Такаичиг хүндэтгээгүй гэж Хятадыг буруутгав

Такаичиг хүндэтгээгүй гэж Хятадыг буруутгав

Такаичиг хүндэтгээгүй гэж Хятадыг буруутгав

Хятадын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Гуо Жякүн саяхан болсон хэвлэлийн бага хурлын үеэр Японы ерөнхий сайд Санаэ Такаичигийн талаар ярихдаа хүндэтгэлийн хэлбэр хэрэглэлгүй шууд нэрээр нь дуудсан байна. Тодруулбал, түүнийг албан тушаал, цол хэргэм, эсвэл хатагтай гэх зэрэг үг хэрэглэлгүй шууд нэрээр нь дуудсан гэсэн үг юм.

Япон үүнийг дипломат ёсонд нийцэхгүй үйлдэл гэж үзэж байгаа бөгөөд Хятад улс зохих хүндэтгэлийг үзүүлэх ёстой гэж мэдэгдэв. Гадаад хэргийн яамны Хэвлэлийн албаны дарга Тошихиро Китамүра хэлэхдээ "Байр суурийн ялгаа байсан ч гэсэн аливаа улсын удирдагчид зохих хүндэтгэл үзүүлэх нь олон улсын дипломат ёс, протоколын наад захын шаардлага гэж би үзэж байна. Бид энэ байр сууриндаа үндэслэн Хятадын талд зохих хүсэлтээ хүргүүлсэн" гэжээ. Чухам ямар хүсэлт тависныг түүнээс асуухад тодорхой хариулаагүй байна.

Эргэн сануулахад, Японы ерөнхий сайд Санаэ Такаичи өнгөрсөн оны арваннэгдүгээр сард парламентад үг хэлэхдээ "Хятад улс Тайваньд халдсан тохиолдолд Япон улс АНУ-ыг дэмжин хариу арга хэмжээ авч болзошгүй" гэж мэдэгдсэн. Үүнээс хойш хоёр улсын харилцаа сайнгүй байгаа юм. Хятад улс энэ мэдэгдлийн дараа Японы эсрэг улс төр, эдийн засгийн хэд хэдэн хариу арга хэмжээ авсан. Тухайлбал, төрөл бүрийн өндөр технологийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд шаардлагатай газрын ховор элементийн экспортод хязгаарлалт тогтоожээ.

ЭХ СУРВАЛЖ: JAPAN TODAY

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-10-08 103.212.118.108

Т.Мөнхдалайгийн ажиллаж байсан Японы О Си Жи гэж компани өмнө нь Пи си ай гэсэн нэртэй байсан бөгөөд авилгал өгсөн хэргээр гадаадаас хөөгдөж байсан газар шүү. Сайн шалгавал маш их хууль зөрчсөн үйлдэл гарч ирнэ шүү.

Avatar

ARD 2026-10-08 103.212.118.108

1990 ондоо гацсан, Дэлхийн 2-р дайны түрэмгийллээ "соёлын хувьсгал байсан" гэж тархи угаадаг Япон Улс одоо больж үз. Дандаа гоншигоносон, зөвхөн өөрсдийн эрх ашгийг түрий барьсан зүйл ярьж явна. Хөршүүдтэйгээ хэзээ ч эвтэй байж чадаагүй маш хачин егзөр хүмүүс шүү дээ.

Avatar

Нэргүй 2026-10-08 64.119.18.62

Ийм айхтар. Манайх үргэлж өөрсдөө ерөнхийлөгчөө харааж доромжилдог.

Avatar

Нэргүй 2026-10-08 178.174.229.45

HUJAA NAR CH MUUHAI CHUTGURUUD ZORUID TEGJ HELSEN MEDEEJ

Avatar

Нэргүй 2026-10-08 66.181.190.250

яаанаа би гэртээ такаичи чи муу гээд хэлчихлээ

Avatar

Нэргүй 2026-10-08 103.57.93.118

Нэг муу яамны хэвлэлийн төлөөлөгч ингэж даварч болохгүй

Avatar

Нэргүй 2026-10-08 103.57.93.118

Үнэн л хэлж. Ямар ч нөхцөлд дипломат ёс жаяг гэж байх ёстой

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж