2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын гүйцэтгэл хэдэн хувьтай байгаа болон хэдий хэмжээний малыг эдийн засгийн эргэлтэд оруулахаар төлөвлөсөн талаар Баруун болон Зүүн бүсийн аймгуудын Засаг дарга нарын илэрхийлсэн байр суурийг нэгтгэн хүргэж байна.

УВС АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Э.НАСАНБАТ:
-Тэрбээр, "Засаг даргын чиг үүргийн хүрээнд өнгөрсөн есдүгээр сард Увс аймгийн бүх сумаар ажиллаж, өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцлаа. Энэ үеэр малчдын өвс, тэжээл бэлтгэл 84 хувьтай байсан бол сумдын аюулгүй нөөцийн хангалт 45 хувийн гүйцэтгэлтэй байна. Энэ жил хур тунадас ихтэй байснаас шалтгаалан худалдан авах ажиллагаа тодорхой хугацаагаар хойшилсон бөгөөд одоогоор сонгон шалгаруулалтыг зарлаад байна.
Манай аймаг 2026-2027 онд нийт малынхаа 20 хувийг эдийн засгийн эргэлтэд оруулахаар төлөвлөж, энэ талаар малчдад танилцуулсан.
Энэ жилийн зуншлага өнгөрсөн жилүүдтэй харьцуулахад сайн байсан. Ерөнхийдөө нийт газар нутгийн 85 хувьд сайн, 15 хувьд дунд гэсэн үнэлгээ гарлаа. Түүнчлэн өнгөрсөн жил 150 мянган тонн өвс, тэжээл нөөцөлсөн бөгөөд нөөцөө бүрэн ашиглалгүй өвөлжсөн гэж хэлж болно. Энэ жил зуншлага сайн байсан тул бусад аймгаас нэмэлтээр өвс, тэжээл худалдан авах шаардлагагүй гэсэн тооцоотой байна. Аймгийн хэмжээнд өвсний үнэ буурсан. Тодруулбал, нэг пресс өвс 13,000-20,000 төгрөгийн ханштай байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад буурсан үзүүлэлт юм"

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Н.ЭНХБАТ:
-Тэрбээр, "Манай аймгийн хувьд өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд зөвлөгөөн, хурал зохион байгуулж, бэлтгэлээ хангаж байна. Хил залгаа аймгуудад шүлхий болон годрон зэрэг малын гоц халдварт өвчин гарч байгаатай холбогдуулан аймгийн хэмжээнд зохион байгуулах байсан уралдаан, тэмцээнийг ирэх сарын 1-ний өдөр хүртэл хойшлуулан, хорио цээрийн дэглэм тогтоолоо. Энэ жил манай аймагт цаг уурын нөхцөл байдал тийм ч сайн биш байна. Гэсэн хэдий ч өвс, тэжээлийн төсвийг бүрэн шийдвэрлэсэн тул худалдан авах ажиллагааг зохион байгуулж байна.
Одоогоор аймгийн аюулгүй нөөцөд 2,000 гаруй тонн өвс, тэжээл байгаа бөгөөд нэмж өвс, тэжээл бэлтгэхэд зориулж 400 сая төгрөгийг аймгийн Онцгой комисс руу шилжүүлээд байна. Манай аймагт 2.3 сая толгой мал тоологдсоноос энэ онд 500 мянга орчмыг нь эдийн засгийн эргэлтэд оруулахаар төлөвлөсөн"

ХОВД АЙМГИЙН ХХААГ-ЫН ДАРГА Б.САНДАГСҮРЭН:
-Тэрбээр, "Энэ жил Ховд аймгийн нутаг дэвсгэрийн 60 гаруй хувьд зуншлага сайн, хэвийн байлаа. Ирж буй өвөл аймгийн хэмжээнд 3.6 сая толгой мал өвөлжих тооцоо гарсан. Бэлчээрийн даацын тухайд 12.7 хувьд нь хэтрэлттэй гарсан тул малын тоо толгойг бэлчээрийн даацад тохируулан өвөлжүүлнэ. Үүний дагуу нийт 500 мянга орчим толгой малыг эдийн засгийн эргэлтэд оруулахаар төлөвлөөд байна.
Үүнээс урьдчилсан байдлаар 200 мянга орчмыг нь хүнсний хэрэгцээнд, 300 мянга орчмыг нь зах зээлд борлуулахаар тооцсон.
Манай аймгийн малчдын хадлан, тэжээл бэлтгэх явц 92 хувийн гүйцэтгэлтэй байгаа бөгөөд төлөвлөгөөг 100 хувь биелүүлэх бүрэн боломжтой. Аймгийн аюулгүй нөөцийг хангалттай бэлтгэсэн бол сумдын аюулгүй нөөцийг бүрдүүлэх ажил одоо ч үргэлжилж байна. Өнгөрсөн жил аймгийн аюулгүй нөөцөд 50 мянган пресс өвс бэлтгэснээс одоо 450 орчим тонн өвс, 170 орчим тонн тэжээлийн үлдэгдэлтэй байна. Иймд энэ жил бусад аймгаас нэмэлтээр өвс, тэжээл худалдан авч нөөцлөх шаардлагагүй"
3,600.44





















































ОПТИМИЗМ 2026-10-08 202.70.38.250
АЛЬ ЛУЙВАРЧИН, ТЭНЭГ ,БОЛОВСРОЛГҮЙ ,ЧАДВАРГҮЙ, АДГИЙН АМЬТАД НЬ ТӨРД ХИЙГЭЭД БҮХНИЙ ОРОЙД БАЙГАА ЦАГТ БИД ЗОВСООР Л БНА ГЭХДЭЭ МОНГОЛЧУУД ОДООГИЙН ЭНЭ ХАЧИН МУУХАЙ АМЬДРАЛЫН ХЭВ МАЯГ, НАВСАЙСАН НООХОЙРСОН АЖ БАЙДЛААРАА ЦААШДАА ЗУУН ЗУУН ЖИЛ АМЬДРАХ БОЛОЛЦООГҮЙ !! ЭНЭ БУРУУ,МУУ МУУХАЙ БҮХЭН ЗАСРАХ, ҮҮРД АЛГА БОЛОХ ЦАГ ИРНЭЭ… ЖИНХЭНЭ ЗӨВ, САЙН, БОЛОВСРОЛТОЙ ЗАЛУУ ШИНЭ ЭРИН ТӨРӨӨГҮЙ БНА ТЭД ИРЖ ЯВАА ГЭЖ БАТ ИТГЭНЭ
Нэргүй 2026-10-08 122.201.21.230
эргэлтэнд оруулна гэж юү гэж байгаам хятад уруу гаргана гэсэн үгүү