Сар шинийн баярын өмнөхөн Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран болон "Ачит Ихт" компанийн эзэмшиж буй Эрдэнэтийн үүсмэл ордын өгөөжийн 60 хувийг ард түмэнд өгөх шийдлийг Засгийн газар гаргасан. Энэ үеэр "Уул уурхайг тойрсон хэрүүлийг эцэслэe. Хэрүүл тойрч улстөржих биш хийж бүтээж, улс орны хөгжлийг урагшуулъя" хэмээн талууд тохиролцоод гарын үсэг зурцгаасан юм.
Баялгийн үр өгөөжийн 60 хувийг Үндэсний баялгийн сандаа хуримтлуулаад, тодорхой ногдол ашгийг ард түмэндээ хүртээх шийдвэрийг "Ачит Ихт" ХХК дэмжсэн төдийгүй хувийн хэвшил, төрийн хоёр ийн зөвшилцөлд хүрснийг Үндсэн хуулийн хэрэгжилтийг хангаж, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх чухал алхам боллоо гэж үзэж байв.
Гэтэл Үндэсний баялгийн санд хуулийн дагуу орлого бүрдүүлэхдээ хувийн хэвшлээ ад шоо үзэх, төрийн эрх мэдэл гэдгээр дээрэнгүй үзлээр хандах явдал байсаар байна.
Төр дээгүүрээ хувийн хэвшилтэйгээ тохирсон хэрнээ доогуураа төрийн өмчит компани, бодлого зохицуулалтын газраараа дамжуулан шүүхийн шийдвэр гаргуулан олон тэрбум төгрөгийн зохиомол өр төлбөрт унагах явдлыг эдүгээ өрнөж байгаа "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ, "Ачит-Ихт" ХХК хоёрын дунд үүсээд буй асуудлаас харж болно.
Eр нь төр, хувийн хэвшилтэйгээ хамтарч байж л стратегийн ашигт малтмалын ордуудаа үр ашигтай ашиглана. Өөрөөр хэлбэл, төрийн компани болон хувийн хэвшил адилхан үүрэг хүлээж эрх эдэлдэг байх ёстой. Харин бодит байдал дээр нөхцөл байдал тэс өөр.
"Ачит-Ихт" ХХК 16 жилийн өмнө Монгол-Оросын хамтарсан "Эрдэнэт үйлдвэр" ХХК-тай байгуулсан гэрээ ёсоор катодын зэс боловсруулах гидромeталлургийн үйлдвэрээ байгуулаад харилцан тохиролцсоны дагуу 34 хувиа Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх хүсэлтээ 2014 оны наймдугаар сарын 8-нд хүргүүлжээ. Ингээд тухайн үеийн "Эрдэнэт үйлдвэр"-ийн захирал Ц.Даваацэрэн уг саналыг судлах, хариу өгөхийн тулд Ажлын хэсэг байгуулсан. Өөрөөр хэлбэл, тэрбээр ганцаараа энэ асуудлыг шийдээгүй Ажлын хэсгийн гаргасан дүгнэлтээр " Ажил үйлчилгээ үзүүлэх гэрээ" байгуулан ажиллах нь зөв гэж үзжээ.
Ингэж "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын Ажлын хэсгийн саналаар "Ачит-Ихт" компанитай гэрээ байгуулсан атал шүүх Ц.Даваацэрэнг ганцааранг нь буруутган, анхан шатны шүүхээс 6 жил 9 сарын ялыг түүнтэй урьдын таарамжгүй харилцаатай татварын байцаагч, мөрдөгчийн томилсон шинжээчийн үзэмжээр өгчихсөн байгаа юм.
Тэр шинжээч нь "Ачит-Ихт" компанид 34 хувийн эзэмшлийн төлбөрийн нэхэмжлэх гээд 13О гаруй тэрбум төгрөгийн торгууль ногдуулсан нь бүр гайхмаар. Нэг талаас төр хувийн хэвшлээс компанийн 60 өгөөжөө өгөхийг шаардаж байхад, нөгөө талд нь анхан шатны шүүхээс гэрээний төлбөр гэж 138 тэрбум өгөхийг шаардаж байгаа хэрэг. Ерөнхийдөө хуулиар, шүүхээр далайлгасан төрийн дээрэм.
“Эрдэнэт үйлдвэр” дэргэдээ өөрийн хаягдлын овоолгууд дээрээ катодын зэс боловсруулах үйлдвэр байгуулахаар төлөвлөн ажиллаж байгаа. Эхнээсээ ийм шийдвэрт хүрэх байсан юм бол хэн ч ашиглахгүй орхигдсон, гадаадын компаниуд голоод хаясан овоолгуудыг хувийн хэвшилтэй хамтрана гээд гэрээ зурахгүй байх байсан юм. Нэгэнт гэрээ хийгдсэн, 34 хувиа өгье гэхэд авахгүй гэж гэдийсэн төрийн өмчит компани өмнө нь оросуудын шахалтаар ажилладаг байсан. Одоо 100 хувь Монголдоо ирж, төрийн өмчит үйлдвэр болсон хэрнээ хувийн хэвшлээ дарамталсан хэвээр байгаа нь харамсалтай.
Стратегийн ордуудаас үр өгөөжийг хүртэе гэвэл “Ачит-Ихт” шиг хамгийн шилдэг технологиудыг оруулж ирж чаддаг, гадаад зах зээл дээр бүтээгдэхүүнээ борлуулдаг үндэсний компаниудаа төр дэмжих ёстой.
Гэтэл 60 хувийн өгөөжөө авахын зэрэгцээ нэмж “Эрдэнэс Монгол”, Төрийн өмчит бодлого зохицуулалтын газраараа дамжуулж 130 гаруй тэрбум төгрөг нэхэмжилж авахаар улайрч буйгаас харахад монгол төр хувийн хэвшлээ дарамталж, дээрэмддэгтээ яалт ч үгүй гаршчихаж.
Г.НАМУУН
3,600.44
















































зочин 2026-10-08 217.197.121.38
Харамсалтай байна. Би энэ компанийг зөв төлөвшсөн компани гэж боддог. Энэ нам дагасан, ажил амьдрал үзээгүй залуучуудын хийж байгаа ажил. Төрд 50-аас дээс настай хүнээр дарга болгож баймаар байна.
Нэргүй 2026-10-08 202.9.41.13
Та ажил хийгээд 10 сая төгрөг олоод, 6 сая төгрөгийг нь шууд Төрд хураалгавал ямар мөнгөөрөө 3 ажилтныхаа цалинг тавьж, түрээсээ төлөн, ашиг олох вэ?
zochin 2026-10-08 103.168.34.244
МАН биш мафи болцгоосон юм биш. Төр өөрөө мафижсан хэдэн хүн байдаг боллоо доо. МАН-ыг Жонхутай нь Путлёрлуу нь зайлуулбал Монгол хагжих гээд байна даа