Газын зурвас зэвсэглэлээ нэмэгдүүлж байна

Хуучирсан мэдээ: 2010.09.13-нд нийтлэгдсэн

Газын зурвас зэвсэглэлээ нэмэгдүүлж байна

Фото: ISRA.com

Энэ сарын 5-6-нд Египетын аюулгүйн алба Газын зурвасын хилийн ойролцоо зэр зэвсгийн 11 нууц агуулахыг илрүүлсэн байна.

Энэ багагүй зэр зэвсэг, сум хэрэгсэл Газын террористуудад зориулагдсан байлаа. Тэднийг нууц хонгилуудаас Газад зөөх ёстой байжээ. Энэ бүгдийн зэрэгцээ уг агуулахуудад 250 кг TNT гэх тэсрэх бодис, мина, их бууны сум, зөөврийн зенитийн пуужингийн цогцолбор байсан байна.

Египетын хүчнийхэн Синайн хойгоос Газад автомашин зөөх хоёр хонгилыг илрүүлжээ. Эдгээр мэдээг дамжуулсан «Коль Исраэль» мэдээлэхдээ сүүлийн долоо хоногуудад Египетын цэргийнхэн хэдэн зуун зөөврийн зенитийн пуужингийн цогцолбор олсон гэж тэмдэглэсэн байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж