61 настай эмэгтэй 5 цаг тасралтгүй планк барьж рекорд тогтоов

61 настай эмэгтэй 5 цаг тасралтгүй планк барьж рекорд тогтоов

61 настай эмэгтэй 5 цаг тасралтгүй планк барьж рекорд тогтоов

Таван цагийн хугацаанд хүн юу хийж амжуулах вэ? Лондонгоос Каир хүртэл нисч болно, марафонд гүйж болно, "IKEA"-ийн хэд хэдэн тавилга угсарч ч амжина. Гэхдээ энэ урт хугацаанд планк барина гэвэл та төсөөлөх үү?

61 настай канад эмэгтэй Донна Жин Уайлд таван цаг тасралтгүй планк барьж, дэлхийн дээд амжилт эвдлээ. Тэсвэр тэвчээрт насны хязгаар гэж үгүйг харуулсан түүний бичлэгийг "Huntsman" дэлхийн ахмадуудын наадам албан ёсны инстаграм хуудсаараа баталгаажуулсан байна.

Мэдээж түүний үзүүлбэр олныг гайхашруулсан бөгөөд зарим хүн планк буюу банз байрлалд хоёр минут ч тэвчихэд бэрх байдгийг хэлж байна. Мөн зарим хүн хажуунаас нь үзэхэд хүртэл хүнд байсан гэдгийг хэлжээ.

Донна Жин Уайлд энэ төрлөөр анх удаа амжилт тогтоож байгаа юм биш. Тэрбээр 2024 оны гуравдугаар сарын 21-нд Канадын Альбертад дөрвөн цаг 30 минут 11 секундын турш планк барьж, Гиннесийн дээд амжилт тогтоожээ.

Таван хүүхдийн ээж, 12 хүүхдийн эмээ тэрбээр планк барьж чадах юм байна гэдгээ 2013 онд анх мэдсэн байна. Тухайн үед цахим орчинд планк барих чэлленж өрнөж, хүүхдүүд нь сонирхох болжээ. Уайлд тэр үед гараа хугалаад удаагүй байсан учир планк барихаас өөр дасгал хийж чаддаггүй байжээ. Улмаар планк барих сонирхол нь нэмэгдсээр цар тахлын үед анх удаа хоёр цагийн турш барьсан байна. Чухам энэ үеэс л тэр дэлхийн дээд амжилтыг зорилго тавьсан аж. Ингээд 2023 оноос системчилсэн бэлтгэл хийж, сорилтод илүү нухацтай хандаж эхэлжээ. Түүний бэлтгэлийн хөтөлбөрт зөвхөн планкаар тогтохгүй суниалт, хүндийн өргөлт, гүйлт багтдаг.

ЭХ СУРВАЛЖ: INDIA TODAY

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
4
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

gadni byryy xylgaich wrYYtei+| -#; 2026-10-08 202.126.89.179

– Octo ?

Avatar

Нэргүй 2026-10-08 64.119.29.63

ГАЙХАМШИГТАЙ ЮМ БЭ?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж