"Баавгай хүн идсэн, нэг дороо байгаарай” гэсэн

Live"Баавгай хүн идсэн, нэг дороо байгаарай” гэсэн

"Баавгай хүн идсэн, нэг дороо байгаарай” гэсэн

13 : 38
2026-10-8

"Баавгай хүн идсэн, нэг дороо байгаарай гэсэн, хэзээ ирнэ гэж малаа хаях билээ"

Баянзүрх дүүргийн 35 дугаар хорооны нутаг дэвсгэр Улиастайн амны Бурхант хошуу орчимд малтай 30 гаруй айл өрх амьдардаг байна. Хэрэг явдал болсон газраас холгүй амьдрах иргэд дараах тайлбарыг өглөө. “Бидэнд өнгөрсөн шөнөөс эхлэн Онцгой байдлын газраас сэрэмжлүүлэг өгсөн.  Доор гарам дээр баавгай хүн идсэн байна, нэг дороо бөөгнөрөөрэй” гэсэн.  Харанхуй шөнөөр бага балчир хүүхдээ тэврээд хаачих ч билээ. Айдастай байсаар үүр цайлгасан.  

Уулынхаа аманд өвөлжөөндөө буусан айлууд олон бий.  Болгоомжтой, сэрэмжтэй байгаарай гэж байгаа. Малаа хаячихаад бид баавгай хэзээ ирнэ гээд нэг дороо цуглаад гэр орноо хаяад байх билээ.  Яаралтай арга хэмжээ аваасай. Энд амьдрахгүй гээд ч яах билээ. Арав гаруй жил үхэр малаа хариулаад амьдарч байна” гэлээ.

Хүрэн баавгайг агнахаар 30 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг Баянзүрх дүүргийн 35 дугаар хорооны нутаг дэвсгэрт ажиллаж байгаа юм. 

Баавгайн дайралтад өртсөн эмэгтэй энэ цаг мөчид Гэмтэл согог судлалын үндэсний төвд яаралтай мэс засалд орж байна. 

11 : 15
2026-10-8

ГССҮТ: Баавгайн халдлагад өртсөн иргэний бие хүнд байна

Баавгайд бариулсан нэг иргэнийг Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэсэн гэж албаныхан мэдээлсэн. Тухайн иргэний биеийн байдлыг тодруулахад, "Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Салбар эмнэлгийн Яаралтай тусламжийн тасагт 2026.10.07-ны шөнийн 01:00 цагийн үед "Баавгайд бариулсан" гэх оноштой хүргэгдэж ирсэн өвчтөний биеийн байдал одоогоор хүнд байна.

Гэмтлийн хувьд, толгойн хэсэгт том хэмжээний хуулагдсан шархтай, цөмрөлт цууралттай, цээж хэвлийн хэсэгт дарагдаж шахагдсан зовиуртай ирсэн.

Эмнэлгийн зүгээс мэс заслын болон шаардлагатай тусламж үйлчилгээг шуурхай үзүүлэн, биеийн байдлыг тогтворжуулах арга хэмжээг авсан. Иргэд, олон нийтэд хандаж хэлэхэд, хотын бүсэд зэрлэг ан амьтан, баавгай орж ирсэнтэй холбоотойгоор гэр, хашаа болон амьдарч буй орчин тойрны аюулгүй байдалд анхаарах, холбогдох байгууллагуудын зүгээс зэрлэг баавгайн халдлагад өртөхөөс урьдчилан сэргийлэх, иргэдийн амь нас, эрүүл мэндийн хамгаалахад чиглэсэн үйл ажиллагааг эрчимжүүлэх шаардлагатайг зөвлөж байна" гэлээ.

11 : 00
2026-10-8

Гэрээс зугатаж гарсан тулдаа амьд үлдсэн байна

Баавгай айлын гэр рүү дайрч улмаар нэг иргэн нас барсан талаар цагдаагийн байгууллагаас мэдээлэл өглөө. "Өнгөрсөн шөнө 01:00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 35 дугаар хорооны нутаг дэвсгэр Улиастайн амны Бурхант хошуунд орж ирсэн хүрэн баавгай айлын гэр рүү халдсан хэрэг гарсан. Улмаар 40 настай эрэгтэй газар дээрээ нас барж, эмэгтэйн биеийн байдал хүнд гэмтэлтэй ГССҮТ-д эмчлүүлж байгаа. Эмчлүүлж байгаа эмэгтэйн хувьд гэрээс зугатаж гарсан учраас амьд үлдсэн байна.

Олон нийтийн сүлжээгээр бага насны хүүхэд байсан гэх мэдээлэл явсан. Энэ мэдээлэл худал. Бага насны хүүхэд баавгайд бариулсан зүйл байхгүй.

Он гарсаар Нийслэлийн байгаль орчны газарт 597 тохиолдол бүртгэгдэж, тухай бүр арга хэмжээ авч ажилласан мэдээлэлтэй байна. Хэрэг гарсан Баянзүрх дүүргийн 35 дугаар хороо нь Сүхбаатар дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэртэй залгаа бөгөөд дээд эхээрээ Сонгинохайрхан дүүргийн 21-р хорооны нутаг дэвсгэртэй залгаа. Тиймээс дээрх хороонуудаар баавгай дамжин гүйх магадлал өндөр тул оршин суугчдыг сэрэмжтэй байхыг холбогдох газраас анхааруулж байна. Баавгайг одоогоор олоогүй бөгөөд эрэн хайх ажиллагааг хүч нэмэн үргэлжлүүлж байна" гэв.

08 : 56
2026-10-8

Баавгайд бариулсан иргэний бие хүнд байна

Суурин газарт байх айл руу баавгай дайрч нэг иргэн нас барж, нэг иргэний биеийн байдал хүн байна. Тодруулбал, нийслэлийн Баянзүрх дүүргийн 35 дугаар хорооны нутаг дэвсгэрт суурин газарт ойр амьдардаг айл руу баавгай дайрч, гэрийг нь эвдэж улмаар нэг хүн нас баржээ. Мөн 50 орчим насны эмэгтэйн биеийн байдал хүнд Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдсэн байна. Одоогийн байдлаар нийслэлийн байгаль орчны газар тухайн газар дээр нь ажиллаж байна гэж Нийслэлийн онцгой байдлын газраас мэдээлэв. Мөн Цагдаагийн байгууллагаас өнөөдөр 09:30 цагаас дэлгэрэнгүй мэдээлэл өгнө" гэлээ.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ХарамсалтайХарамсалтай
4
БурууБуруу
3
ХөөрхөнХөөрхөн
3
ГайхмаарГайхмаар
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
Баярлалаа!

Холбоотой мэдээ

40 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-10-08 103.168.34.145

hun amitadig udur bur alj iddeg baitlaa gants bavgain aldaig niigmeerei sur bolj huleej avdagiig yana galzuu niigem shu

Avatar

Нэргүй 2026-10-08 202.9.47.75

Төрөөс огт мөнгө гаргахгүйгээр сайн дурын fb групп нээхэд л наад амьтныг чинь агначих залуучууд захаас аван байна хөөe. Эрхийг нь нээчих тэгээд л болоо анг өөрсдөө ав тэдэнд ч ашигтай шд.Хэн нэг нь ирээд унтуулах буугаар буудна ч гэх шиг арай юу. Дэлхийг эзэлж явсан монголчууд зүгээр хээрийн амьтанд бариулж байна гэж шуугиж байна дэлхийн мэдээнд ч орцон байга шд Хүрэлсүх ээ

Avatar

Нэргүй 2026-10-08 66.181.191.104

Аа яалаа гэж, энэ далимаар дарга нар жаал мөнгө идэлгүй яахав !

Avatar

Нэргүй 2026-10-08 66.181.160.115

бөөндөө нэг дрроон бай гэдэг чинь бүгдээрээ хамт идүүл гэсэн үгүү

Avatar

Нэргүй 2026-10-08 66.181.184.105

amidaar n bariad arisii n huul

Avatar

Нэргүй 2026-10-08 64.119.18.198

тэр баавгайг олж устгахгүй бол маш аюултай шүү дахин хүн барихаар ирэх магадлал өндөр шүү.Тэгээд нэг зүйл хэлэхэд араатан амьтан хүн барьжээ гэж ярьдаг болохоос хүн идчихжээ гэж ярьдаггүй шүү монголчууд

Avatar

үхэж далд орсон ардчиллыг устгаж дэг журамтай болго. 2026-10-08 103.168.34.193

Үнэж далд орсон ардчиллын гай гэж энэ дээ. Үхэж далд орсон ардчилал гарч ирж хүмүүс золбин нохой шиг хаа дуртай газар луугаа ямар ч хараа хяналтгүй очиж дуртай газраа бууснаас болж байгаа юм. Үхэж далд орсон ардчилал гараагүй байсан бол нутагтаа амар амгалан ядуу ч гэсэн эсэн мэнд амьдрах байсан.

Avatar

Нэргүй 2026-10-08 66.181.191.104

Ха ха ха, Баавгай нь АН-ын гишүүн бсан гэх нь шив дээ ! Үгүй ээ, баавгай нь МАН-ын гишүүн бсан учраас тэрий чинь эрэхгү ы буудахгүй алахгүй байгаа юм шүү дээ !

Avatar

Нэргүй 2026-10-08 109.145.118.14

Аймаар байна шүү. Нэг санал хэлэхэд:
Баянзүрх дүүргийн 35 дугаар хороо нь Сүхбаатар дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэртэй залгаа бөгөөд дээд эхээрээ Сонгинохайрхан дүүргийн 21-р хорооны нутаг дэвсгэр… гэж бичихдээ ард олны нэрлэдэг нэрийг давхар бичиж байна уу. Энэ хороо дугаарласан тоонуудыг хамаарах дүүргийн албаны хүмүүс л мэднэ. Энгийн хүмүүс мэдэхгүй. Дээрхийг таавал: Тогойтын баруун зүүн салаа Шарга морьт Яргайт Гоодойн ам гэх зэргээр тодруулж бичиж байгаарай.

Avatar

зочин 2026-10-08 66.181.171.211

баавгай агнах мэргэжлийн хүмүүс томилох бүлэг байгулах хэрэгтэй

Avatar

Нэргүй 2026-10-08 220.65.174.205

Энэ ард түмнийг чинь Элбэгдорж, Баавгай хоёр идээд дуусах нээ

Avatar

Зочин 2026-10-08 106.186.208.29

Одоо нөгөө Оюунгэрэл, Уянга мэтийн элий балай нөхдүүд амьтны эрх яриад SAVE BEAR хөдөлгөөн байгуулна гээд гараад ирэх байх даа…

Avatar

Зочин 2026-10-08 66.181.186.144

баавгай гэрт ороод ирэхлээр нь утсаар мэдэгдэх гэж байгаад бариулсан байхоо. Журам ном нь тийм болохоор .Түүнээс биш зугтах байлгүй. Сүүлд нь баавгай харчихаад мэдэгдээгүй гэж асуудалд орно гэж айгаад хугацаа алдаж дээ хөөрхий.Шудрага хүн байж дээ.

Avatar

Нэргүй 2026-10-08 64.119.16.49

SEXSDEED ANUSDAAD 80955877ALNI SEXSDI BOOB XXI BOOW DOLOOJ VANXANDI80955877

Avatar

Мазаалай 2026-10-08 202.9.46.217

Самар жимс түүхийг зогсоо. 21р зуун болчихоод байхад балар эртний хүн сүргийн үеийн түүврийн аж ахуйтайгаа, баавгай байтугай гэр хороолол руу хэрэмнүүд орж ирээд талх боорцог горьдоод яваад байна!!!

Avatar

Нэргүй 2026-10-08 103.145.234.114

Одоо самар жимс түүдэг хүн бараг байхгүй. 90-ээд оны сүүлээр бараг хүн болгон самранд явдаг байхад ингээгүй. Үнэндээ монголд ийм олон баавгай байхгүй. Сибирийн ширэнгээс дайжсан баавгай

Avatar

Нэргүй 2026-10-08 59.153.115.146

Ойн амьтадын хоолыг дээрэмддэг HUSHHAN брэндээс хүнийхээ амийг нэхэх нв зөв

Avatar

Нэргүй 2026-10-08 66.181.184.55

буудаж устгаач дээ хүний аминаас илүү үнэтэй баавгай араатан гэж юу байдаг юм вэ сандаг очир тэнэгээ

Avatar

Иргэн 2026-10-08 202.126.89.55

Орон нутгийн лалрууд байгаль дэлхийг чөлөөлж зайл

Avatar

зочин 2026-10-08 66.181.181.100

Чоно баавгайг цөөлөх асуудлыг төрийн байнгын анхааралдаа байлгая, Баавгай чононы эрх чөлөөнд дураараа халдлаа гэж манай ардчилагчид солиорч чадах л хүмүүс

Avatar

Einstein 2026-10-08 103.57.95.100

elbegdorjoo odoo bolioch

Avatar

Нэргүй 2026-10-08 202.21.107.70

Баавгайн тоо толгойг цөөлөх ажиллагаа явуулж болдоггүй юм уу, японд тийм ажиллагаа явууллаа гэсэн, орост ч гэсэн цөөлж байгаа гэсэн, гэтэл манай сайд юу гэлээ банана тавьж өгнө дуртай юм билээ, унтуулна, олон тэрбумаар тариа авна гэл үү, ийм л тэнэг гэхэд усан тэнэг сайдтай бид юугаа ярих вэ

Avatar

Эрднээ 2026-10-08 64.119.16.185

Сандаг- очирооо бүх нөхөн төлбөрийг гаргуулах ёстой

Avatar

Нэргүй 2026-10-08 66.181.191.104

Баавгайд хүн бариулсан учраас Байгал орчны сайдыг огцруул !

Avatar

Гомбо 2026-10-08 43.242.242.203

БААВГАЙ СҮҮЛИЙН 15 ЖИЛД 1,5 ДАХИН ИХЭСЧ 309 МЯНГАД ХҮРСЭН, МӨН ЦАГ УУРЫН ӨӨРЧЛӨЛТӨӨС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН СОРОНЗОН ОРОН ӨӨРЧЛӨГДӨЖ БААВГАЙ ИЧИХЭД НӨЛӨӨЛЖ БАЙЖ БОЛЗОШГҮЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА. СИБИРИЙН ОЙ ХЭЭРИЙН ТҮЙМРЭЭС БОЛЖ БААВГАЙН ИДЭШ БАГАСАЖ, ТҮЙМРЭЭС ЗУГАТАЖ МОНГОЛ РУУ ОРЖ ИРЭХ БААВГАЙН ТОО ЭРС НЭМЭГДСЭН. ӨНГӨРСӨН 8-Р САРД ОХУ-Д 19 НАСТАЙ СНЕЖАНКА ГЭДЭГ ЭМЭГТЭЙ БААВГАЙД БАРИУЛЖ АМИА АЛДСАН. ОДОО ОХУ-Д БААВГАЙ АГНАХ "СНЕЖАНКА" АЯН ӨРНӨЖ БАЙНА. МАНАЙД Ч ИЙМ АЯН ӨРНҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ.

Avatar

зочин 2026-10-08 66.181.160.108

Баавгай агнах зөвшөөрөл өгвөл гараад туулаа

Avatar

Нэргүй 2026-10-08 202.126.91.250

Аль дээрийн л хүн бариулах вий гээд л байсан. уянгалцгаагаад л байсан. ийм юм болох гээд байсан юмаа. баавгай маш хүчтэй араатан махсаг амьтан. хүнтэй ойр амьдрах ямар ч нөхцөлгүй зэрлэг амьтныг миша баавгайтай зүйрлээд байсан. Ер нь маша миша гэх мэт киног хориглох хэрэгтэй

Avatar

Нэргүй 2026-10-08 202.126.91.7

засгийн газар нь хоорондоо л албан тушаал булаацалдаал бүгдээрээ дарга болох гээл уюүхэлдээл байхынхаа оронд энэ улс оронд юу болоод байгааг мэдэж байгаам болуу даа энэ дээр байгаа тэнэгүүд өлөнгүүд

Avatar

Зочин 2026-10-08 66.181.169.116

Баавгай хотод олдохгүй байна гэхээр сонин л байна даа…

Avatar

зочин 2026-10-08 66.181.171.211

Баавгай агнах бүлэг байгуулах хэрэгтэй.

Avatar

Togoo 2026-10-08 43.242.243.225

эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхтэй. алим тавьж өгнө гээд байсан сайдын сандал бөглөгч өө

Avatar

Зочин 2026-10-08 202.126.89.186

Нэг болохоор суурин газарт гээд байх, нэг болохоор суурин газраас алслагдмал гээд байх, ойлгомжгүй, ямар ч гэсэн БЗД гэхээр хотын харьяа газарт л бололтой

Avatar

өаөа 2026-10-08 192.82.64.140

Одоо хуулиа түр цуцлаад ан хийх гээд байж ядаад байдаг "ХИАМАРЛАГ" эрчүүдээ явуулъеөө. Өөр арга алга. Устгах хэрэгтэй.

Avatar

Ц 2026-10-08 66.181.187.98

50.40 настай эмэгтэй гх юм. зөв бичээчэээ

Avatar

уншигч 2026-10-08 103.57.95.32

Баавгай өсөөд хэт олон байлаа гээд улс оронд ямар ашиг тус байгаа юм..Нэг эм Баавгай жилд 2- 4 тооны бамбарууш төрүүлдэг..энэ бол маш их өсөж байгаа бодит жишээ шүү,,Баавгайг алж агнаж тоо толгойг цөөрүүлэх хэрэгтэй..Баавгай өсөж олон болсоны ашиг гэж юу байгаа юм ..

Avatar

Нэргүй 2026-10-08 43.242.242.59

Орос улсаас маш их баавгай дүрвэж ирсэн. Монголын баавгай ч бас их өссөн. Тийм боохоор агнах нь зөв юм.Баавгай өөрөө бас түрэмгий араатан тул жижиг ан амьтдыг их барьдаг. Монголд цөөхөн баавгай байхад болно.Хүний амь наснаас илүү үнэтэй баавгай байж таарахгүй. Бүр Хэнтий нурууг даваад Улаанбаатар хотод ороод ирсэн байна.

Avatar

xxx 2026-10-08 134.231.157.222

Заавал хүний амь нас үрэгдэж байж баавгайтай тэмцэж эхлэх нь дээ.

Avatar

Нэргүй 2026-10-08 202.126.88.80

Баавгайд л бариулсан байна шд. Нас барсан марсан гэж хуцах юм.

Avatar

Төр болж тоглох 2026-10-08 66.181.187.139

Ихэс дээдэс хөрөнгөө булаацалдаад завгүй, ардууд сүүлдээ амьтанд бариулаад айдастай

Avatar

Нэргүй 2026-10-08 202.133.76.58

хүний амьнаас үнэтэй баавгай гэж юу байхавдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж