Эрэгтэй удирдагчид охинтой болсноор эмэгтэй ажилтнуудыг дэмжиж эхэлдэг

Эрэгтэй удирдагчид охинтой болсноор эмэгтэй ажилтнуудыг дэмжиж эхэлдэг

Эрэгтэй удирдагчид охинтой болсноор эмэгтэй ажилтнуудыг дэмжиж эхэлдэг

Эцэг эх болох нь хүний ертөнцийг харах өнцгийг ихээхэн өөрчилдөг. Ялангуяа эрэгтэй хүн охин хүүхэдтэй болоход энэ өөрчлөлт илүү тод илэрдэг аж. Удирдах албан тушаалд ажилладаг эрчүүд охинтой болсныхоо дараа эмэгтэй ажилтнуудтай арай өөрөөр харьцдагийг судалгаагаар тогтоожээ.

"The Review of Economic Studies" сэтгүүлд нийтлэгдсэн уг судалгаанд Данийн захиргааны бүртгэлийн мэдээллийг ашиглан удирдах албан тушаалтнуудын гэр бүлийн мэдээллийг ажил олгогчдын бүртгэлтэй тулган шинжилжээ. Судлаачид тухайн жилд зөвхөн нэг удирдах албан тушаалтан ажиллаж байсан байгууллагуудыг судалгаандаа хамруулсан байна. Учир нь ийм байгууллагад ажилтан авах, албан тушаал дэвшүүлэх зэрэг хүний нөөцийн гол шийдвэрийг тухайн менежер өөрөө гаргах магадлал хамгийн өндөр байдаг гэж үзжээ.

Судалгаагаар эрэгтэй менежерүүд охин хүүхэдтэй болсныхоо дараа эмэгтэй ажилтан ажилд авах магадлал нь 2.9 хувиар нэмэгддэг болохыг тогтоосон байна. Цаашилбал, албан тушаал дэвшүүлэх болоход эмэгтэй ажилтан сонгох магадлал нь нэмэгддэг. Мөн охинтой болсон эрэгтэй менежерүүдийн удирдлага дор ажиллаж байсан эмэгтэйчүүдийн орлого эрэгтэй ажилтнуудтай харьцуулахад дунджаар 4.4 хувиар өссөн байна.

Нэг зүйлийг онцлоход, дээрх тохиолдол нь бүгд анхны охин хүүхэд төрөх үетэй хамаатай. Эрэгтэй менежерүүд хоёр дахь, гурав дахь зэргээр дахин охинтой болоход хариу үйлдэл нь анхны охин шиг хүчтэй байдаггүй аж.

Эндээс үзвэл эрэгтэй удирдагч охинтой болсноор түүний жендерийн талаарх хандлагад гадны нөлөө ордог аж. Гэхдээ энэ нөлөөг үүсгэж буй хамгийн том хүчин зүйл нь анхны охин хүүхэд.

Охинтой болсноор тэдний зан төлөв яагаад өөрчлөгдсөнийг тус судалгаанд нарийн дурдаагүй байна. Гэсэн ч энэ нь урьд өмнө нь гарч байсан судалгааны дүгнэлтүүдтэй яв цав нийцэж байгаа юм.

Олон нийт ч бас охинтой аавуудыг хамгийн сайн дарга гэж үзэх хандлагатай байдгийг дээрх судалгаа харуулжээ.

Судалгааны хамтран зохиогч профессор Маддалена Ронкигийн хэлснээр, өөрчлөлт хүүхэд төрсний дараа шууд илэрдэг. Гэхдээ үүнийг аавууд ирээдүйд өөрийн охинд ашигтай нөхцөл бүрдүүлэхийн тулд ухамсартайгаар хандлагаа өөрчилж байна гэж шууд дүгнэх нь өрөөсгөл аж. Учир нь шинэ төрсөн охин энэ өөрчлөлтийн үр шимийг дор хаяж 20 жилийн дараа хүртэнэ.

Тэгвэл эрчүүдийн хандлагыг юу өөрчилж байна вэ? Эрэгтэй удирдагчид охинтой болсноор эмэгтэй хүнийг, тэр дундаа ажлын байран дээрх тэдний нөхцөл байдлыг илүү сайн ойлгодог болдог. Охинтой болсноор аавууд жендерийн тэгш бус байдлыг гэнэт илүү тодоор олж харж эхэлдэг.

Мөн илүү олон эмэгтэй ажилтан авснаар тухайн байгууллагын гүйцэтгэл эрс өөрчлөгдсөн, эсвэл муудсан зүйл байхгүйг судалгаараар тогтоожээ. Энэ нь эрэгтэй менежерүүд эмэгтэйчүүдийг илүү олон удаа ажилд авч, дэвшүүлсэн ч байгууллагын үйл ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлэхгүй гэдгийг харуулж байгаа аж. Удирдах албан тушаалтнууд аливааг эмэгтэй хүний нүдээр харах тусам тэгш байдал гэдэг нь хэн нэгнийг илүүд үзэх тухай биш гэдгийг илүү сайн ойлгодог гэдгийг хүний нөөцийн мэргэжилтнүүд хэлж байна.

Судалгааны үр дүн өөдрөг гарсан ч жендерийн ялгаа дэлхий дахинд байсаар л байна. "Pew Research Center"-ийн 2024 оны судалгааг харахад сүүлийн 20 жилийн хугацаанд эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн цалингийн зөрүү бага зэрэг багассан ч эмэгтэйчүүд эрэгтэйчүүдийн олдог орлогын дунджаар 85 хувийг л авч байна. Шинээр эмэгтэй ажилтан олныг авсан ч энэ зөрүү бүрэн арилахгүй гэдгийг мөн судалгаанд дурджээ.

ЭХ СУРВАЛЖ: Fast company

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-10-08 103.168.34.145

femnismee l shaaaj bn uu niigmiig bitii taltsuullaad bai emegtei hun eregtei huuhedee bolood yahii bas l uzen yadsaar baihuu

Avatar

- ### bolcoon ; 2026-10-08 202.126.89.33

DAHXAr HEGruin darxani gyilaghin tsarait xylgaich xyyK.

Avatar

Нэргүй 2026-10-08 64.119.16.49

ONGONOO TSOOLLYYLI SEXSEER AAWN SEXSY OQORT VANXANDAAD BOOW XXN BOOB DOLOOJ ALNI SEXSY ANUSDAX80955877

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж