Цахим спортын "CS2" төрлийн хамгийн том, нэр хүндтэй тэмцээн болох Мэйжор ирэх арваннэгдүгээр сарын 24-ний өдөр эхэлнэ. Оролцох багуудын нэрс ч ирэх сарын 2-нд бүрэн тодорхой болно. Европ, Америк, Ази гээд тив бүрт өрсөлдөөн өрнөж буй.
Хамгийн анхаарал татсан нь Ази тив. Учир нь ирэх Мэйжорт энэ тивээс нийт таван баг оролцоно. Эдгээр эрхийн төлөө олон зүйл л өрнөж байна. Монгол хослол болох "Senzu", "mzinho" нарыг австрали залуу "asap"-ийн хамт нэгтгэсэн "BC.Game" баг шууд Ази тивийн төлөөлөл болчихсон. Угтаа тэд Европд төвтэй, европ тоглогч ихтэй баг байсан ч Ази тив дэх сул өрсөлдөөн, тааруу оноог хараад сүүлд нь австрали тоглогчтой болсон. Ийнхүү бүрэлдэхүүний дийлэнх нь Ази учир бүсээ сольсон.
Эндээс асуудал эхэлсэн. Мэйжорын боломж хайсан Европын бусад багууд ч Ази тамирчдыг нэгтгэж, бүсээ солих аян эхлүүлсний нэг нь "Sashi" болсон. Австрали, Хонкгонкоос тамирчид нэгтгэсэн тэд дүрмийн цоорхойг ашиглаж, "BC.Game"-тай барьцав.
Энэ бүх шилжилтээс залхсан тоглоомыг хөгжүүлэгч "Valve"-ийн зүгээс дүрмэндээ өөрчлөлт оруулж, сүүлийн гурван сар тухайн бүсээ төлөөлсөн байх ёстой гэх заалтыг гаргаж, дээрх багуудын Мэйжорын мөрөөдлийг үгүй хийсэн.
"BC.Game" баг өндөр үнээр босгосон багаа бүтэлгүйтэхийг харж тэсэхгүй боломж олгохыг гуйсан. Ирэх гурван долоо хоногт бүхий л боломжтой тэмцээнүүдэд оролцож, шаардлагатай оноогоо цуглуулъя гэж хүсчээ.
Ингэж явсаар эцэст нь "Valve" шийдвэр гаргаж, "BC.Game"-ийг эргэн Ази тивийн төлөөлөл гэж үзлээ. Өөрөөр хэлбэл, "Senzu", "mzinho" ирэх Мэйжорын эрхээ авав. Харамсалтай нь, тэд орж ирснээр "5Star" багийн Мэйжорт оролцох эрх багаслаа. Монголын баг Мэйжорын тав дахь эрхийн төлөө Хятадын "Lynn Vision", Монголын "Chinggis Warriors" багуудтай өрсөлдөж байна.
Одоогоор "BC.Game", "TYLOO", "The MongolZ" багууд Мэйжорын эрхээ авч, "FlyQuest" бараг л авч, сүүлийн эрхийн төлөө багууд өрсөлдөж байна.

3,602.33






















































Холбоотой мэдээ