УИХ-ын чуулганы хуралдаанаар 2026 оны төсвийн тодотгол, 2027 оны төсөв, төсвийн тогтвортой байдлын тухай хууль гээд иргэд, сонгогчдын хувьд маш чухал хуулийн төслүүд хэлэлцэж буй. Гэвч өнөөдөр 2026 оны төсвийн тодотгол, 2027 оны төсөвт анхаарлаа хандуулж байгаа, анзаарч харж байгаа нэг ч хүн алга. Эсэргээрээ олон нийтэд "хүн шарж иддэг" гэх мэт хэрэггүй сенсаац, сонсгол нэртэй утгагүй жүжиг тоглоод л олон нийтийн анхаарлыг төсвөөс, Засгийн газрын сайн муу ажиллаж байгаа эсэхээс, УИХ-ын үйл ажиллагаа, хэлэлцэж буй асуудлаас холдуулчихаж байгаа юм. Наанаа Монгол хүн, хүүхдүүд гэх боловч яг тодорхой шийдэл ярьж, баримт нотолгоо дэлгэж байгаа нэг ч хүн байхгүй. Эсэргээрээ эрүүл, галзуу нь мэдэгдэхгүй баахан хүн суулгачихаад шүүх ажиллагаа хийгээд сууж байгааг нь анзаараад нэг хараарай.
2026 оны төсвийн тодотголд цалин, тэтгэвэр нэмэх, эрчим хүчний дутагдлыг нөхнө гэж оруулж ирсэн. Гэвч зүгээр л цаасан дээрх компанийн ажилчид 1.5 тэрбумын төсвийн цалинтай гэх асуудлыг оруулж ирснийг нь АН-ын гишүүд сөхөж гаргаж ирээд байдаг, эсвэл ЗГХЭГ-ын дарга нь асуулт асуусан гишүүдийг загнаад сууж байдаг гээд өөрсдийг нь муухай харагдуулах, төсвөөр дамжуулан хийх гэж байгаа хулгайгаа олны анхааралд оруулахгүйн тулд сонсгол нэртэй жүжиг тавиад сууж байх жишээтэй. Ардын намынхан ийм л зальжин, анхаарлыг өөр асуудал руу шилжүүлж байгаад ар хударгаар нь ажлаа амжуулдаг нам.
Тиймээс олон нийт төсөв, төсөв тойрсон асуудалдаа цэг таслал, тоо бүрээр нь анхаарч, хаана ямар төсөв баталж, хэний цалинг нэмж, яаж эрчим хүчний эх үүсвэрээ нэмэх гэж байгаад нүд чих болох ёстой цаг үе иржээ. Ялангуяа 2027 оны төсвийг сонгууль угтсан маш үрэлгэн, харалган төсөв болсныг мэргэжлийн эдийн засагчид шүүмжилж байгааг ч мөн энд тодотгоё.
Хэрсүү, хяналттай байж бидний амьдралд, өдөр тутамд, алхам тутамд хэрэг болох чухал хууль, төсөвтөө гол анхаарлаа хандуулья. Мэдээллийн шүүлтүүртэй байж, анхаарлаа зөв зүйлд, зөв зүгт нь чиглүүлэх нь маргааш, ирэх жилүүдэд бидний орлого хэрхэн сайжрах, эдийн засгаа яаж тэлэх, хөрөнгө оруулалтаа яаж татахад л анхаарцгаая, монголчуудаа.
Т.ОД
3,602.33






















































Нэргүй 2026-10-08 64.119.20.108
Сонсголыг маш сайн зохион байгуулсан гэж олон нийт хүлээж авсан. Үгүйсгэлээр оршин тогтнож байгаа ардчиллын нэр барьсан этгээдүүд хэрхэн хандах нь тодорхой биздээ аан
ОПТИМИЗМ 2026-10-08 202.70.38.250
АЛЬ ЛУЙВАРЧИН, ТЭНЭГ ,БОЛОВСРОЛГҮЙ ,ЧАДВАРГҮЙ, АДГИЙН АМЬТАД НЬ ТӨРД ХИЙГЭЭД БҮХНИЙ ОРОЙД БАЙГАА ЦАГТ БИД ЗОВСООР Л БНА ГЭХДЭЭ МОНГОЛЧУУД ОДООГИЙН ЭНЭ ХАЧИН МУУХАЙ АМЬДРАЛЫН ХЭВ МАЯГ, НАВСАЙСАН НООХОЙРСОН АЖ БАЙДЛААРАА ЦААШДАА ЗУУН ЗУУН ЖИЛ АМЬДРАХ БОЛОЛЦООГҮЙ !! ЭНЭ БУРУУ,МУУ МУУХАЙ БҮХЭН ЗАСРАХ, ҮҮРД АЛГА БОЛОХ ЦАГ ИРНЭЭ… ЖИНХЭНЭ ЗӨВ, САЙН, БОЛОВСРОЛТОЙ ЗАЛУУ ШИНЭ ЭРИН ТӨРӨӨГҮЙ БНА ТЭД ИРЖ ЯВАА ГЭЖ БАТ ИТГЭНЭ
Иргэн 2026-10-08 103.168.34.16
Мананг дэмжсэнээс 30 ийг ард түмэн дэмжинэ
Нэргүй 2026-10-08 66.181.160.70
МАН-ыг бүрмөсөн татан буулгахгүй бол гай барцад нь дийлдэхгүй нь ээ???
Нэргүй 2026-10-08 64.119.25.40
Сонсголыг сайн зохион байгуулсан.
иргэн 2026-10-08 202.21.124.253
Ард иргэдийнхээ амьдралд хэрэгтэй зүйлд цагаа зориулахгүй ийм хэрэггүй зүйлд цаг гаргаж сонсгол хийдэг хүмүүс ичихгүй бна уу.Төсөв тодотгол ярих гэхээр хуралдаа сууддаггүй мөртлөө үүнд ач холбогдол өгөөд байгаа Оюунэрдэнэий 30-хан болио.Учрал сайд намын дарга ахиж ийм нөхдүүдийг бүү засаг төрд оруул.Эдгээр нөхдүүдэд хариуцлага ярь.Зөв хүн ажил хийнэ.Ыуруу нөхдүүд буруу л зүйл ярина.Хайран цаг.Энэ цагт төсөв ярьсан бол үр дүнтэй байх байлаа.
дорж 2026-10-08 64.119.19.83
Хошин шогийн зохиомол орчинд өсчихөөр мянгуужин баярбаатар шиг болчихдог юм болов уу. Төрийн ордонд хошин шог цаашаа элгийн юм болж байнаа. дарваан хар цогоо гэдэг чин сэмүт-ийн хяналтад байдаг болов уу гэмээр хэдэн чавганц дагуулаад ороод ирсэн 24 хүүхэд шарж идсэн юм яриад нөгөө мянгуужин нь удирдаж жүжиглээд сууж байна ш тэ. бас педо нараа, фенгшү ганбаа, шүүрт мөнхбаясглан уйланхай дружба гэх мэт элгийн хэдэн юмнууд бас нөгөө засагт ороод хөөгдөөд явдаг самарсайхан мэтийн юмнууд .
Zochin 2026-10-08 202.72.245.205
Gol um chin tosov , tegeed chalin tetgever nemech asuudal , tegeed yagaad ene ajillaa chiichgui bgaa um ? , naad churliin chin oilgoj bgaa negch chun alga , ter chural dargalagch zaluu boon budilaan zaaval tulgaj cheden chun chaanaasaa olson um ? (kkk ) tegeed yriuulach jujiglelt ich zochioojee..