь батлагдвал хуулийн дагуу арга хэмжээ авна

БНСУ: Орос руу түлш нийлүүлсэн нь батлагдвал хуулийн дагуу арга хэмжээ авна

Өмнөд Солонгос улс хориг арга хэмжээнд багтсан танкеруудаар дамжуулан долоо, наймдугаар сард Орос руу 176 мянга гаруй тонн шатахуун тээвэрлэснийг олон улсын хэвлэлүүд сүүлийн өдрүүдэд мэдээлсэн. Хэрвээ энэ мэдээлэл үнэн гэдэг нь батлагдвал хуулийн дагуу арга хэмжээ авна гэж тус улсын Гадаад хэргийн яам мэдэгдлээ. Мөн арилжааны зориулалттай дизель түлш, тийрэлтэт хөдөлгүүрийн түлш зэрэг зарим бүтээгдэхүүний экспорт нь хоригийн жагсаалтад ороогүй байдгийг онцлон тэмдэглэсэн байна.

Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Кан Ю Жун мэдэгдэлдээ "Орос, Украины дайн эхэлснээс хойш манай засгийн газар олон улсын нийгэмлэгтэй нягт хамтран ажиллаж, Москвагийн эсрэг хориг арга хэмжээ, экспортын хяналтыг тогтмол хэрэгжүүлсэн. Украин улс баримт нотолгоог хангалттай нягтлан шалгахгүйгээр манай бодлогыг гуйвуулж, олон улсын итгэлцлийг сулруулж болзошгүй мэдэгдэл хийхгүй байхыг хүсч байна" гэжээ.

Финланд дахь Эрчим хүч, цэвэр агаарын судалгааны төвийн шинжээч Исаак Леви "Европын холбооны хоригт байдаг танкерууд Өмнөд Солонгосын боомтоос шатахуун ачаад Орос руу тээвэрлэсэн гэхээр гайхмаар юм. Энэ үйлдэл нь хориг арга хэмжээний үр нөлөөг сулруулахын зэрэгцээ Өмнөд Солонгосын Украинд үзүүлдэг дэмжлэгийг ч үгүйсгэж байна" гэсэн юм.

Өмнөд Солонгос улс Украинд хүмүүнлэгийн тусламж болон байлдааны бус техник хэрэгслийн дэмжлэг үзүүлдэг. 2023 онд тус улсаас Украинд үзүүлсэн тусламжийн хэмжээ 2.3 тэрбум ам.доллар хүрсний ихэнх нь зээл хэлбэрээр байжээ.

Гэвч БНСУ энэ дайны хугацаанд Украинд туслахын хажуугаар Оростой бат бэх харилцаагаа хадгалахыг хичээсээр байна. ОХУ ч бас Өмнөд Солонгостой харилцаагаа сайжруулах хүсэл эрмэлзэлтэй байгаагаа байнга илэрхийлдэг.

ЭХ СУРВАЛЖ: AL JAZEERA

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХахаХаха
2
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Данко 2026-10-08 129.41.87.6

Орос руу түлш нийлүүлсээн нийлүүлсэн. Либери улсын далбаан дор түлш нийлүүлж байсан танкер нь Украйнд бөмбөгдүүлээд Хар тэнгист шатсан. Тэрэнд нь хорсоод одоо Украйныг хоёр олзны цэргийг шилжүүлсэн талаар ярьсан, уучлал гуй гээд элийрээд байж байгаа, энэ шинэ ерөнхийлөгч нь нэлээн барьцгүй этгээд байна.

Avatar

Нэргүй 2026-10-08 180.188.170.155

Өмнөд Солонгос хоёр нүүр гаргавал дэлхийн шившиг болно хэрвээ батлагдвал Оростой хамтран Украинд учруулсан хохирол барагдуулж нөхөн төлбөр Украинд төл

Avatar

Z 2026-10-08 103.57.92.202

Бөөн инээдэм хаха

Avatar

зочин 2026-10-08 66.181.166.196

кимчинүүд ч хоёр нүүртэй л туучийнууд даа, ер нь зальтай л улс

Avatar

Нэргүй 2026-10-08 103.242.47.254

амь амиа л бодно ш дээ юун баруун, ашиг хонжооноос буцдаг хэн гэж байхав

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж